Жастин Бибер, Хэйли Бибер нар "нууц" хуримынхаа сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хуваалцлаа

Жастины сүйт бүсгүй Хейли Виржил Аблохын бүтээсэн сувдан чимэглэлтэй "мөрөөдлийн даашинз"-аа өмссөн хуримын зургуудаа инстаграм хуудаснаа нийтэлжээ. Энэхүү тансаг даашинз нь  сувдан чимэглэл, нэхмэл тор бүхий загасан хормойтой бөгөөд хормойн урт нь 4 метр орчим аж. Мөн цахим орчинд нийтлэгдсэн зургуудаас тэдний хуримын бусад гоёл болох үнэт эдлэлүүд ч олон нийтэд ил болсон байна. Ингээд тэдний нууцлаг хуримын сонин сайхнаас хүргэе. 

 

Жастин Бибер, Хэйли Бибер нар "нууц" хуримынхаа сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хуваалцлаа

Жастин, Хейли нар өнгөрсөн 9-р сарын 30-нд хоёр дахь удаагаа хуримын ёслолоо нууцаар шахуу хийсэн билээ.

Тэгвэл Хейли Бибер хуримын гоёл болох сувдан чимэглэл, нэхмэл тор бүхий загасан хормойтой даашинзынхаа зургуудыг хуваалцан "би мөрөөдлийнхөө даашинзыг өмссөн" хэмээн Даваа гарагт инстаграм хуудаснаа нийтэлжээ. Тэрээр "Өнгөрсөн Даваа гариг миний амьдралын хамгийн онцгой өдөр байлаа" гэж бичжээ. 

"Louis Vuitton" брендийн эрэгтэй хувцасны загвар зохион бүтээгч, Чикаго гаралтай дизайнер Виржил Аблох түүний хуримын даашинзыг урлажээ. 

Хейли Бибер дизайнертаа хандан "Гайхалтай авьяасаараа миний мөрөөдлийн даашинзыг бодит болгож өгсөнд маш их баярлалаа. Та болон танай багийнхантай цаашид хамтарч ажиллахдаа бэлэн байна. Та бүхний урласан гайхалтай бүтээлүүдийг би дуртайяа өмсөх болно" хэмээн талархлаа илэрхийлсэн байна.  

Даашинзын арын хормойн урт нь 4 метр орчим аж. 

25 настай дуучин Жастин Бибер болон 22 настай эхнэр Хэйли Бибер нарын хуримын үнэт эдлэл мөн тэдний Инстаграмдаа нийтэлсэн зургаас ил болсон юм. 

Тус зураг дээр  Хэйли нэг гартаа 3,125 долларын үнэтэй Тиффани Солестегийн 18 каратын алмазан шигтгээтэй алтан бөгж, нөгөө гартаа 2150 долларын үнэтэй мөн Тиффани Солесте алмазаар бүрсэн 18 каратын алтан бөгж зүүжээ. 

Хосууд 2018 оны 9-р сарын 30-нд Өмнөд Каролина мужийн Монтаж Палметто Блуфф амралтын газарт нууцаар хуримын ёслолоо хийсэн аж. Тэд ойр дотны 154 хүний өмнө хуримын тангаргаа өргөжээ. 

Тухайн үед тэд  "Tiffany & Co" хуримын бөгж солилцсон байна. 

Хэйли хуримын гоёлдоо зориулж бусад дээд зэрэглэлийн үнэт эдлэлээр гангарсны нэг нь 123,000  долларын үнэтэй тус бүрдээ 5 каратын алмазан ээмэг байв. 

Харин Жастины "Audemars Piguet Royal Oaks"-ын бүтээл болох 50,000 долларын үнэтэй шинэ цаг зүүсэн байжээ. Хуримынхаа өмнө одууд шинэ гоёл чимэглэлийнхээ зургийг инстаграмдаа оруулаад "Хуримдаа зориулж авлаа" хэмээн бичиж байжээ. 

Тэдний хуримын ёслолыг Жастиний пастор Иуда Смит удирдаж, Хейлигийн эгч Алайя Болдуин, үеэл Ирланд Болдуин нар түүний сүйт бүсгүйн гэрч болжээ. 

Ирсэн зочдын дундаас Кайли Женнер гоёмсог алтан даашинз өмссөн нь хүмүүсийн нүдийг хужирлаж байлаа.

Хосууд Эд Шеран, Кендалл болон Кайли Женнер, Ашер, Жаден Смит зэрэг цөөн тооны алдартнуудыг хуримын ёслолдоо урьсан аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()