Таны үзэхгүй өнгөрөөж болохгүй шилдэг 10 кино

Та биднийг ажил, амьдралдаа анхаараад завгүй байх хугацаанд дэлхийн олон гайхалтай кинонууд нээлтээ хийн, хоорондоо өрсөлдсөөр... дахин шинэ бүтээлүүд төрсөөр байна. Иймд таны цаг, завыг хэмнэн үзэхгүй өнгөрөхөд харамсалтай шилдэг 10 киног хэрхэн яаж үзэх аргын хамт толилуулж байна.

Таны үзэхгүй өнгөрөөж болохгүй шилдэг 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "What Men Want"

Нээлт хийсэн огноо: 2019 оны 2 сарын 8

Найруулагч: Адам Шанкман /Adam Shankman/

Гол дүрийн жүжигчид: Таражи П.Хенсон /Taraji P. Henson/, Кристен Ледлов /Kristen Ledlow/, Жош Бренер /Josh Brener/, Келлан Люц /Kellan Lutz/, Жейсон Жонс /Jason Jones/

Ашиг орлого: 72.2 сая ам.доллар

Киноны тухай: "Paramount Pictures" болон "BET Films"-ийн хамтын бүтээл "What Men Want" кинонд хамт ажилладаг залуустаа гадуурхагддаг спортын агент бүсгүйн тухай өгүүлдэг. Тэрбээр ер бусын байдлаар эрчүүдийн бодлыг уншиж чаддаг болох бөгөөд үүнийгээ ажил дээрээ өөрийн давуу тал болгон ашиглаж эхэлснээр үйл явдал цааш өрнөдөг юм.

"What Men Want"

9 "Me before you"

Нээлт хийсэн огноо: 2016 оны 5 сарын 23

Найруулагч: Теа Шаррок /Thea Sharrock/

Гол дүрийн жүжигчид:  Эмилиа Кларк /Emilia Clarke/, Сэм Клафлин /Sam Claflin/, Жанет МакТайр /Janet McTeer/, Ванесса Кирби /Vanessa Kirby/, Эйлин Данвуди /Eileen Dunwoodie/

Ашиг орлого:  208.3 сая ам.доллар

Киноны тухай: "Game of thrones" онц сонирхолтой телевизийн цуврал киноны жүжигчин Эмилиа Кларкын гол дүрд нь тоглосон, уянгын, романтик "Me Before You" киног үзээд та жинхэнэ хайрын мөн чанар, хайр хэдийд ч, хэзээд ч үргэлж ялдаг гэх санааг ойлгож, ухаарах биз ээ. Жүжигчин бүсгүй энэхүү дүрээрээ өөрийгөө маш их өөрчилж чадсан гэдэг. 

Тус кинонд гол дүрийн залуу авто осолд орсны улмаас алхах чадвараа алддаг бөгөөд нэгэн залуухан бүсгүйтэй учирснаар үйл явдал цааш өрнөдөг.

"Me before you"

8 "Dark phoenix"

Нээлт хийсэн огноо: 2019 оны 6 сарын 5

Найруулагч: Саймон Кинберг /Simon Kinberg/

Гол дүрийн жүжигчид: Софи Тернер /Sophie Turner/, Жэймс МакАвой /James McAvoy/, Майкл Фассбендер /Michael Fassbender/, Женнифер Лоуренс /Jennifer Lawrence/, Николас Холт /Nicholas Hoult/

Ашиг орлого: 252.4 сая ам.доллар

Киноны тухай: 

"Икс-Хүмүүс" цувралын 12 дах киноны үйл явдал голчлон Жин Грейний залуу насанд төвлөрдөг. Саймон Кинбергийн найруулсан тус кинонд Жин Грей өөрийн хүч чадлыг олж, сөрөг талаа нээж байгаа тухай гардаг.

"20 Century Fox"-ын энэхүү бүтээл  дэлхий даяар 252 сая долларын ашиг олж чадсан юм.

