Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн олон кинонууд бидний мэлмий, оюуныг баясгадаг. Гэхдээ тэдгээр бүтээлүүд бүгд "үнэн" байдаггүй ажээ. Тийм ч учраас та бүхэнд түүхийг гуйвуулж, алдаатайгаар харуулсан 10 алдартай киног танилцуулж байна. 

Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино

1 Арго (Argo)

Бен Аффлек Арго киногоороо шилдэгт тооцогдож Оскар хүртсэн ч, түүхийн хувьд энэ нь маш асуудалтай бүтээл юм.

Кинонд гардаг шигээр Иранаас зургаан Америкийг аврахын тулд кино студи хуурамчаар байгуулсан нь үнэн. Гэвч түүхэндээ бол үүнд Тагнуулын төв газраас илүү Канад улс илүү их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнчлэн кинонд онгоцны буудлын хэсгийг хэт дөвийлгөж, харуулдаг бөгөөд үнэндээ тэд онгоцондоо зүгээр л суугаад явчихсан гэдэг.

Арго (Argo)

2 Сүүлчийн Самурай (The Last Samurai)

Том Крузын тоглосон энэхүү адал явдалт кино нь Япон улсад барууны соёл хэт түрэмгийлэн орж ирэхтэй тэмцдэг 1877 оны Сацүма Бослогын тухай өгүүлдэг. Гэхдээ киноны гол дүр зохиомол бөгөөд Америкийн Иргэний дайнд оролцож байсан нэг ч байлдагч тэдэнд туслахаар очиж байгаагүй юм. Мөн кинонд гардаг нинжа нар нь тухайн цаг үед байгаагүй ажээ.

Үүнээс гадна кино өрнөж буй тэр цагт самурай нар их буу, гар бууг аль хэдийн хэрэглэж эхэлсэн байсан. Гэвч кинонд тэд ганцхан сэлмээр тулалддаг нь учир дутагдалтай билээ.

Сүүлчийн Самурай (The Last Samurai)

3 Хатан зоригтон (Braveheart)

Тус кино нь 13-р зууны сүүл, 14-р зууны эхэнд Английн эрх мэдлийн эсрэг тэмцэгч Шотланд босогчдын тухай өгүүлдэг. Эдгээр тулаан үнэхээр болсон ч, Мел Гибсоны найруулсан шиг өрнөөгүй юм. Кинонд Уиллиам Волласыг (Гибсоны тоглосон дүр) фермер байснаар гаргадаг ч бодит амьдрал дээр түүнийг Шотландын язгууртны гэр бүлд төрсөн гэгддэг.

Кинонд Воллас эхнэрийг нь хөнөөсөн өшөөг авахын тулд Англичуудтай тулалддаг бол түүхэнд түүний эхнэрийн талаар ямар ч баримт байдаггүй. Ер нь бол түүхэнд Уиллиам Волласын тухай баримт маш хомс байдаг юм.

Хатан зоригтон (Braveheart)

4 Сонингийнхон (Newsies)

1992 онд Диснейн бүтээсэн Сонингийнхон мюзикл нь сонин тараагч хөвгүүдийн жагсаалын бодит үйл явдлаас сэдэвлэгдсэн. Тэдгээр хөвгүүд 1899 онд гудамжаар зүгээр ч нэг дуулж, бүжиглэж яваагүй юм. Тэд сонингийн томчуудын ашиг хэт өссөнтэй тэмцэхээр жагсаж байжээ.

Үйл явдлын хувьд кино нь бодит амьдралтай нэлээн ойртсон ч дүрүүдийн хувьд харин тийм байгаагүй юм. Жишээлбэл, гол дүр болох Жек Келли (Кристиан Бэйл) нь жагсаалыг удирдаж байсан хүмүүсийн зан төрхийг нэгтгэсэн зохиомол дүр ажээ.

Сонингийнхон (Newsies)

5 Мэри Антуанет (Marie Antoinette)

Кирстэн Данстын Францын хатан хааны дүрд тоглосон, София Копполагийн найруулсан уг кинонд түүхчид маш шүүмжлэлтэй ханддаг.Учир нь тус бүтээлд алдарт удирдагчийг загвар, хэт замбараагүй байдалд дурлагч, ухаангүй нэгэн өсвөр насны охин мэт харуулдаг юм.

