“Мэдээлэл технологийн чиглэлээр суралцагч оюутнуудад зориулсан Хаан банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020" зарлагдлаа

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” зорилтын хүрээнд ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлдэг билээ.

“Мэдээлэл технологийн чиглэлээр суралцагч оюутнуудад зориулсан Хаан банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020" зарлагдлаа

ХААН Банк Сан 2019-2020 оны хичээлийн жилд анх удаагаа Мэдээллийн технологийн чиглэлээр 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 эсвэл 4-р курсэд суралцдаг, сурлагын амжилт, хувь хүний ур чадвар болон нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч, цаашид банкны салбарт мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй 5 оюутныг шалгаруулж, 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг, мөн  ХААН Банкинд мэргэжлээрээ цалинтай дадлага хийх боломж олгох гэж байна.

Тэтгэлгийн хамрах хүрээ: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн хөтөлбөрт “Програм хангамжийн инженер”, “Программист” (developer) чиглэлээр суралцаж буй 3 эсвэл 4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой. 

Материал хүлээн авах: Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж буй оюутны материалыг 2019 оны 10-р сарын 15-ны өдрөөс 11-р сарын 1-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

  •  
  • Цээж зураг (3x4 хэмжээтэй)
  • 1-р курсээс эхлэн 2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөл хүртэлх хугацааны их, дээд сургуулийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  • Анги удирдсан багш болон өөрийг нь сайн тодорхойлж чадна гэж үзсэн нэмэлт нэг багшийн тодорхойлолт тус бүр 1 ширхэг (тодорхойлолтын маягтыг ЭНД дарж татаж авна уу)
  • Олон улсын төдийгүй дотоодын их, дээд сургууль болон сургууль хоорондын, байгууллага, агентлагаас зохион байгуулсан олимпиад, эрдэм шинжилгээний хурал, оюутны их, бага хурал зэрэгт оюутан байх хугацаандаа оролцож эсвэл амжилт гаргаж байсан бол түүнийг гэрчлэх материалын хуулбар (хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

  • “Монгол Улсын мэдээлэл, технологийн салбарын одоо ба ирээдүй” эсвэл “Мэдээллийн технологийн салбарт миний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд компьютерээр монгол хэл дээр бичсэн 1000-аас доошгүй үгтэй эссе бичлэг
  • Хэрэв тэтгэлэгт горилогч оюутан мэргэжилтэйгээ холбоотой олон улсын болон дотоодын сургалтуудад хамрагдаж байсан бол түүнийг гэрчлэх материалын хуулбар (хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  • Хэрэв тэтгэлэг горилогч оюутан сайн дурын ажил, клубийн үүсгэн байгуулагч, гишүүн зэрэг нийгмийн идэвхтэй бол түүнийг гэрчлэх материалын хуулбар (хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  • Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. Үүнд тухайн оюутны сурлага, нийгмийн идэвх, санаачилга, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. (тодорхойлолтын жишээ загвартай ЭНД дарж танилцана уу)
  • Жич: Дүнгийн жагсаалт, тодорхойлолт, албан бичиг баримтуудыг маягтын дагуу бэлтгэн сканердаж, анкетийн маягт бөглөхдөө файлаар хавсаргана. 

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдан шилдэг оюутнуудыг шалгаруулах ба 2019 оны 11-р сарын 12-ны өдөр шалгарсан 5 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас, www.khanbank.com, вэбсайт болон өдөр тутмын сонинуудаар зарлана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.khanbank.com цахим хаяг болон 18001917, 7555 3333-(3570) утсаар лавлана уу.

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.