Үхрийг алаг тахь шиг будах нь гайхалтай ашиг тустайг тогтоожээ

Японы эрдэмтэд үнээг алаг тахь шиг судалтай болгон будаж үзжээ. Шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд гэнэт ийм санаа төрсний учир юу байсан юм бол?

Үхрийг алаг тахь шиг будах нь гайхалтай ашиг тустайг тогтоожээ

Хөдөө аж ахуйн салбарынхан үнээг ялаанаас хамгаалахын тулд хортон шавьж устгах бодис цацдаг.  Харин Японы эрдэмтэд үүнд тохирсон нэгэн хялбар, хямд арга олжээ. Тэд гурван хар үнээг сонгон авч хоргүй цагаан будгаар будаж, бусдыг нь будалгүй үлдээн туршилт явуулсан байна. 

Судалгааны үр дүн "тахь шиг судалтай үхэр"-үүд шавьжны дайралтад өртдөггүй болохыг харуулжээ. Учир нь үнээнүүдийг ийнхүү будсанаас хойш тэдний дээр цуглах шавьжны хэмжээ 50 хувиар буурч, үнээнүүд маш амгалан тайван болжээ. 

Үнээнүүд ч хортон шавьжаас болж тавгүйтэхээ больсон ба фермийн эзэд ч ийнхүү ялааг хуурах арга олсондоо баяртай байгаа гэнэ. Үүний ачаар, эрдэмтэд үхэр дээр овоорох ялаануудтай тэмцэх шинэ арга нээж, заавал пестицид хэрэглэх шаардлагагүй болжээ. 

Уг туршилтыг санаачлан явуулсан, Японы "Айчи" хөдөө аж ахуйн судалгааны төвийн мал аж ахуйн хэлтсийн ажилтан Томоки Кожимаг анх энэ санааг гаргахад хамтран ажиллагсад нь их л гайхаж, тоглоом мэт хүлээн авсан гэнэ. "Мал аж ахуй судлаачийн хувьд цаашид фермерүүд энэ аргыг ашиглаж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд тус болно гэж найдаж байна" хэмээн тэрээр ярьжээ. 

Судлаач 5 жилийн өмнө тахины хар цагаан судлуудын функцийн талаар нэгэн нэвтрүүлэн үзжээ. Үүнээс ялаанууд тахины хар цагаан өнгийг сайн ялгаж чадахгүй учраас түүн дээр буухаас болгоомжилдог тухай мэдсэн байна. Түүнд ялаанаас болж үргэлж тавгүйтдэг үнээнүүд болон тэдэнтэй тэмцэх гэж төрөл бүрийн арга хэмжээ авдаг фермерүүдэд туслах шинэ санаа гэнэт төрсөн нь "ийнхүү үнээг тахь шиг судалтай болгож будах" байсан аж. 

Эрдэмтэд ойрын хугацаанд фермийн бүх үнээг хар цагаан толботой болгож будахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ будгаа 3-4 сарын турш барих аргыг ч туршиж байгаа гэнэ. Мөн тэд дээрх аргыг махны фермийн гахайн дээр ч туршихаар төлөвлөж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()