Харин түүхэнд Антуанетыг маш ухаалаг төдийгүй улс төрийн гүн мэдлэгтэй нэгэн байсан гэж тэмдэглэжээ. Мөн тэрбээр энэхүү киноны алдарт ишлэл “Тэдэнд бялуу идүүл” хэмээх үгийг хэзээ ч хэлээгүй нь тодорхой юм.

Мэри Антуанет (Marie Antoinette)

6 Төгс оюун ухаан (A Beautiful Mind)

Рассел Кроу математикийн гоц ухаантан Жон Нэшийн дүрд тоглодог ч шүүмжлэгчид уг кинонд Нэшийн жинхэнэ дүр төрх болон сэтгэцийн өвчнийг нь ч бодитоор харуулж чадаагүй гэж шүүмжилдэг.

Учир нь Нэш шизофренитэй байсан ба энэ өвчин тухайн кинон дээр үзүүлж буйгаас шал ондоо байжээ. Кинонд түүний өвчний онош эсвэл эмчилгээ ч юм уу, илүү бодит зүйлийг цогцоор харуулж чадаагүй аж.

Төгс оюун ухаан (A Beautiful Mind)

7 Сувдан эрэг (Pearl Harbor)

Майкл Бей-ийн найруулсан адал явдалт Сувдан Эрэг кино нь мэргэжилтнүүдийг галзууруулдаг гэхэд хилсдэхгүй. Үнэхээр Сувдан эрэгт бөмбөгдөлт болсон уу гэвэл болсон. Гэхдээ хэзээ ч кинонд үзүүлсэн шигээр Япончууд эмнэлгийг онилоогүй юм. Яахав ганцхан эмнэлэг бөмбөгдөлтөд өртөж, нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, дүрийг тодотгож, хайр сэтгэлийн холбоо зэргийг хэт дөвийлгөж өгсөн нь цэрэг армийн хэд хэдэн шинж чанарыг орхигдоход хүргэжээ.

Мөн Франклин Рүүзвэлт тэргэнцрээсээ босож буй хэсэг кинонд гардаг нь “байж боломгүй зүйлс” болох боломжтойг харуулж буй мэт боловч энэ нь цэвэр зохиолчийн хийсвэр төсөөлөл юм.

Сувдан эрэг (Pearl Harbor)

8 Нэр үгүй (Anonymous)

Та Эдуард дө Вэр гэж сонсож байсан уу? Шекспирийн бүх жүжгийг энэ хүн бичсэн гэх онол байдаг нь Шекспир судлаачдын уурыг нэлээдгүй хүргэдэг.

Тэгвэл Дө Вэр нийт масс болон улс төрийг хяналтдаа оруулахын тулд Шекспирийн жүжгүүдийг бичсэн гэх санааг илтгэдэг уг кино нь Шекспирийн бодит амьдралтай ихээхэн зөрчилддөг гэж түүхчид үздэг юм.

Нэр үгүй (Anonymous)

9 Хөгжмийн чимээ (The Sound of Music)

Бодит амьдрал дээрх Ахмад Вон Трапп нь Кристофер Пламерын тоглосон шиг цэргийн харгис удирдагч байгаагүй бөгөөд тэрбээр гэр бүлийнхнийхээ хайрыг хүлээсэн эцэг хүн байжээ.

Мөн тэд гэр бүлээрээ оргож Альпын нурууг даваагүй юм. Хэрэв үнэхээр давсан бол тэд Швейцарт бус Нацист Германд очих байв. Гэхдээ тэд бодит амьдрал дээр яг цагтаа амжиж өдрийн цагаар төмөр замаар Итали руу нэвтэрсэн гэдэг. Харин яг маргааш нь Австрийн хил хаагдсан байдаг.

Хөгжмийн чимээ (The Sound of Music)

10 МЭӨ 10,000 он (10,000 BC)

Хэдийгээр энэ кино нь уран зөгнөлт боловч энгийн үзэгчдийг хүртэл түүхийн алдаатай байдлаараа цухалдуулдаг.

Тус кинонд хэдэн мянган жилийн дараа бий болсон хөлөг онгоц, үйлдвэрлэл, зэвсэг гардаг. Харин бодит амьдрал дээр МЭӨ 10.000 онд арслан заанууд пирамидыг босгоход оролцоогүй нь лавтай юм.

МЭӨ 10,000 он (10,000 BC)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()