Фургоноор дэлхийг тойрон аялсан залуу

2 жилийн турш 90 мянга гаруй километрийн зам туулахад фургон машин нэг л удаа эзэндээ хүндрэл учруулсан гэдэг. Тодруулбал, Москва хотын Чехов дүүргийн оршин суугч Александр Холодный дэлхийг тойрсон 2 жилийн аяллаа дуусгаж, Африкаас эх орондоо эргэн иржээ. Тэрбээр өөрийн фургон машинтайгаа нийт 61 орноор аялж, 90 мянган километр зам туулсан гэнэ. Ингээд түүний аяллын талаар хамтдаа сонирхоцгооё.

Фургоноор дэлхийг тойрон аялсан залуу

Фургон нь Зөвлөлт Холбоот Улсын үеийн сонгодог машин бөгөөд энэ нь аяллын зориулалттай биш юм. Гэхдээ Александр үүнд түлш хэмнэх зорилгоор хийн бортого суурилуулсан ба Африк, Экваторын бүсийн улсуудын халуун уур амьсгалд нийцүүлж агааржуулагч нэмж байршуулжээ.

 

Аяллын явцад машинд жижиг эвдрэл, гэмтэл гарч байсан ч тэрбээр гар доорх багажаар хялбархан засаж байжээ. Гэхдээ Мексикээр аялж байхад тус машин эзнээ нэг том гайхшруулаад амжсан гэнэ.

Аялагч маань  "Мэдээж багахан хэмжээний эвдрэл гарна гэж төсөөлж л байсан. Гэхдээ замд машины хүндрүүлэгчид /мост/ асуудал үүссэнээс өөр ноцтой эвдрэл гараагүй" гэж хэлсэн байна.

Харин тав тухын хувьд түүнд Африкт л хамгийн хэцүү байжээ. Гэхдээ энэ нь машинаас болоогүй ба тус тив дэх улс орны дайн дажин, цэвэр усны хомстол, ариун цэврийн хангалтгүй байдлаас шалтгаалсан байна. Александр "Зарим газар хоол унд нь идэхийн аргагүй байсан. Азаар машинд гоймон, ус байж таарсан" хэмээн өгүүлжээ.

Мөн зочид буудлынх нь хаалга хаагдаж, түгжигддэггүй, орон дээгүүр нь жоомнууд гүйлдэж байсан тул тэрбээр шөнө тайван унтахын тулд өрөөндөө майхан барихаас өөр аргагүйд хүрсэн байна. Гэхдээ Александр Африкт хамгийн эелдэг, өөдрөг үзэлтэй хүмүүс амьдардаг гэж онцолсон юм.

Ульяновскийн авто машины үйлдвэрийн (УАЗ) төлөөлөгчдийн талаар Саша ам сайтай байсангүй.

Тэрбээр “Харамсалтай нь тэд миний энэхүү аяллыг төдийлөн дэмжээгүй. Тэд иймэрхүү үйл ажиллагаанд анхаарал хандуулахгүй байгаа нь авто машинаа Африкийн зах зээлд нийлүүлэх бодолгүй байгаатай холбоотой байх” гэж хэлж байв.

Александр ирэх жил дахин дэлхийг тойрон аялахаар бэлтгэж байгаа бөгөөд эхнэр, таван хүүхдийн хамт явахаар төлөвлөж байгаа гэнэ.

Александр Холодный “Дэлхийгээр тойрон аялахдаа орон гэр, төрөлх нутгаасаа хэдэн арван мянган км холддог ч би сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг. Тиймдээ ч өөрийн төрөлх нутагтаа дэндүү их хайртай” гэж хэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()