Яагаад хүмүүс агт араагаа авахуулдаг вэ?

Шүдний мэргэжлийн салбарынхан 25-ны агт арааг гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим нэг хүний хувьд агт араа шүд нь огт анзаарагдахгүй ургадаг бол ихэнх хүмүүст энэ шүд нь ургах үедээ өвдөлт, таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий. 

Яагаад хүмүүс агт араагаа авахуулдаг вэ?

1 Нэрний тухайд

Агт арааг англи хэлээр "wisdom teeth" буюу ухааны шүд гэдэг. Тэгвэл ингэж ухаантай холбон нэрлэх болсон нь агт араа нь 17-21 насны үед буюу хүн нэлээд том болж ухаан суусан үед нь шүдэлдэгтэй холбоотой. Амны хөндийд, шүдний эгнээний хамгийн ард хэсэгт дээд буйланд 2, доод буйлан дээр 2 шүд нэмэгдэж ургаснаар хүн нийтдээ 32 шүдтэй болдог.

Нэрний тухайд

2 Агт араа ургахгүй байх

Агт араа ургасан тохиолдолд хүний шүдний хамгийн хүчирхэг шүд болдог бөгөөд хоол хүнсний хамгийн хатуу гэснийг нь үүгээр зажилдаг байна. Гэвч зарим хүмүүст агт араа огт ургахгүй байх тохиолдол гардаг бөгөөд энэ нь тийм ч санаа зовох зүйл биш гэнэ. Учир нь эрдэмтэд  агт араа ургахгүй байх тохиолдлыг судалж үзэн, бид бүхний хооллох хэв маягаас шалтгаалан эрүүний ясанд өөрчлөлт орсноор агт араа ургахаа больсон байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Агт араа ургахгүй байх

3 Агт арааг яагаад авдаг вэ?

Магадгүй таны эргэн тойрны хэн нэгэн агт араагаа авахуулж байсан байх. АНУ-д жилдээ 10 сая орчим хүмүүс агт араагаа авахуулдаг байна. Агт араа авдаг хамгийн гол шалтгаан нь хүний бусад шүднүүд гүйцэд ургаж дуусахад агт араанд ургаж гарч ирэх зай үлддэггүйтэй холбоотой. 

Агт арааг яагаад авдаг вэ?

4 Бусад асуудлууд

Агт араа ургаж эхлэх нь зарим нэг өвчний эх үүсвэр болдог. Үүнд:
Амны хөндийн халдварт өвчин болог шүд цооролт, амны хөндийн тууралт,  ургах гэж буй арааны эргэн тойрон дахь шүд гэмтэх, шүд унах болон шүднүүд угаах, чигчлэх зайгүй болох зэрэг асуудлууд үүсдэг гэнэ. 

Бусад асуудлууд

5 Агт арааг авсны дараа гарч болох эрсдэл

Эмч нар агт арааг авахдаа урьдаас сануулж, асууж байж авдаг. Тэгвэл энэ нь  дараах эрсдэлүүд гарах магадлалтайг анхааруулж байгаа хэрэг юм байна. 

  • Шүд ургахын өмнөхөн буйлны доод хэсгийн зөөлөн эдүүд нэгдэн цулцан маягийн зүйл үүсгэдэг. Энэ нь яваандаа эргэн тойрны шүд суларч унах эрсдэлд хүргэдэг. 
  • Агт араа буйлны дор ургаж, дээшээ гарч ирэхгүй удвал мөн л эргэн тойрныхоо шүднүүдийг угаас нь эхлэн гэмтээж эхэлдэг байна.
  • Бага зэрэг цухуйсан шүдэнд бактери наалдах, цоорох эрсдэл их байдаг

Гэхдээ та дур мэдэж агт араагаа авахуулахаасаа илүү эмчтэйгээ зөвлөлдөж, заавал авах шаардлагатай эсэхийг нь тодруулах хэрэгтэй. 

