Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оны 10-р сарын 19-ний өдөр Монгол улсад 2 шатлалт банкны системийн үндэс суурийг тавьж Худалдаа хөгжлийн банк, Арилжааны ууган банк болон үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй. Энэ цагаас хойш Харилцагч бүрийнхээ итгэл дээр суурилан банк, санхүүгийн салбарт ШИНИЙГ САНААЧЛАГЧ, АНХДАГЧ, ТЭРГҮҮЛЭГЧ банк байсаар 29-н жилийн ойгоо угтаж байна.  

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

Арилжааны банкуудын үүсэл хөгжлийн 30-н жилийн хугацааг ДАНГААРАА биш ХАМТЫН ХҮЧЭЭР ололт амжилтыг түүчээлсэн бөгөөд Банк, санхүүгийн салбарыг 1990 оноос эхлээд шинэ үе хүртэлх түүхийг тооцох юм бол 44-н арилжааны банк байгуулагдаж, 24-н банк ямар нэгэн шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоосон ба өнөөдөр 13-н банк үйл ажиллагаагаа явуулж, ард иргэд, харилцагч байгууллагуудынхаа санхүүгийн найдвартай түнш нь байсаар байна.

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын аж ахуй нэгжүүдээс олон улсын зах зээл бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц банк ба 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 6 удаагийн бондыг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж Монгол улсынхаа эдийн засагт 1 тэрбум 240 сая ам.долларыг оруулж харилцагчдадаа, зээлдэгчдэдээ хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, баялаг бүтээгчдэдээ үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Өнөөдрийн байдлаар Худалдаа, хөгжлийн банк Дэлхийн 200 гаруй олон улсын банк санхүүгийн байгууллагатай шууд буюу корреспондент харилцаатай ажиллаж:

  • Монгол Улсын нийт гадаад төлбөр тооцооны 85 хувийг;
  • Нийт худалдааны санхүүжилтийн 56 хувийг;
  • Мөн дотоодын тэргүүлэх 400 компанитай хамтын ажиллагаатай буюу шилдэг байгууллагын банк юм.
  • “Монгол Улсын шилдэг арилжааны банк”-аар сүүлийн 8-н жил дараалан шалгарлаа.
  • Түүнчлэн Дэлхийн банк санхүүгийн шилдгүүдийг тодруулдаг “Global Finance” сэтгүүлээс 2019 оны Монгол Улсын “Хамгийн Найдвартай Банк”-аар шалгаруулсан.

Бид Монгол Улсын банк санхүүгийн салбарын гол тулгуур нь бөгөөд цаашид тэргүүлэх байр сууриа улам батжуулж, дэлхийн тавцанд нэрээ дурсгах Азийн шилдэг банк болохын төлөө ажилтан нэг бүр хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байна.

Монгол улсынхаа хөгжил дэвшилд 29-н жилийн хугацаанд тасралтгүй хувь нэмрээ оруулан, эдийн засгийн тулгуур хүч нь байж ирснээрээ, үе үеийн ахмад ажилтнуудаараа, удирдлагуудаараа, үнэнч харилцагчдаараа, эрч хүчтэй хамт олноороо, хийж бүтээсэн амжилт ололтоороо бид бахархдаг.

Харилцагч Та бүхнийхээ тасралтгүй итгэлцэлд талархал илэрхийлэн, Хөгжил, дэвшилд хамтдаа тэмүүлсэн Түүхт 29-н жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Хөгжил дэвшилд хамтдаа

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.