1
Өөрийгөө илүү анзаарч харна
Хэрэв хэн нэгэн өөр рүү нь ширтэж байхыг анзаарвал хүн хийж буй үйлдэл, гаргаж байгаа зан байдалдаа илүү анхаарч эхэлдэг. Та үүнийг зөвөөр хүлээж авч чадвал эерэг нөлөөтэй байж болох юм. Хэн нэгэн таныг нүд салгалгүй ширтээд байвал хийж буй үйлдлээ зөв эсэхийг шалгаарай. Гэхдээ зарим тохиолдолд дарамтлах гэж нүд салгалгүй ширтэх нь бий. Тиймээс та бүх зүйл зүгээр гэж бодож байгаа ч хэн нэгэн тань руу харсаар байвал түүнийг зүгээр л тоохгүй орхих хэрэгтэй.
2
Илүү дур булаам сэтгэгдэл төрүүлнэ
Харц тулгарах нь ухамсарт байдлыг нэмэгдүүлдэг. Хайртай хүнтэйгээ романтикаар харц тулгарах үед таны дотроос гижигдэх мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ энэ нь та хоёрын хувьд хөгжилтэй шүү дээ. Инээмсэглэл нь сэтгэл татам байдлыг бий болгож, харилцааг гүнзгийрүүлэх сайхан арга гэдгийг бид бүгд мэддэг. Үүн дээр нэмээд бага зэрэг гүн харцаар ширтэхэд л харилцааг шинэ төвшинд хүргэж чадна. Үүнийг зөвхөн хүмүүсийн туршлагаас бус, мөн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлж байгаа юм шүү.
3
Хэлсэн үгийг тань мартуулдаггүй
Ирээдүйн ажил олгогчтойгоо эсвэл хайртай хүнтэйгээ гээд хэнтэй ч ярьж байсан тэдний харцыг өөр дээрээ тогтоох нь өөртөө итгэлтэй, чин сэтгэлээсээ харилцаж байгаагийн илрэл юм. Мөн тэд таны хэлж буй зүйлийг анхаарч, санаж байгааг баталгаажуулах үр дүнтэй арга. Хэрэв та бизнес танилцуулга хийх эсвэл хүүхдэдээ ямар нэг зүйлийг ойлгуулахыг хичээж байгаа бол энэ техник танд мөн л тус болно. Үүнийг Вулверхэмптоны их сургуульд явуулсан судалгаагаар баталжээ.
4
Хүмүүс таныг анзаарч дараа нь санахад тус болно
Амжилтад хүрсэн хүмүүс тухайн хүн рүүгээ харж байгаад ярьдаг бас өөрийн гэсэн өвөрмөц дохио зангаатай байдгийг та анзаарсан байх. Тэдний амжилтын түлхүүр нь хүчирхэг биеийн хэлэмж юм. Хэн нэгний харцыг өөр дээрээ тогтоож байхдаа толгойгоо эргүүлэх, гараа зангах зэрэг ямар нэгэн байдлаар гэнэтийн хөдөлгөөн хийвэл хүмүүс таныг анхаарч дараа нь шууд санадаг болохыг судалгаагаар тогтоосон. Гүн харц болон өөртөө итгэлтэй биеийн хэлэмж нь үзэгчдэд маш хүчтэй нөлөөлдөг.
5
Худал хэлж байгааг илрүүлэхэд ашиглана
“Нүд рүү минь харж байгаад үнэнээ хэлээдэх” гэх үгийг бид кинон дээрээс их сонсдог. Учир нь хэн нэгний нүдрүү хараад худлаа ярих нь хэцүү амаргүй байдаг аж. Хүмүүс бусадтай харц тулгарах үедээ худлаа хэлэхээс зайлсхийдэг болохыг шинжлэх ухаан баталсан. Ялангуяа тухайн хүн худлаа ярьж байгаа тохиолдолд харц нь тогтворгүй байдаг бөгөөд яг харц тулгарах агшинд илүү шударга болох хандлагатай болдог. . Бидний нүд бидний хэлж чадахаас ч илүүг илэрхийлдэг гэдэгт хүмүүс дотоод ухамсраараа итгэдэг болохоор хэн нэгний нүд рүү шууд харж байгаад худал хэлэхээс зүрхшээдэг ажээ.
6
Таныг дурлахад хүргэнэ
Киноны ихэнх романтик хэсгүүд дээр дурласан хүмүүс хоорондоо сэтгэл хөдөлгөм байдлаар бие биерүүгээ ширтдэг. Чухамдаа үүний цаана тодорхой шинжлэх ухаан явагддаг байна. Хэн нэгний нүд рүү нь хараад тэр хүндээ дурлаж болдог нь тогтоогдсон бөгөөд энэ нь харилцан адилгүй байж болно. Хэрэв эрэгтэй хүн эмэгтэй хүн рүү 4.5 секундээс илүү буюу 8 секундийн турш ширтвэл дурлах магадлал өндөр байдгийг судлаачид нууц камер ашиглан олж мэджээ. Гэвч энэ нээлт эмэгтэйчүүдийн хувьд арай өөр байдаг байна. Тиймээс, хэрэв та эмэгтэй хүн бол эрэгтэй хүн тан руу 8 секундийн турш ширтэж байгаа бол тэр таныг шохоорхож байна гэж ойлгоорой.
7
Хүндлэл талархлыг илэрхийлнэ
Ярьж байхдаа харцаа буруулахгүй байх нь барууны ихэнх орнууд, түүний дотор АНУ-д хүндэтгэл, талархлын илрэл байдаг. Мөн таныг хүн бүртэй эрх тэгш харьцаж байгааг харуулна. Хэрэв та ичих байдал харуулбал тэд таныг чадваргүй, найдлагагүй хүн гэж ойлгох болно. Гэхдээ хамгийн чухал нь та цоо ширтээд байж болохгүй. Гэсэн хэдий ч Ази, Африкийн зарим соёлд хүний нүд рүү нь шууд харж ярихыг бүдүүлэг, хүндэтгэлгүй гэж үздэг. Ийм учраас байгаа газрынхаа соёл, уламжлалын талаар мэдэж байх шаардлагатай.
8
Шинэ хүрээлэлд ороход тань тусална
Заримдаа бид гэрийн эзнээс бусад хүмүүсийг мэдэхгүй цуглаанд оролцох хэрэгтэй болдог. Энэ тохиолдол нь бусадтай танилцаж, шинэ харилцаа холбоо тогтоох сайхан боломж олддог. Мөн нүд салгалгүй ширтэх нь эхлэх сайхан арга байж болох юм. Хэрэв та ийм төрлийн уулзалт, арга хэмжээн дээр хэн нэгэнтэй харц тулгарвал тэр хүнтэй ойртох, харилцан яриа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна гэсэн үг. Энэ бол нүүр хагарч, харилцаа холбоо тогтоох сайн арга юм.