1
Киног Хэнри дө Вер Стакпүүлийн гурамсан номоос сэдэвлэсэн
Киноны үйл явдал зохиолч Хэнри дө Вер Стакпүүлийн (Henry De Vere Stacpoole) ижил нэртэй нэгдүгээр цуврал номын ихэнх хэсгийг тэр чигээр нь өгүүлдэг ч дараагийн ангид (1991 оны Цэнхэр нуур руу буцсан нь) 1920-оод онд үйл явдал өрнөж буйгаар гардаг. Стакпүүлийн номууд Өмнөд далай орчмын оршин суугчдын соёл аж ахуйг, тэр дундаа Европчууд ирсний дараах соёлын нөлөөг голчлон харуулдаг.
2
Өмнө нь уг номоор сэдэвлэсэн хоёр ч кино хийгдэж байсан.
1923 онд найруулагч Бөүдэн(Bowden) уг номоос сэдэвлэн дуугүй кино хийж байсан. 25 гаруй жилийн дараа буюу 1949 онд Английн найруулагч Франк Лондер уран сайхны кино болгосон нь амжилттай болсон. Жон Симмонс, Доналд Хюстон нарын тоглосон уг кино нь тухайн жилдээ Их Британийн бокс оффист орлогоороо 7-т жагсаж байжээ.
3
Шилдсийн биеийг хиймэл үсээр халхалсан
Брүүк Шилдс (Brooke Shields) кинонд тоглох үедээ дөнгөж 14 настай байсан нь кино багийнхны хувьд нэлээдгүй сорилт болсон. Учир нь кинонд Эммилин байнгын хагас нүцгэн байх ёстой. Хувцасны багийнхан нэг гайхалтай санаа олж, түүний урт хиймэл үсээр биеийг нь халхлан наасан юм.
4
Шилдсийн нас удаан хугацаанд асуудал болсоор байсан.
Кино зураг авалт хийгдээд, нээлтээ хийсний дараа ч гэсэн Шилдсийн нас асуудал дагуулсаар байжээ. Хожим Шилдс насанд хүрснийхээ дараа АНУ-ын Конгресст кино зураг авалтын нүцгэн хэсгүүдэд насанд хүрсэн орлон тоглогч тоглосон тухай мэдэгдэл хийсэн байна.
5
Оскарт нэр дэвшиж байсан
Киноны зургийн дарга Нестор Алмендро (Nestor Almendros) тус киногоороо Оскарт нэр дэвшсэн ч Тесс киноны Жеофри Ансуорф, Гислаин Клоке нарт ялагдсан юм. Гэсэн ч тэрээр өмнө нь Терренс Маликын Диваажингийн өдрүүд (1978) киногоор Оскарын шагнал хүртэж байжээ. Үүнээс гадна 1980 онд (Крамер, Крамер), 1983 онд (Софигийн сонголт) киногоор тус тус нэр дэвшиж байсан юм.
6
Киноны хальсанд бууснаар игуана гүрвэлиийн шинэ төрлийг илрүүлжээ.
Кинонд Фижи арлын хүний хөл хүрээгүй хэсгийн зураглалыг хальсанд буулгасан байдаг ба одоо мөхлийн ирмэгт ирсэн Фижигийн игуана гүрвэлийн төрөл мөн багтжээ. Кино үзэж суусан амьтан судлаач Жон Гиббонс киноны турш үзэгдсэн гүрвэл өмнө нь харагдаж байгаагүй төрөл болохыг анзаармагцаа Фижи (тэр дундаа, Нануяа Леү арал) рүү явсан байна. Тэндээс тэрээр зөвхөн Фижид л байх шинэ төрлийн гүрвэлийг олж илрүүлжээ.
7
Кино "Golden Raspberry" хүртсэн
Хэдийгээр Оскарт нэр дэвшиж байсан боловч хүн болгон уг кинонд дуртай байсангүй. Golden Raspberry-ийн хамгийн муу эмэгтэй жүжигчнээр Шилдсийг тодруулсан. Жүжигчнийг The Shining киноны Шелли Дувол хүртэл багтсан хачирхалтай олон жүжигчдийн дундаас шалгаруулсан байна.
8
Найруулагч Рэндал Клайзер гол дүрийн жүжигчдийг бие биед нь дурлуулах төлөвлөгөөтэй байв
Тус киноны амжилт нь гол дүрийн жүжигчдийн харилцаанаас ихээхэн хамаарах байсан тул найруулагч Клайзер жүжигчин Кристофер Аткинсын орны дээр Шилдсийн зургийг наах санаа олжээ. Шөнө болгон Шилдсийн зургийг харах Аткинс түүнийг гэсэн сэтгэл төрж эхэлснээр кино зураг авалтын үед хоёр жүжигчид хэсэг хугацаанд хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг.
9
Тэдний харилцаа удаан хугацаанд үргэлжлээгүй.
Кино зураг авалтын эхний үед богино хугацаанд хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн байсан Шилдс, Аткинс нар удалгүй муудалцах болсон. Аткинс 1980 онд "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Брүүк надаас уйдсан. Тэр намайг жүжиглэлтдээ хэт орсон байна гэсэн. Би үргэлж л дүрдээ орохыг хичээж байхад тэр киноны арын албатай тоглоом шоглоом хийн инээлддэг байсан” гэжээ. Клайзерын хувьд үүнийг нь олзуурхан хүлээн авч киноны маргаантай хэсгүүдэд ухаалгаар ашигласан байдаг.
10
Киноны зураг авалтыг эзгүй арал дээр хийсэн.
Клайзер киног аль болох бодит байлгахыг хичээж, зураг авалтын үеэр бараг л кинон дээрх шиг л амьдарсан байна. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Ийм төрлийн зураг авалтыг аль болохоор зэрлэг байгальтай ойр хийж, багийн гишүүдээ ч дүрүүдтэйгээ адилхан нөхцөлд амьдруулахыг зорьсон. Бид Фижид замгүй, цэвэр ус, цахилгаанд холбогдоогүй ч үнэхээр сайхан нэг арал олсон. Бид багийнхандаа амьдрах майхан барьж, эрэг дээр камерын эд анги, холбох хэрэгслүүдэд зориулсан жижиг усан онгоц байрлуулсан. Зураг авалтаа бид харьцангуй өвөрмөц маягаар хийсэн. Бидний энэ төсөлд яг тийм байдал л тохирох байсан” гэжээ.