"Хүмүүсийн гар үргэлж миний сонирхлыг татдаг. Түүнээс тухайн хүний амьдралын ерөнхий тоймыг харж болох юм шиг санагддаг. Гэхдээ энд би алганы хээгээр хувь тавилан, заяа төөрөг унших талаар яриагүй. Харин тухайн хүний хийдэг ажил, амьдралын хэв маяг түүний гарыг хэрхэн өөрчилж, алган дээр нь хэрхэн илэрдэг тухай юм" гэж Омар Реда ярьжээ.
Тэрээр үргэлжлүүлэн, "гар гэдэг нүдтэй л адилхан, тухайн хүний цаана нуугдаж байгаа олон зүйлийг илэрхийлж чадна. Ялангуяа гар нь хүмүүний оршин тогтнох эх үүсвэр шүү дээ, бид гараараа л ажил хийж амьдралаа залгуулдаг. Эрт үед хүмүүс ан хийх, гал гаргах, тулалдах гээд амьд үлдэхэд шаардлагатай бүх л үйлдлийг гараараа хийдэг байсан.
Гар нь бүх ажил мэргэжил, ур чадварыг үйлдэх, сайжруулах гол эрхтэн. Харин алганы хээ нь хүний амьдралын тухай далд үнэнийг өгүүлдэг, түүний ажил хөдөлмөр, нийгмийн статус, зовлон бэрхшээл, хувь заяа гээд амьдралын замналыг бүхэлд нь илэрхийлдэг" хэмээжээ.
Өндөр настны гар
Тэрээр фото төслөө үргэлжлүүлэн баяжуулсаар байгаа бөгөөд янз бүрийн амьдралын хэв маягтай өөр өөр овог, тосгон, хотуудад аж төрж буй, нас насны хүмүүсийн гарын алганы зургийг маш тодорхойгоор гэрэл зурагт буулган харьцуулж байгаа гэнэ.
"Хүмүүсээс гарынх зургийг дарах зөвшөөрөл авах амаргүй байлаа. Олон хүмүүс намайг солиотой, галзуу эсвэл хурууны хээ авахыг завдсан нууц ажилтан гэж үзсэн" хэмээн гэрэл зурагчин маань хуучилжээ. Омар энэхүү төслөө хамгийн сайн фото төсөл гэж үзсэн бөгөөд түүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зураг нь Масай овгийн гурван настай хүүгийн гарын зураг ажээ.
Цэргийн гар
Үсчин
Цэцэрлэгч
Өндөр настан
Өндөр настан
Өндөр настан
Ваарчин
Африкийн нэгэн омгийн охин
Ахимаг насны эр
Африкийн нэгэн омгийн эмэгтэй
Уугуул омгийн настай эмэгтэй
Дархны гар
Дунд эргэм насны эмэгтэй
Механикч
Африкийн уугуул өндөр настай эмэгтэй
Өндөр настан
Эмэгтэй үсчин
Өндөр настай эмэгтэй
Африкийн уугуул өндөр настай эмэгтэй
Мужаан
Оёдолчин
Жолооч
Өсвөр насны охин