Хуримтлал бол таны зөв дадлыг урамшуулж буй хэлбэр

Дэлхий нийтээрээ 1924 оноос эхлэн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Харин тухайн жилд нь манай улсад банкны салбар үүсэж байсан түүхтэй. Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь тун энгийн. Ердөө л хүмүүсийг санхүүгийн сахилга баттай болгох, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах ач холбогдолтой.

Хуримтлал бол таны зөв дадлыг урамшуулж буй хэлбэр

Манай улсын хувьд нийт өрхийн 24% нь хуримтлал буюу хугацаатай хадгаламжтай байдаг. Тэгвэл хугацаатай хадгаламж ямар ашигтай бэ?

Мэдээж бидний амьдралд өдөр тутамдаа биш юмаа гэхэд өнжөөд нэг мөнгөний асуудал тулгарч байдаг. Үүнийгээ бид зохицуулж чаддаг ч өөр том асуудлуудтай нүүр тулдаг. Энэ том асуудлыг даван гарах, эсвэл өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгыг биелүүлэхэд бидэнд зээл биш хуримтлал хэрэгтэй. Та хадгаламжтай байснаараа ямарваа нэгэн эрсдэлийг хялбар байдлаар даван туулах болно. Таны банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгө эдийн засгийг хөдөлгөдөг.

Үүнээс гадна хүмүүсийн хугацаатай хадгаламж нээдэггүй нэг буруу ойлголт нь “их мөнгөтэй болохоороо хадгаламж нээлгэнэ” гэсэн бодол. Хэрвээ та ингэж бодож байгаа бол маш буруу ойлголттой байна гэсэн үг. Бид хэрэгцээнээсээ илүү гарсан ганц, хоёр мянган төгрөгийг бага мөнгө гэж үзээд ямар ч хэрэггүй зүйлд зарцуулж орхидог. Харин мянга ч мянгадахгүйгээр хадгалж байгаад хадгаламж болгон хэвшсэн цагт л та жинхэнэ санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадна. Иймээс та өнөөдрөөс эхлэн өөрийнхөө болон гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлалыг бий болгоорой.

Мэдээж мөнгө хуримтлуулахдаа банкинд хадгалуулах нь хамгийн оновчтой шийдэл. Учир нь гэртээ хадгалсан мөнгийг угаах гэж байгаа хувцасныхаа халааснаас олсон юм шиг хөөр баяртайгаар үрж орхидог. Харин банкинд мөнгө хадгалуулсан тохиолдолд тэр бүр гар хүрэхгүйгээс гадна банк танд хүү төлнө. Манай улсын хувьд хадгаламжийн жилийн жигнэсэн дундаж хүү 11.5 хувьтай байгаа нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт. Иймээс танд банкаа зөв сонгон хуримтлалтай болохыг зөвлөж байна.

Танд бид Монгол Улсын хамгийн хурдацтай хөгжиж буй Капитрон банкийг санал болгож байна. Капитрон банкны хувьд санхүүгийн үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд тогтмол өсч, Монголбанкны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган ажиллаж байгаагаас гадна Олон улсын үнэлгээний Moody`s агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ хийлгэж, зээлжих зэрэглэлээ B3 буюу “тогтвортой” гэж тогтоолгосон банк юм.

Мөн түүнчлэн та бүхэн тус банкнаас тав тухтай орчинд найрсаг, түргэн шуурхай үйлчилгээг авахын зэрэгцээ энгийн хугацаатай хадгаламж, мөрөөдөл хүүхдийн хадгаламж, цалингийн хуримтлал зэрэг өөрийн боломжинд тохирсон, хамгийн өндөр хүүтэй хадгаламжийг сонгож, урамшууллын аянд оролцох боломжтой.

Капитрон банк нь “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан 2019.09.30 - 10.31-ний өдрийг дуустал хугацаанд Турк улсын аялал жуулчлалын төв болсон Анталья хот руу аялах “Анталья аялцгаая” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлажээ. Аяны хугацаанд Капитрон банкны салбар нэгжид хандан 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн болон хуучин хугацаатай хадгаламжинд орлого нэмсэн 1 сая төгрөг тутам нэг сугалааны эрх олгох юм.

Та тус аяны талаар Капитрон банкны цахим хуудсанаас болон харилцагчийн мэдээллийн төвийн 1900-2020 дугаараас лавлах боломжтой. Хэрвээ та урамшуулалт аянд оролцохоор шийдэж, хуримтлалтай болохыг хүсвэл Капитрон банкны өөрт ойрхон байрлах салбар нэгжид хандаарай.

Таны санхүүгийн сан хөмрөг тань тариа будаа адил өсөж үржихийн ерөөл өргөе!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.