Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Саяхныг хүртэл Нидерландын Утрехт хотын хамгийн сонирхолтой газруудын нэг бол завин дээрх хөвдөг байшингууд бүхий "улаан дэнлүүний гудамж" байв. Голын эрэг дагуу 40 гаруй лицензтэй эмсийн хүрээлэнд, 143 эмэгтэй хууль ёсны дагуу биеэ үнэлдэг байна. Жолоочид замын хажуугийн байшингуудын цонхоор харагдах биеэ үнэлэгчдийг ажиглан удаанаар явах бөгөөд 24 цагийн турш иймэрхүү байдаг нь хотын замын хөдөлгөөнд саад учруулж байсан аж. Иймээс хотын захиргаа тус газрын үйл ажиллагаанд хориг тавихаар шийджээ. Харин биеэ үнэлэгчид захиргааны төв байрны өмнө жагсаал хийж эсэргүүцэл илэрхийлжээ.