Дуров өөрийн ашгаа 2 тэрбум долларт хүргээд Дубайд тансаг амьдрахаар төлөвлөж байгаа гэнэ.
Бусад баячуудыг бодвол тэрээр ихээхэн өвөрмөц хэв маягтай нэгэн. Тэрээр ихэвчлэн хар өнгийн хувцас өмсдөг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд амьдарч, аялж явдаг. Кремльд байхдаа нэг удаа мөнгөөр цаасан онгоц хийж ажлынхаа цонхоор шидэж байсан гэнэ. Үүнээс гадна нэгэн үзэсгэлэнтэй загвар өмсөгч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой ажээ.
Павел Дуров сургуульд байхдаа код бичиж сурсан бөгөөд үүнийгээ ашиглан сургуулийн цахим сүлжээний нүүр зургийг өөрчлөн дургүй багш нараа гутаах, доромжлох үйлдэл хийдэг байжээ.
2006 онд их сургуулиа орхин, "VKontakte" хэмээх Фэйсбүүктэй төстэй орос хэл дээрх олон нийтийн сүлжээг ажиллуулж эхэлсэн байна. Түүний ажил маш хурдан амжилтад хүрч удалгүй 350 сая гаруй хэрэглэгчтэй болсон байна.
Энэ нь түүнд маш их ашиг авчирсан бөгөөд одоо тэрээр 260 орчим сая долларын хөрөнгөтэй гэж мэдэгджээ.
Тэрээр "Матрикс" киноны Нео шигхар хувцас өмсдөг ба энэхүү хувцаслалтаараа ч мөн нэлээд алдартай гэнэ.
"VKontakte"-ийн төв оффис нь Санкт-Петербургийн төвд байрлах "Зингер" ордны 5,6-р давхарт байрладаг.
VKontakte сайтыг засгийн газрыг эсэргүүцэгчид Путиныг шүүмжлэгч, улс төрийн зүтгэлтэн Алексей Навальныйг дэмжих арга хэмжээнд ашиглаж байсан.
2011 онд Дуров засгийн газрын сануулгын хариуд уг нохойны зургийг сайтдаа байршуулж тэднийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Дуров нэгэн удаа цэргийн хувцастай этгээдүүд шөнө дунд гэрт нь халдсан тухай мэдэгджээ.
Тэрээр Кремльтэй хамтран ажилладаг "Mail.ru" компанийн хөрөнгө оруулагчдад ВКонтакте-ийн хяналтыг аажмаар алдаж байв. Гэсэн хэдий ч Дуров эсэргүүцлээ илэрхийлсэн хэвээр байсан бөгөөд хөрөнгө оруулагчдад хандан дунд хуруугаа гозойлгосон зургаа инстаграм хуудаснаа байршуулжээ.
2013 онд Дуровыг цагаан өнгийн Мерседес машинаар Москвагийн цагдаагийн ажилтныг мөргөсөн хэрэгт буруутгагдсан юм. Гэвч тэрээр уг нэхэмжлэлийг няцааж, жолоо ч барьдаггүй гэдгээ мэдэгсэн байна.
Дуров компанийнхаа удирдах эрхийг алдахын зэрэгцээ дээрх хэрэгт цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөхөөс ч татгалзжээ. Ингээд хэд хоногийн дараа цагдаа нар "VKontakte"-ийн төв байр руу хүчээр дайран ороход тэрээр оффистоо байхгүй байж. Тэрбээр хэд хоногийн өмнө гадагшаа зугтсан байжээ.
Дурав ах дүүсийн хамтаар компаниа дахин байгуулах төлөвлөгөөтэй байв. Тэрээр Нью-Йорк мужийн Буффало хотод нууцаар компани байгуулж, "VKontakte"-ийн зарим үнэнч ажилчдаа АНУ руу татжээ.
Нью-Йорк дахь төсөл нь "Telegram" хэмээх нууцлалтай чатын аппликэйшн байсан бөгөөд энэ засгийн газраас хэрэглэгчдийн мэдээллийг тагнахаас хамгаалдаг давуу талтай гэнэ. Энэ нь Кремль "VKontakte" сайтруу халдсаны хариу байсан юм.
"Telegram"-ын аюулгүй, хэвийн ажиллуулахын тулд сар бүр 1 сая доллар зарцуулдаг аж.
Дуров 4 ажилтны хамтаар дэлхийг тойрон аяладаг байсан бөгөөд өөр хотоос ажлаа явуулахдаа "Airbnb"-ийн үйлчилгээ явуулдаг буудлуудыг ашигладаг.
Дуров 2016 онд Барселона хотод идэвхтэй хэрэглэгчдийн тоо 100 саяд хүрснийг тэмдэглэн томоохон үдэшлэг зохион байгуулсан.
Одоо Дуров болон Телеграмын баг Дубайд байрлаж байна.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дуровыг загвар өмсөгч Алена Шисковатай хайр дурлалын харилцаатай гэж мэдээлсэн бөгөөд тэрээр хамгийн сүүлд Аленагийн төрсөн өдрийн үдэшлэгт оролцсон байна.
Гэхдээ Дуровыг "Tinder" болзооны аппликэйшн ашигладаг гэсэн Bloomberg-ийн мэдээ 12-р сард цацагджээ.
Тэрээр "Telegram"-аас олох орлогоо 2 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй 1-р сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ Телеграмыг шүүмжилжээ.
Мэй хэлэхдээ "иймэрхүү жижиг платформууд нь гэмт хэрэгтэн, террористуудын үүр болдог". Telegram хэрэглэгчдийн дунд ч ийм зүйл болж байгааг би мэдсэн" гэжээ.