1
Жуд Лоугийн ууган хүү Рафферти Лоу
Жуд Лоуг (Jude Law) олон хүүхэдтэй эцэг гэдгийг мэдэх хүн цөөхөн болов уу. Тэрээр 5 хүүхэдтэй юм байна. 23 настай Рафферти Лоу (Rafferty Law) нь түүний анхны хүүхэд бөгөөд тухайн үед Жуд жүжигчин Сэйди Фросттой гэрлэсэн байжээ. Эцгийгээ хуулбарласан мэт дуурайсан залуу моделийн ертөнцөд хөл тавьж, дэлхий даяар загварын шоунд оролцож байгаа гэнэ. Үүнээс гадна Рафферти хөгжмөөр хичээллэж, “Dirty Harris” хамтлагийн нэгэн гишүүн юм байна.
2
Том Хэнксийн хөвгүүд Колин Хэнкс, Чет Хэнкс
Том Хэнкс (Tom Hanks) 4 хүүхэдтэй. Эхний гэрлэлтээсээ тэр охин Элизабет болон хүү Колин хэмээх 2 хүүхэдтэй болсон. Одоо Колин 41 настай бөгөөд тэрээр эцгийнхээ авъяасыг өвлөж, жүжигчин, кино найруулагчийн ажлыг хийдэг байна. Харин 2 дахь гэрлэлтээсээ Том нь Чет болон Труман Теодор хэмээх хоёр хүүтэй болсон билээ. 29 настай Чет анх эцгийнхээ мэргэжлийг өвөлж авахыг хүсэж байсан ч эцсийн мөчид бодлоо өөрчилж, рэп дуу бичихээр болжээ. Харин бага хүү нь тайван амьдралыг илүүд үздэг учир олны өмнө гарах дургүй байдаг гэнэ.
3
Дэвид Бекхэмийн ууган хүү Брүүклин Бекхэм
Дэвид Бекхэм (David Beckham) нь гурван хүү, нэг охинтой. Том хүү болох 20 настай Брүүклин нь хэдийгээр нас залуу байгаа ч олон салбарт хүч үзсэн байна. Хүүхэд байхдаа тэрээр хөл бөмбөг сонирхдог байсан бол дараа нь жүжигчин болон моделийн бизнест хүчээ үзэж байжээ. Харин одоо тэрээр алдартай гэрэл зурагчин болсон бөгөөд төрөл бүрийн сурталчилгааны зураг авалт хийдэг аж.
4
Стеллан Скарсгардын хөвгүүд Александр Скарсгард, Билл Скарсгард
Стеллан бол 8 хүүхдийн аз жаргалтай эцэг юм. Тэдний ихэнх нь амьдралаа кино урлагтай холбожээ. Гэхдээ олны анхаарлын төвд түүний анхны хүү 43 настай Александр болон 29 настай хүү Билл нар нь байдаг аж.
5
Клинт Иствудийн хүү Скотт Иствуд
Клинт Иствуд бол бас нэгэн алдартай олон хүүхэдтэй эцэг юм. Тэрээр долоон хүүхэдтэй аж. Хамгийн алдартай нь 33 настай Скотт Иствуд бөгөөд тэрээр хүүхэд байхаасаа эхлэн кино урлаг сонирхож байсан учир эцэг нь түүнийг “Flags of Our Fathers” хэмээх драмд тоглуусан байна. Харин одоо Скотт маш олон салбарт хүч үзэж, түүнийг мэдэхгүй хүн ховор болсон билээ.
6
Жереми Айронсын хүү Макс Айронс
Алдарт жүжигчин Жереми Айронсын хүү мөн л урлагийн ертөнцөд хөл тавихаар шийджээ. “The Host” кино дэлгэцийн бүтээл болсноор Макс олны танил болж, урлагийн гараагаа амжилттай эхлүүлсэн байна. Харин дараа нь түүнд “White queen” кинонд тоглох санал тавьсан бөгөөд үүнээс хойш залуу жүжигчний карьер дээшилсээр байгаа билээ. Үүнээс гадна тэрээр өмнө нь нэлээд алдартай модель байжээ.
