11
Reebok Pump
Nike Air Max-ын өрсөлдөгч болон зах зээлд нэвтэрсэн Reebok брэндийн Pump хэмээх пүүз нь хэл хэсэгтээ хөвсгөр, шагайгаар татсан загвартай. NBA-ын Boston Celtics багийн тоглогч Ди Браун 1991 оны бүх оддын тоглолтын Слэм Данкийн тэмцээний үеэр Pump пүүз өмссөнөөр фенүүд нь түүнийг дуурайн тус пүүзийг худалдан авах болжээ.
10
Nike Air Max
Ул хэсэгтээ агаар шахсан зөөлөвч бүхий Nike Air Max хэмээх пүүз 1987 онд анх худалдаанд гарчээ. Гутал зохион бүтээгч Тинкер Хатфилд "Nike Air Max" пүүзний загварыг гаргасан байна. Тэрээр энэхүү пүүзнийхээ загварыг Парисын Помпиду төвийн хэлбэрээс санаа авч хийсэн гэжээ.
9
Adidas Trainers
Нэгдсэн улсад сагсан бөмбөгийн тамирчид, рэпперүүд хамтран пүүзний соёлыг нэвтрүүлж байх үеэр Их Британид хөл бөмбөгийн фенүүдийн загварын шоу гэмээр зүйл болдог байв. 1980-аад оны үеийн “The Casuals” хамтлагийн гишүүн байсан Жокей Ваят Adidas Trainers кетийг трэнд олгожээ.. Тэрээр тус кетийг спорт пүүз гэхээсээ илүүтэйгээр загварлаг хэмээн тодорхойлдог байв.
8
Adidas Superstar
Run DMC хамтлаг 1986 онд “My Adidas” хэмээх дуу гаргаж, тухайн үедээ хит болсноор Superstar кетийг олны хэрэглээ болгожээ. Үүнээс хойш хип хоп уран бүтээлчид болон спортын брэндүүдийн хооронд хийсэн гэрээний дагуу Wu Tang Clan - Nike компанитай, дуучин Pharrell - Adidas корпорацтай, Jay Z - Reebok компанитай гэх мэтээр хамтран ажиллах болжээ.
7
Nike Air Jordan
1984 онд Nike компани Air Jordan гэх нэртэй улаан, хар хосолсон пүүз хийж Chicago Bulls багийн тоглогч Майкл Жорданд энэхүү өмсгөх 5 жилийн гэрээ байгуулжээ. Тухайн үед тус пүүзийг бараан өнгөтэй байсан тул эхэндээ хориглоод байсан нь Air Jordan -ий борлуулалтыг улам ч өсгөсөн байна.
6
Gucci Ace
Gucci компани 1984 онд анх удаа пүүз үйлдвэрлэжээ. Хамгийн анхны бүтээл нь цагаан өнгийн Итали савхин дээр нь улаан, ногоон өнгийн судалтай хийгдсэн бөгөөд тамирчдын хувцастай зохицож байсан тул олон тоогоор хийх хэрэгцээ гарчээ. Ингэж олон тоогоор хийхдээ мөнгөлөг өнгийн пүүзэн дээр алтан өнгийн зөгий хатгаж урласан байв.
5
Puma Clyde
Puma Clyde-ийг анх 1973 онд сагсан бөмбөгийн New York Knicks багийн тоглогч Валт Клайд Пума компаниас өөрт нь зориулан пүүз хийж өгөх санал тавьснаар үйлдвэрлэж байжээ. Энэхүү пүүз үйлдвэрлэгдсэн цагаасаа эхлэн олон өнгө, хээтэй байсан бөгөөд эдгээр чимэглэлүүд нь Клайдын хүслээр өөрчлөгддөг байж.
4
Nike Cortez
АНУ-ын Олимпын шигшээ багийн дасгалжуулагч Билл Боуерманы загварыг нь гаргасан Nike Cortez кет нь хамгийн анхны орчин үеийн гүйлтийн гутал гэгддэг бөгөөд 1972 оны Мюнхенд болсон олимпын өмнөхөн худалдаанд гарч байжээ. Энэхүү кетийг 1994 оны "Форрест Гамп" кинонд Гампыг Америкийг хөндлөн гулд гүйхэд нь зориулан Женни авч өгдгөөр кинонд мөнхөлжээ.
3
Asics Onitsuka Tiger
Японы цэргийн генерал Кихачиро Оницука дэлхийн 2-р дайны дараа залуу тамирчдаа дэмжих зорилгоор Onitsuka Tiger хэмээх компанийг байгуулжээ. 1950-аад оны үед Японы компани АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаасаа өмнө мэргэжлийн тамирчидтай хамтран ажиллаж байсан бөгөөд 1968 оны Мехикогийн олимпоос 2-хон жилийн өмнө алдарт ASICS гэсэн логогоо пүүзэн дээрээ хэвлэн гаргаж байжээ.
2
Converse Chuck Taylor
Чак Тэйлор гэх Индианагийн коллежийн сагсан бөмбөгийн тамирчин Конверс компанийн ивээн тэтгэдэг “All-Stars” багт тоглодог байв. 1932 оноос эхлэн тэрээр нэлээд сайн тоглогчдын тоонд багтаж эхэлсэн бөгөөд түүний нэрээр энэхүү домогт кетийг нэрлэжээ. “Chucks” -ыг алдартай тамирчид маш удаан хугацаанд өмссөн бөгөөд бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан сагсан бөмбөгийн пүүзээр тодорсон байна.
1
Adidas Stan Smith
Энэхүү кетийг нэгэн үеийн дэлхийн номер 1 теннисны тамирчины нэрээр нэрлэжээ. Стэн Смит нь 1971 онд US Open Тэмцээн, 1972 оны Уимблдоны тэмцээнүүдэд тус тус түрүүлж байсан нэрт теннисчин юм. Гэхдээ түүнийг амжилтаар нь бус, өөрийн нэрэмжит кетээр нь илүү олон хүн мэдэх болжээ.