1
Нэг цагийн өмнө босох
Хэрэв та өөрийгөө эрт босдог, өглөөний хүн биш гэж бодож байгаа бол ядаж ганц удаа ч болов хичээгээд үзээрэй. Учир нь хичээх л юм бол эрт босож чадахгүй хүн гэж үгүй бөгөөд хэдэн удаагийн давтамжаар л зуршил болох боломжтой.
Босох ёстой цагаасаа нэг цагийн өмнө боссоноор танд хэн ч саад болохгүй, амар тайван хэрэгтэй бүхнээ амжуулж чадна. Өглөө эрт боссоноор илүү үр бүтээлтэй, амжилттай байдаг гэсэн судалгаа ч бий. Эрт босдог хүн бусад хүмүүсээс ажиллах, төлөвлөх цагаар илүү, үүнийгээ дагаад өөдрөг хүмүүс байдаг байна.
2
Өдөр тутам хийх ажлын жагсаалт гаргах
Өдөр тутмынхаа төлөвлөгөөг гарга. Ингэхдээ их цаг орохгүй, энгийн зүйлс төлөвлөх хэрэгтэй. Жишээлбэл, угаасан хувцсаа эвхэх, эмчид үзүүлэх гэх мэт. Өдөр бүр жижиг төлөвлөгөө гаргаж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж хэвшснээр цаашдаа илүү том зорилго, төлөвлөгөөнд хүрэх чадвартай болох юм.
3
Хэцүүгээс нь эхэлж хий
Хамгийн их цаг орох, хамгийн хэцүү гэсэн ажлаа хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Ингэснээр таны төлөвлөгөө дэх дараа дараагийн ажлууд улам л амархан санагдаж, та сэтгэл амар, санаа зовних зүйлгүй болох болно.
4
Ширээгээ цэгцэл
Нүдэнд харагдахгүй зүйлс, хүний оюун санаанд ч харагдахгүй гэсэн үг байдаг. Тиймээс өдөр бүр ажлаа эхлэхээс 15 минутын өмнө ширээгээ цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрхэн, эмх цэгцтэй байдал анхаарал төвлөрөхөд тустай.
5
Өглөө бүр дасгал хийх
Өглөө бүр иога хийх эсвэл гүйж байгаарай. Энэ нь сэтгэл санааг тань дэмжихээс гадна ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг. Харвардын сэтгэц судлалын профессор Жон Рейти оюун ухаан шаардсан ажлуудыг өндөр гүйцэтгэлтэй сайн хийхэд дасгал хөдөлгөөн маш чухал гэсэн байна.
6
Систем үүсгэх
Хийх зүйлсээ зөв зохион байгуулах системтэй болох нь санаа бодлоо зөв гаргах хамгийн сайн арга юм. Ингэж системтэй болсноор анхаарал төвлөрөх, удирдан зохион байгуулахад хялбар болно.
7
Нэг л зүйлд төвлөрөх
Өмнөх зүйлээ бүрэн гүйцэд хийж дуусгачхаад дараагийн шинэ зүйлээ эхлэх нь илүү үр дүнтэй байдаг. Ихэнх хүмүүс ажлуудаа зэрэг эхлээд нэг дор олон зүйлийг амжуулж байна гэж боддог боловч яг үнэндээ энэ нь тийм үр дүнтэй арга биш юм. Америкийн Сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар хоёр зүйлийг зэрэг хийх нь хүний бүтээмжид сөрөг нөлөөтэйг тогтоосон байна.
Утсаар ярьж байхдаа мэйл бичих зэрэг жижигхэн зүйлс үр бүтээлтэй байдлыг алдуулахгүй ч түүнээс том зүйлүүд харин муу нөлөөтэй байдаг гэнэ. Хүний оюун ухаан тархи хоёр томоохон зүйлүүд дээр зэрэг ажиллах чадваргүй ажээ.
8
"Үгүй" гэж хэлж сурах
Зарим үед "Үгүй" гэх богинохон үгийг хэлэхэд тийм ч амархан байдаггүй. Тэгвэл та хийж чадахгүй, боломжгүй, амжихгүй зүйлдээ үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө цагийг ч, бусдын цагийг ч үрэхгүй шүү дээ.
9
Хангалттай унтаж амрах
Үндэсний Нойр судлалын хорооноос насанд хүрсэн хүн дунджаар 7-9 цаг унтах ёстой гэж заасан байдаг байна. Харин та хангалттай унтаж чаддаг уу? Орой эртхэн унтаж, хангалттай нойр авснаар таны ажлын үр бүтээмж дээшлэхээс гадна эрүүл мэндэд ч сайн гэнэ.