"Dark phoenix"

7 "Us"

Нээлт хийсэн огноо: 2019 оны 3 сарын 20

Найруулагч: Жордан Пийл /Jordan Peele/

Гол дүрийн жүжигчид: Люпита Нионг`о /Lupita Nyong'o/, Уинстон Дьюк /Winston Duke/,
Шахади Райт Иосеф /Shahadi Wright Joseph/, Эван Алекс /Evan Alex/, Элизабет Мосс /Elisabeth Moss/, Тим Хайдекер /Tim Heidecker/

Ашиг орлого: 255.1 сая ам.доллар

Киноны тухай: 2017 оны Оскарын наадмаас "Шилдэг кино зохиол" шагналыг хүртсэн "Get Out" аймшгийн киноны найруулагч Жордан Пилийн ээлжит жихүүдэс хүргэм бүтээл бол Us кино юм.

“Universal” компанийн уран бүтээл "Us" аймшгийн кино нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн хамгийн их ашиг орлого олсон аймшгийн кинонуудын гуравдугаарт жагсаж байв.

Энэхүү кинонд нэгэн гэр бүл далайн эрэг дээрх байшинд амрахаар очдог ч удалгүй тэдэнтэй яг адилхан төрхтэй хүмүүс тэднийг ангуучилж эхэлснээр бүх зүйл орвонгоороо эргэж буй талаар гардаг.

"Us"

6 "Shazam"

Нээлт хийсэн огноо: 2019 оны 3 сарын 15

Найруулагч: Дэвид Сэндберг /David Sandberg/

Гол дүрийн жүжигчид: Захари Леви /Zahari Levi/, Марк Стронг /Mark Strong/, Ашер Ангел /Asher Angel/, Жак Дилан Грейзер /Jack Dylan Grazer/, Адам Броди /Adam Brody/

Ашиг орлого: 364.5 сая ам.доллар

Киноны тухай: "Warner Bros", "DC Entertainment"-ийн хамтын бүтээл "Shazam" нь нээлтээ хийгээд долоо ч хонолгүй “Вox office”-ийн жагсаалтыг тэргүүлж байсан.

Сонирхуулахад, "IMDB" сайтын кино шүүмжлэгчдээс энэхүү кино 7.7 гэсэн үнэлгээг авч “Aquaman” болон “Captain Marvel”-ийг ардаа орхиж чадсан юм.

Тус кинонд Билли Батсэн гэх мөрөөдөмтгий хүү "Шазам" гэх шидэт үгийг хэлж супер баатар болон хувирч байгаа тухай өгүүлдэг. 

Та энэхүү бүтээлийг үзээд гэр бүлийн үнэ цэнэ хаана, юун дээр тогтдог вэ, жинхэнэ гэр бүл гэж ямар хүмүүсийг хэлэх вэ, бид хэнд итгэх ёстой вэ гэх мэт асуултын хариултыг авах болно. Учир нь "Shazam" бол гэр бүлийн баатар билээ.

"Shazam"

5 "Mad max: Fury road"

Нээлт хийсэн огноо: 2015 оны 5 сарын 7

Найруулагч: Жорж Миллер /George Miller/

Гол дүрийн жүжигчид: Tom Hardy /Том Харди/, Шарлиз Терон /Charlize Theron/, Николас Холт /Nicholas Hoult/, Натан Жонс /Nathan Jones/, Хью Кийс-Бирн /Hugh Keays-Byrne/

Ашиг орлого: 378.9 сая ам.доллар

Киноны тухай: "Mad Max: Fury Road" кинонд цөмийн дайн болж бидний мэдэх дэлхийн амьдрал үгүй болсны дараа гол дүр болох Галзуу Макс гэх залуу дарангуйлагчийн эсрэг тэмцэж, хүмүүст тусалж буй талаар гардаг. 

"Mad max: Fury road" нь Оскарын наадамд олон номинацид нэр дэвшиж, шилдгээр шалгарч байсан билээ. Гэхдээ "Warner Bros" компани найруулагч Жорж Миллер нар ажлын хөлс дээрээ тохиролцож чадаагүйн улмаас энэхүү киноны цуврал ангиуд гарах нь хойшлогдсон байна.

