Дэлхийн түүхийг эргүүлсэн ч олны танил болж чадаагүй 10 хүн

Нэр алдар гэдэг гайхалтай зүйл, хорвоог орхисон ч амьд мэт хүндлэгдэж, үеийн үед дуурсагдах боломжийг хүмүүнд олгодог. Харамсалтай нь хүссэн бүхэн нь алдар хүндийн эзэн болж чадахгүй. Хоёр хүн нэг зүйлийг ижил хийж, ижил амжилт гаргасан хэдий ч нэг нь дэлхий дахинд танил болж, харин нөгөө нь хэний ч мэдэхгүй энгийн нэгэн хэвээр үлдэх тохиолдол цөөнгүй гарчээ. Ингээд та бүхэнд гарамгай гавьяа байгуулсан ч нэр алдраа дуурсгаж чадаагүй эрхмүүдийг танилцуулж байна. 

Дэлхийн түүхийг эргүүлсэн ч олны танил болж чадаагүй 10 хүн

1 Жошуа Чемберлен (Joshua Chamberlain)

Жошуа Чемберлен нь цэргийн сургуульд сураагүй, мэргэжлийн төвшинд бэлтгэгдээгүй хэдий ч тэрээр цэргийн ангид хүчин зүтгэхийг хүсдэг байсан бөгөөд энэхүү мөрөөдлөө ч биелүүлж армид элсжээ. Тэрээр дайны үеийн стратегийг мэргэжлийн төвшинд боловсруулж олон зуун хүний амь насыг аварчээ. 

Жошуа Чемберлен (Joshua Chamberlain)

2 Элиша Грей (Elisha Gray)

Хүн бүр телефон утсыг Александр Беллийн бүтээл гэдгийг мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ, үүний анхны зохион бүтээгч нь Элиша Грей байжээ.  Энэхүү нээлтдээ патент авах үед Элишагийн бичиг баримтыг патентын газар хүлээлгэж өгөх өмгөөлөгч нь Беллагийн төлөөлөгчөөс  бага зэрэг хоцорч очсоноор тэрхүү алдар нэрээс Элиша Грей мултарч үлдсэн ажээ. 

Элиша Грей (Elisha Gray)

3 Киа Сильвербрүүк (Kia Silverbrook)

Хүмүүс хамгийн их бүтээл туурвисан зохион бүтээгчийг Эдисон гэж боддог боловч үнэн хэрэгтээ Австралид 4600 бүтээлийн патентын эзэн Киа гэх эрдэмтэн байдаг гэдгийг хэн ч мэддэггүй. Сильвербрүүк нь тоон технологийг маш ихээр сонирхдог бөгөөд тэрээр хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчлөх боломжтой олон төрлийн техникийг бүтээдэг байна.

Киа Сильвербрүүк (Kia Silverbrook)

4 Густав Уайтхед (Gustav Whitehead)

Англи хэлээр муухан ярьдаг цагаач-эрдэмтэн тэрээр ах дүү Райтаас өмнө нисэх онгоцны удирдлагын гайхамшгийн талаар танилцуулсан юм. Үүнээс гадна тэрээр хэд хэдэн дотоод шаталттай хэд хэдэн хөдөлгүүрийг бүтээсэн аж.  Харамсалтай нь Густав өөрийн бүтээлийг олны өмнө танилцуулж чадаагүй бөгөөд анхаарлын төвд өртөхгүй байхыг илүүд үзжээ.

Густав Уайтхед (Gustav Whitehead)

5 Антон Дрекслер (Anton Drexler)

Националь социалист (нацист) намыг үндэслэсэн хүн бол Адольф Гитлер гэж дэлхий даяар боддог боловч үнэн хэрэгтээ уг үзэл санааны эцэг бол Антон Дрекслер байсан юм. Тэрээр маш их тэмүүлэлтэй, хүмүүсийг татахдаа гарамгай, илтгэх чадвар сайтай Адольф Гитлерийг анх олж нээж, түүнийг ухуулгын багийн ахлагчаар ажиллуулах болжээ. Гэхдээ Дрекслер уг томилгоондоо хожим ихээхэн харамссан байна.

Антон Дрекслер (Anton Drexler)

6 Жон Алкок болон Артур Браун ( John Alcock and Arthur Brown)

Хэдийгээр Атлантын далайн хөндлөн гулд нислэгийг анх Чарльз Линдберг хийсэн гэж үздэг ч тэрээр энэ аяллыг хийсэн анхны хүн биш аж. Алкок болон Браун нар Чарльзаас 8 жилийн өмнө Атлантийг нисэж гаталсан байна. Гэвч тэдний энэхүү аялал түүхийн хуудсанд бичигдэж үлдээгүй гэнэ. Учир нь тэд нэг нэгээрээ биш хамтдаа ниссэн учир олон нийтийн хувьд тийм ч түүхэнд дурсагдахаар амжилт мэт санагдаагүй бололтой. Тэд ч өөрсдийн энэхүү аяллыг чухал зүйл гэж дүгнээгүй аж.

Жон Алкок болон Артур Браун ( John Alcock and Arthur Brown)

7 Лотар фон Рихтгофен (Lothar von Richthofen)

Манфред фон Рихтофен нь Дэлхийн 1-р дайны үеийн хамгийн алдартай байлдааны онгоцны ас байв. Гэтэл дайсны 40 онгоцыг сөнөөсөн түүний ах Лотарыг хэн ч тоосонгүй. Түүнийг түүхэнд дурсдаггүй гол шалтгаан нь  дайнаас амьд гарч чадсантай холбоотой байж болох юм. Харин Манфред дайны үеэр амь эрсдэж түүхэнд мөнхөрч үлджээ.

Лотар фон Рихтгофен (Lothar von Richthofen)

8 Эми Жонсон (Amy Johnson)

Амелия Эрхарт бол өөрийн амьдарч байсан цаг хугацаандаа баатарлаг гавьяа байгуулсан эрэлхэг эмэгтэй гэгддэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Англиас Австрали хүртэл нислэг хийсэн анхны эмэгтэй гэж байсан ч үнэн хэрэгтээ түүний өмнө Эми Жонсон энэхүү нислэгийг хийсэн байна. Эрхарт Жонсоныг бодвол илүү их хэмжээний санхүүжилтийг авч чадсан учир ийнхүү олонд алдартай болжээ. 

Эми Жонсон (Amy Johnson)

9 Альфред Рассел Уоллес (Alfred Russell Wallace)

Хувьслын онолыг бодит байдал дээр Уоллес гаргасан юм. Тэгвэл яагаад Альфредийн нэр дэлхийд танигдаагүй үлдсэн бэ? Бүх зүйл маш амархан: Дарвин ном гаргаж, илүү олон нийтэд хүртээлтэй болгосон бол Альфред зөвхөн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэл гаргадаг байсан нь үүнд нөлөөлсөн байна.

Альфред Рассел Уоллес (Alfred Russell Wallace)

10 Фило Фарнсуорт

Чийдэн, утас, уурын хөдөлгүүрийг хэн зохион бүтээснийг бараг хүн бүр мэднэ. Харин зурагтыг хэн бүтээсэн талаар та өмнө нь бодож байсан уу? Зурагтын зохион бүтээгч нь Фило Фарнсуорт байсан бөгөөд тэрээр өөрийн патентыг Westinghouse-т зарсан байна. Ийнхүү орлогоороо тэрээр хувийн бизнес эхлүүлэх зорилготой байсан ч том өрсөлдөгч нартай тэмцэж чадаагүй аж. 

Фило Фарнсуорт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()