Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай 8 хүнсний бүтээгдэхүүн

Эмэгтэй хүн гоо сайхан байдлаа хадгалах олон аргуудын нэг нь зөв зохистой хооллох. Судалгаагаар дараах хүнсний бүтээгдэхүүнүүд эмэгтэй хүний эрүүл мэнд болоод залуу сайхан төрхөө хадгалж үлдэхэд нэн тустай болох нь тогтоогджээ. Бүсгүй та эдгээр хүнсийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэж заншаарай. 

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай 8 хүнсний бүтээгдэхүүн

1 Нимбэгний шүүс- бодисын солилцоог сайжруулан, жин хасах процессыг хурдасгана

Нимбэгний шүүс нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Нас ахихын хэрээр бүдүүн гэдэс дэх хүчлийн хэмжээ буурдаг тул нимбэгний шүүс уувал хүчлийн хэмжээг нэмэгдүүлэхэд тустай. Эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь бүдүүн гэдэсний хүчлийн хэмжээ багассанаас үүдсэн ходоод гэдэсний үрэвсэлтэй болдог нь судалгаагаар тогтоогджээ. 

Нэг бүтэн нимбэгт ердөө 12 калори агуулдаг. Иймээс нимбэг идэх нь таргалалт үүсэхэд нөлөөлөх бус, харин жин хасахад тусалдаг. Мөн нимбэг хүний биеийн C витамины хэрэгцээний гуравны нэгийг хангадаг аж. Тиймээс хэрэв та жин хасах хүсэлтэй ч идэх дуршил тань буурахгүй байгаа бол нимбэгний шүүс уухыг зөвлөж байна. Нимбэг гэх мэтийн цитрусын төрлийн жимснүүд биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй байдаг тул үрэвсэл намдаах, хавдраас хамгаалах нэг арга болдог. 

Нимбэгний шүүс- бодисын солилцоог сайжруулан, жин хасах процессыг хурдасгана

2 Бөөрөлзгөний цай - сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаана

Бөөрөлзгөний навчны цай нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй эрдэс бодисоос гадна  A, C, E витаминуудаар баялаг байдаг. 

Бөөрөлзгөний цайг жирэмсэн эмэгтэй уухад төрөх процессыг хурдасгахаас гадна өвдөлт багатай төрөх, бусад эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн өвдөлт намдаах үйлчилгээтэй. Учир нь бөөрөлзгөнөд агуулагдах олон төрлийн витаминууд нь гормоны тэнцвэрт байдлыг хадгалах, үтрээний ханыг чангалахад тустай байдаг. Хэрэв та бөөрөлзгөний цай уух гэж байгаа бол бөөрөлзгөнө жимс нэмбэл илүү амттай болох боломжтой.   

Бөөрөлзгөний цай - сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаана

3 Мака үндэс - Цэвэршилтийн шинж тэмдгийг багасгана

"Перугийн хүн орхоодой" хэмээн нэрлэгддэг Мака нь броколли, цэцэгт байцаа, ногоон байцаа, буржгар байцаа зэрэгтэй төстэй үйлчилгээтэй, бөгөөд эрүүл мэндэд нэн тустай хүнсний бүтээгдэхүүн юм. Энэхүү ургамлыг Перуд эртнээс эмийн журмаар хэрэглэж иржээ. Макагийн хамгийн чухал хэсэг нь үндэс нь бөгөөд төрөл бүрийн өнгөтэй, нунтаг хэлбэрээр байдаг. Макаг хэрэглэхэд бие халуу оргих, сэтгэл санаа тогтворгүй болох, нойргүйдэх зэрэг цэвэршилтийн шинж тэмдгүүдийг бууруулж, үр тогтох, сэтгэл санааг сэргээж, гормон тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мака үндсийг смүүти, овьёос, жигнэсэн бүтээгдэхүүн зэрэгтэй хольж идэж болно. 

Мака үндэс - Цэвэршилтийн шинж тэмдгийг багасгана

4 Брокколи - Үрчлээний эсрэг үйлчилгээтэй

Брокколи нь А витаминаар баялаг тул коллагены агууламж ихтэй. Харин коллаген нь арьсны нөхөн төлжилтийг түргэсгэж, гялалзсан, толигор болгоход тусалдаг байна. Өдөрт нэг аяга брокколи идэхэд л хангалттай хэмжээний коллагенаа авч чадна гэсэн үг. 

Брокколи - Үрчлээний эсрэг үйлчилгээтэй

5 Турмерик- Халдварын эсрэг үйлчилгээтэй

Турмерикийг “Халуун Ногооны Хатан Хаан” гэж нэрлэдэг. Хүмүүст үнэхээр их ач тустай хэрэглэгдэж ирсэн учраас хэзээ ч үнэ цэнээ алддаггүй, цагаан гааны бүлэгт багтах ургамал юм. Турмерик буюу куркума нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлэхээс гадна антиоксидантаар баялаг тул биед хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулдаг. Мөн витамин С, витамин E-ээс тав дахин илүү хүчтэй хамгаалах үйлчилгээтэй байдаг. Турмэрик төмөр, манган, калийн агууламж өндөртэй, витамин В6 болон илчлэгийн үндсэн үүсвэр болдог. Мөөгөнцөр, бактери, вирусийн эсрэг ч үйлчилгээтэй бөгөөд мөөгөнцрийг ч эмчлэх чадвартай гэнэ.

Турмерик- Халдварын эсрэг үйлчилгээтэй

6 Кешью самар - Булчингийн масс нэмэгдүүлнэ

Кешью самар нь магни, кали, фосфор, цайр, селен, төмөр, манган, зэс зэрэг эрдэс бодисуудаар баялаг бөгөөд зүрх судас, булчингийн үйл ажиллагаа, бие дэх шингэний урсгалыг дэмжихэд тусалдаг. 200 гр самарны 12 гр нь өөх тос гэж тооцогддог бөгөөд 2 грам нь ханасан тос буюу эрүүл өөх тосонд тооцогддог гэнэ. Кешью  нь бусад төрлийн самруудтай харьцуулахад өөх тосны хэмжээ нь хамгийн бага байдаг. 

Кешью самар - Булчингийн масс нэмэгдүүлнэ

7 Киноа самар - Үс ургалтыг дэмжинэ

Киноа самар нь уураг, ислэгээр баялаг бөгөөд бүхэл үрийн хүнс гэгддэг. Энэхүү самрыг хүнсэнд хэрэглэхдээ салатанд, эсвэл будаатай хольж иддэг. Уургаар баялаг тул хуйх бэхжүүлэх, цаашлаад үсэнд чийгшил өгч, бохирдох, гэмтэхээс хамгаалж, үсний ургалтыг дэмжинэ. 

Киноа самар -  Үс ургалтыг дэмжинэ

8 Омега 3 - Зүрх судасны өвчний эсрдэлийг бууруулна

Омега 3-аар баялаг хүнс хэрэглэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Салмон, туна, хулд, сардина зэрэг далайн бүтээгдэхүүнүүд омега 3-аар баялаг байдаг. Омега 3-аар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд нь ургийн өсөлтийг дэмжих, зүрхний өвчинг бууруулах зэргээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай. Мөн омега 3-ыг сүү, тараг, шар буурцагны ундаа зэргээс авч болдог.  

Омега 3 - Зүрх судасны өвчний эсрдэлийг бууруулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()