Агт арааг авсны дараа гарч болох эрсдэл

6 Агт арааг сугалж авах

Агт арааг хэрхэн авах нь шүд буйлнаасаа хэр их цухуйсан байгаагаас шалтгаална. Хэрэв агт араа бүтнээрээ гарч ирсэн байвал буйлыг тань мэдээгүй болгоно. Үүний дараа дахин мэдээ алдуулах тариа хийж буйл, шүдний ёзоорыг тэр чигт нь мэдээ алдуулна. Харин дараа нь өргөгч ашиглан, шүдийг тань сулруулаад хямсаагаар татаж авна. Дараа нь шүд байсан хэсгийг цэвэрлээд, ариутгасан марль чихэн цусыг нь тогтоодог.

Агт арааг сугалж авах

7 Агт арааг авсны дараа юу болох вэ?

Шүдээ авахуулсан эхний өдөр бага зэрэг цус гарч, буйл хэсгээр хөндүүрлэж өвдөнө. Мөн шүд авсан шарх нь алга бололгүй хэд хоног байна. Шүдээ авахуулснаас хойш 24 цагийн турш шүдээ угааж болохгүй ба 7 хоногийн турш 2 цагийн зайтай давстай бүлээн усаар амаа зайлах хэрэгтэй.

Агт арааг авсны дараа юу болох вэ?

8 Агт арааг мэс заслын аргаар авах

Хэрэв агт араа дээш гарч ирэхгүй, буйлан дороо байгаад байгаа нь мэдэгдвэл эмчтэйгээ зөвлөлдөн, авахуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд амны хөндийн мэс засал хийж шүдийг авдаг. Амны хөндийн мэс засал хийх үед танд нойрсуулах эм өгч, өвчин мэдрэхгүй болгодог. Хагалгааны үеэр буйлыг зүсэж, шүдийг татаж авах бөгөөд бүтнээр нь татаж гаргах боломжгүй байдаг тул шүдийг буталж, жижиг жижгээр нь авдаг.

Агт арааг мэс заслын аргаар авах

9 Хагалгааны дараа

Хагалгаа хийлгэсний дараа толгой эргэх, анхаарал муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг тул даруй гэртээ харих хэрэгтэй. Мөн нэлээд зовиур мэдрэгддэг тул өвчин намдаагч уух шаардлагатай. 

Хагалгааны дараа

10 Өөртөө анхаарал тавих

Хагалгаа хийлгэснээс хэд хоногийн дараа та хэвийн байдалдаа орох боловч өвчинг түргэн намдааж, хурдан эдгэрэхийн хүсвэл доорх зүйлсийг дагаарай. 

  • Хагалгаа хийлгэсэн хэсэгтээ хүйтэн жин тавих
  • Цус алдахаас сэргийлж байсан бөглөө маягийн зүйлийг гаргах эрсдэлтэй тул хэт их шүлсээ хаяхгүй байх
  • 24 цагийн дотор согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа болон халуун зүйл уухгүй байх
  • Зөөлөн, зажлахад хялбар хоол идэх

Өөртөө анхаарал тавих

11 Хагалгааны дараа гарч болох асуудлууд

Маш ховор тохиолдолд мэс засал хийсэн эмч доод хэсгийн шүдийг авч байхдаа мэдрэлийн судсыг гэмтээх эрсдэл бий. Энэ үед уруул, хэл, эрүү хэсэг мэдээ алддаг. Харин дээд шүдийг авч байх үедээ самсааг гэмтээх тохиолдолд гардаг.  Хэрвээ цус тогтоосон  марлийг хэтэрхий эрт авбал мэдрэлийн судас болон эрүүний ясанд бохир орох эрсдэлтэй.

Хагалгааны дараа гарч болох асуудлууд

12 Ямар үед эмчид дахин хандах вэ?

  • Амьсгалах, юм зажлахад хүндрэлтэй хэвээр байвал
  • Хоёроос дээш хоног буйлнаас цус гарах, 7-с олон хоног өвчин мэдрэгдэх
  • Нүүр болон эрүүний хэсгээр хэдэн өдөр өвдөх
  • Ханиад хүрэх
  • Мэдээ алдах, амнаас эвгүй үнэр гарах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Ямар үед эмчид дахин хандах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()