7
Ален Делоны хүү Ален-Фабиан Делон
Ален Делоны (Alain Delon) залуугийн төрхтэй өрсөлдөх залуу байгаа гэж үү? Магадгүй зөвхөн түүний хүү л байж болох юм. Ален-Фабиан (Alain-Fabien) одоо 25 настай бөгөөд кино зураг авалтад оролцож, моделоор ажилладаг гэнэ. 2015 оноос тэрээр “Dior”-ийн нүүр царай болон ажиллаж байгаа аж. Саяхан Фабиан өөрийн хүчийг зохиолын ертөнцөд үзэж, анхны ном болох “Race of Lords” нэртэй номыг бичсэн байна.
8
Уилл Смитийн хөвгүүд Жейден Смит, Трей Смит
Уилл Смитын бага хүү болох Жейденийг мэдэхгүй хүн ховор. Тэрээр олны өмнө их гардаг бөгөөд сайн дурын тусламжийн үйл ажиллагаа явуулж, моделийн чиглэлээр ажиллаж, ая бичдэг билээ. Харин анхны гэрлэлтийн хүү болох 26 настай Трейн талаар төдийлөн мэддэггүй. Гэхдээ тэр ч гэсэн хөгжмөөр хичээллэж, кино зураг авалтад оролцдог. Уилл том хүүдээ карьерийн ажилд нь их тусалдаг байжээ.
9
Курт Расселын хүү Уайатт Рассел
33 настай Уайатт Рассел нь Курт Рассел болон жүжигчин Голди Хоун нарын хүү юм. Олон жилийн өмнө Уайатт өөрийнхөө амьдралыг спорттой холбохоор зэхэж байжээ. Тэрээр мэргэжлийн хоккейн тамирчин юм байна. Гэвч гэмтэл авснаар тэрээр хоккейн карьераа орхисон байна. Харин одоо тэрээр жүжигчин болох гараагаа эхлүүлж байгаа аж. Тэрээр “Folk Hero & Funny Guy”, “Black Mirror” хэмээх кинонуудад дүр бүтээж байжээ.
10
Пирс Броснаны хөвгүүд Дилан Броснан, Парис Броснан
Пирс Броснаны 2 дахь эхнэрийн хүүхдүүд болох Дилан болон Парис нарт бурхан сайхан царайг харамгүй хайрласан бололтой. Тиймээс ч тэд моделийн карьерт хөл тавьсан аж. 22 настай Дилан “Burberry” болон “Yves Saint Laurent” брэндүүдтэй хамтран ажилладаг бол 18 настай Парис “Dolce & Gabbana”-тай хамтран ажилладаг байна. Дилан моделийн ертөнцөөс гадна хөгжмөөр хичээллэдэг бол Парис богино хэмжээний киноны зураг авалт хийдэг аж.
11
Билл Пуллманы хүү Льюис Пуллман
Жүжигчин Билл Пуллманы хүү болох 26 настай Льюис өөрийн амьдралыг кино ертөнцтэй холбохоор шийджээ. Тэрээр богино хэмжээний кинонд дүр бүтээж урлагийн гараагаа эхлүүлсэн бөгөөд түүнийг “Bad Times at the El Royale” болон “Catch 22” гэх мэт киноноос харж болно.
12
Арнольд Шварценеггерын хүү Патрик Шварценеггер
Арнольдын хүү багаасаа нэлээд амбицтай нэгэн байжээ. 15 насандаа тэрээр өөрийн эрэгтэй хувцасны компанийг үүсгэн байгуулсан аж. Дараа нь тэрээр хэсэг хугацаанд моделоор ажиллаж Hudson Jeans-ийн нүүр царай болсон гэнэ. Үүнээс гадна Патрик “Grown Ups 2” болон “Midnight Sun” кинонд гол дүр бүтээсэн байна.
13
Томми Лигийн хүү Брэндон Томас Ли
Брэндон Томас Ли бол жүжигчин Памела Андерсон болон хөгжимчин Томми Ли нарын хүүхэд бөгөөд урлагийн чадвар сайтай аж. Харин одоо Брэндон жүжигчний карьерт хөл тавьж, хэд хэдэн кинонд тоглосон байна.
14
Николас Кейжийн хүү Уэстон Коппола Кейж
Уэстон Коппола Кейж олон талын авьяастай нэгэн бөгөөд 28 насандаа тэрээр хэд хэдэн кинонд дүр бүтээснээс гадна алдартай хөгжимчин болжээ. Тэрээр “Eyes of Noctum” хамтлагт дуулдаг аж. Үүнээс гадна Уэстон 5 жилийн өмнө гэрлэж аав болсон байна.