10
Мэйлээ эмх цэгцтэй байлгах
Уншиж амжаагүй 200 мэйл танд байна гэж бодъё. Мэдээж та тэр их мэйлийг хараад хаанаас нь эхэлж уншихаа ч мэдэхгүй, залхуу тань хүрэх болно. Тэгвэл мэйл ирэх бүрд нь хариу өгөх, устгах, хэрэгтэйг нь хадгалах зэргээр цэгцэлж хэвших хэрэгтэй.
11
Олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх
Ажлын цагаар Facebook, Twitter, Instagram зэрэг олон нийтийн сүлжээнд нэвтэрч үр бүтээлтэй өнгөрүүлэх цаг хугацаанаасаа хумслахгүй байхыг зөвлөж байна. Хэнд юу тохиолдсон, хаагуур юу хийж яваа тухай сонирхож цагаа үрэх хэрэггүй. Харин ажлын шаардлагаар олон нийтийн сүлжээ ашигладаг хүмүүс бол хувийн хаягаараа орохгүй байх нь хамгийн зөв арга юм.
12
Гүйлгэж харах бус, тогтож унш
Танд албан бичиг ирсэн тохиолдолд гүйлгэж харах бус, маш сайн ойлгож уншихыг хичээгээрэй. Утгыг нь ерөнхийд нь гүйлгэж харж байснаас нэг мөр сайн унших цаг хэмнэх хамгийн энгийн арга.
13
Сатаарах цаг бүү гарга
Нэг л төвлөрч эхэлсэн бол тэр чигтээ анхаарлаа төвлөрүүл.
Амархан юм шиг сонсогдож байгаа боловч энэ нь яг таг төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу явбал маш амархан. Нэг зүйлээ хийхээр шийдсэн бол сатаарах, анхаарал сарниулах зүйлсээ өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Утсаа унтраах, мэйлээ хаах зэрэг анхаарал төвлөрөхөд туслах бүх арга хэмжээг авч болно.
Microsoft компанийн хийсэн судалгаагаар хүн хийж байгаа зүйлээ өөрчилснөөс 15 минутын дараагаар дахин төвлөрч чаддаг гэсэн байна. Хэрэв та амархан сатаардаг бол та ямар нэг зүйлийг хийхэд нэлээд хугацаа зарцуулдаг гэсэн үг.
14
Чихэвчээ зүү
Хөгжим сонсох, сонсохгүй нь хамаагүй, та зүгээр л чихэвчээ зүүсэн байхад хүмүүс анхаарлыг тань сарниулах үйлдэл бага хийдэг.
15
Ажилдаа явахаасаа өмнө бясалгал хий
Сэрснийхээ дараа хоёр гуравхан минут сэтгэл санаагаа сэргээх бясалгал хийхийг зөвлөж байна. Өглөө бясалгал хийх нь аливаа бэрхшээлийг даван туулахад тань тусалж, өөрийгөө бэлдэх хүчирхэг арга болдог аж.
16
Үр дүнгүй уулзалтаас татгалз
Нүүр нүүрээ харж уузалт хийх нь ажлаа үр дүнтэй хийхэд туслах нэгэн арга билээ. Гэхдээ хэт удаан уулзалт, яриа хийх нь заримдаа цагийн гарз байх нь ч бий. Тиймээс уулзалт зохион байгуулж төлөвлөхдөө уулзалт хийх шаардлагатай юу, үгүй юу гэдгээ судалж, бодох нь чухал. Магадгүй утсаар эсвэл мэйлээр ч шийдвэрлэчих асуудлууд байж болох.
Ихэнх тохиолдолд цөөн хүнтэй уулзалтыг 30 минутаар төлөвлөх нь гол зүйлээ ярилцаж, шийдвэрлэх хамгийн тохиромжтой хугацаа юм.
17
60 секундийн шийдвэр гаргах
Хэрэв та ямар нэг ажлыг тухайн өдөртөө багтаая гэж бодож байгаа бол аль болох хурдан хийх хэрэгтэй болно. Тиймээс хамгийн эхний алхам бол шийдвэрээ хурдан гаргах.
Юуг хэрхэн хийхээ шийдэх нь ажлаа хийхээс илүү цаг авдаг. Тиймээс хийе гэж бодсон зүйлээ бүгдийг нь жагсааж бичээд харин дараа нь алийг нь түрүүлж хийх, алийг нь дараа нь хийхээ шийдвэл цагаа хэмнэх боломжтой.