"Mad max: Fury road"

4 "Alita: Battle Angel"

Нээлт хийсэн огноо: 2019 оны 1 сарын 31

Найруулагч: Роберт Родригес /Robert Rodriguez/

Гол дүрийн жүжигчид: Роза Салазар /Rosa Salazar/, Кристоф Вальц /Christoph Waltz/, Женнифер Коннелли /Jennifer Connelly/, Махершала Али /Mahershala Ali/, Эд Скрейн /Ed Skrein/

Ашиг орлого: 404.9 сая ам.доллар

Киноны тухай: Японы зохиолч Юкито Киширогийн "Gunnm" нэртэй манга зохиолоос сэдэвлэсэн, 200 сая ам.долларын өртөгтэйгөөр бүтсэн шинжлэх ухааны уран зөгнөлт "Alita: Battle Angel" кинонд доктор Дисон Идо (Кристофер Вальц) хогийн цэгээс нэгэн киборг роботын (Роза Салазар) үлдэгдлийг олж, түүнийг дахин сэргээдэг талаар гардаг. Улмаар робот бүсгүй ой санамжаа алдсан ч төд удалгүй ер бусын хүч чадалтай болохоо олж мэддэг юм.

"Alita: Battle Angel"

3 "How to Train Your Dragon: The Hidden World"

Нээлт хийсэн огноо: 2019 оны 1 сарын 3

Найруулагч: Дин ДеБлоис /Dean DeBlois/

Гол дүрүүдэд дуу оруулсан жүжигчид: Жэй Баручел /Jay Baruchel/, Америка Феррера /America Ferrera/, Муррей Абрахам /F. Murray Abraham/, Кэйт Бланчетт /Cate Blanchett/, Жерард Батлер /Gerard Butler/

Ашиг орлого: 519.9 сая ам.доллар

Киноны тухай: "Universal pictures", "Dreamworks animation"-ийн хамтын бүтээл "How to Train Your Dragon: The Hidden World" уран зөгнөлт кинонд гол дүр болох Хиккап хүү өөрийн найз луу Шүдгүйг цорын ганц биш болохыг олж мэддэг бөгөөд тэрбээр луунуудын нуугдсан ертөнцийн эрэлд гардаг. Улмаар Шүдгүй өөрийн хосыг олсноор үйл явдал цааг өрнөдөг билээ. 

"How to Train Your Dragon: The Hidden World"

2 "Aqua man"

Нээлт хийсэн огноо: 2018 оны 12 сарын 21

Найруулагч: Жеймс Ван /James Wan/

Гол дүрийн жүжигчид: Жейсон Момоа /Jason Momoa/, Амбэр Херд /Amber Heard/, Виллем Дафо /Willem Dafoe/, Патрик Вилсон /Patrick Wilson/, Николь Кидман /Nicole Kidman/

Ашиг орлого: 1.2 тэрбум ам.доллар

Киноны тухай: Атлантис хэмээх лусын хаант улсын залгамжлагч Curry нь өөрийн хүмүүсийг уриалан лусын долоон хаант улсыг нэгтгэн, хуурай газар дээрх дэлхий ертөнцийг эзлэхээр зэхэж байсан ахынхаа эсрэг тэмцэж эхэлснээр киноны гол үйл явдал цааш өрнөдөг.

Түүнчлэн "Aquaman 2" цуврал 2022 оны 12-р сарын 16-нд нээлтээ хийх гэж байна.

"Aqua man"

1 "Avengers: Endgame"

Нээлт хийсэн огноо: 2019 оны 4 сарын 22

Найруулагч: Ах, дүү Энтони Руссо /Anthony Russo/, Жое Руссо /Joe Russo/

Гол дүрийн жүжигчид: Роберт Дауни /Robert Downey Jr./, Крис Эванс /Chris Evans/, Марк Руффало /Mark Ruffalo/, Крис Хемсворт /Chris Hemsworth/, Скарлетт Йоханссон /Scarlett Johansson/ болон бусад жүжигчид

Ашиг орлого:  2.8 тэрбум ам.доллар

Киноны тухай: "Walt Disney Studios Motion Pictures"-ийн бүтээсэн Америкийн супер баатруудын талаарх "Avengers: Endgame" кино нь нээлтээ хийсэн даруйдаа бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай киногоор шалгарч чаджээ.

Энэхүү кинонд амьд үлдсэн супер баатрууд эсрэг дүр болох Таностай /Thanos/ тулалдаж, дэлхийг аврахаар тэмцэж буй талаар өгүүлдэг. Улмаар супер баатрууд зорьсондоо хүрч чаддаг ч харамсалтай нь тэднийг нэг Iron man хүн төрөлхтний төлөө амиа золиосолдог юм.

"Avengers: Endgame"

Та дээрх 10 киног "U-point"-н 1000-3000 оноогоороо үзэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй зааврыг ЭНД дарж үзээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()