Эмэгтэйчүүдийн хүсэл тачаалыг эрт үед хэрхэн "анагаадаг" байсан бэ?

1800 оны үед "эмэгтэйчүүдийн хийрхэл" (female hysteria) гэх өвчин газар авч байсан бөгөөд харин өнөө үед үүнийг "дур тавилт" гэж нэрлэх болжээ. Хүсэл тачаалаа хянаж чадахгүйд хүрсэн эмэгтэйчүүд асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байсан тул эмчид ханддаг байжээ. Ийнхүү тухайн үеийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд эмэгтэйчүүдийн энэхүү асуудалд шийдэл олох нь маш чухал байсан аж. 

Эмэгтэйчүүдийн хүсэл тачаалыг эрт үед хэрхэн "анагаадаг" байсан бэ?

Өнөө үед эмэгтэйчүүд бэлгийн дур хүслээ хангахад эмчид хандах шаардлага тулгарахгүй. Харин тэртээ Викториагийн үед эрүүл мэндийн салбар, сэтгэлзүйн салбар болон зан байдлын судлаачид (бүгд эрчүүдээс бүрдсэн) сексийн хувьд сэтгэл ханамжгүй байгаа эмэгтэйг нэн даруй анхааралдаа авч “эмэгтэйчүүдийн хийрхэлд” өртөхөөс нь сэргийлэх ёстой  байжээ.

Эмэгтэйчүүдийн хийрхэл гэдэг нь одоо хүчингүй болсон нэгэн онош бөгөөд ерөнхийдөө шалтгаан, онош нь тодорхойгүй эмэгтэйчүүдийн бүхий л хэвийн бус байдлыг “хийрхэлд” хамааруулж үздэг байв. Шинж тэмдгүүд нь эротик төсөөлөлд автах, дур хүсэл буурах, “асуудал үүсгэх хандлагатай байх" зэрэг байв. 

1 Эмэгтэйчүүдийн хийрхэлийг оношлох болсон түүх

Анх уг оношийг гаргаж ирсэн судлаач нь Эртний Грекийн эрдэмтэн Гиппократ бөгөөд түүний тэртээ МЭӨ 500 оны үед бичсэн эмнэлгийн бичвэрүүдэд энэ төрлийн өвчлөл эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд нөлөөлж байгаа нь эмэгтэй хүний умайн бүтэцтэй холбоотой хэмээн дурдсан байжээ.  Хожим түүний бичвэрээс Грек хэлний "үтрээ" буюу "hystera" гэх үгнээс гаралтай “hysteria” гэх нэршил үүссэн байна. 

Эмэгтэйчүүдийн хийрхэлийг оношлох болсон түүх

Хэдэн зуун жилийн дараа, Ромын эмч Гален энэхүү хийрхэл  нь сексийн дутагдлаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн аж. Гэрлэсэн эмэгтэйчүүд нөхрийнхөө тусламжтай амархан асуудлыг шийдэж болно. Харин гэрлээгүй, бэлэвсэн, болон сүмд нэг насаа өнгөрөөхөөр шийдсэн эмэгтэйчүүдэд тийм амар байсангүй. Иймээс Гален нэгэн эмчилгээ бодож олсон нь аарцагны массаж бөгөөд үүнийг одоо үед дур тавих гэж нэрлэдэг. Гарен өөрийн тэмдэглэлдээ массаж хийх аргазүй болон гарах үр дүнг тэмдэглэжээ.

Эмчилгээний үеэр, эмэгтэйн бэлэг эрхтэнд хүрсний дараа татвалзах шинж мэдрэгдэж, түүний дараа их хэмжээний шингэн ялгаруулснаар эмэгтэйн бүхий л таагүй мэдрэмж алга болсон.”

Үүнээс хойш, эмнэлзүйн мэргэжилтнүүд түүний техникийг хэдэн зууны турш бараг өөрчлөлгүй ашиглаж ирсэн байна. Харин “хийрхлийн” тэсрэлтийн үе гэгдэх 1800-д оны үед маш олон эмэгтэйчүүд уг асуудалд өртөж, нийгмийг хамарснаар хэрхэн сексийн таашаал авах тухай эрүүл мэндийн сэтгүүл, ахуйн эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг хэвлэгдэх болжээ.

1660 онд “дур тавих” хэмээх хэллэгийг анх Натаел Хаймор гаргаж иржээ. 

1800-д оны үед, хийрхэл нь эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл өвчлөл байсан бөгөөд эмчлэх тусам нэмэгдсээр л байв. Францын эмч Пьер Брикэт Викториагийн үед багаар бодоход эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь уг өвчлөлд өртсөн хэмээн дүгнэжээ.

2 “Эмчилгээг” автоматжуулсан нь

Хэдэн зуун жил ашигласан Галены аргыг цаашид ашиглахаас эмч нар залхаж өөр арга зам хайж эхлэв.

Эхнийх нь усан эмчилгээ байлаа. Эмэгтэйг тусгайлан хийсэн сандал дээр суулган тэдний аарцаг хэсэг рүү хүчтэйгээр ус шүрших арга. Нэгэн эмч үүнээс сайн арга үгүй бөгөөд үр дүнг нь “үгээр тодорхойлох аргагүй” гэжээ. Гэсэн хэдий ч удалгүй өөр нэгэн эмч илүү сайн арга бодож олсон нь "Manipulator" юм. Энэ нь нүхэнд нь чичирхийлдэг бөмбөлөг байрлуулсан нүсэр хүнд, том ширээ байх ба  эмэгтэйчүүд үүн дээр хэдэн минут суугаад “дур тавьдаг” ажээ.

Аажмаар, чичирхийлэгчийн хэмжээ нь багассаар 1882 онд жижиг зайгаар ажилладаг, хоёр тусдаа хэсгээс бүрдсэн зөөврийн хувилбар бий болжээ. Уг төхөөрөмжийг ашиглах нь “хүссэндээ төвөггүй хүрэх”, мөн “5-10 минут, түүнээс богино хугацаанд чичиргээний тусламжтайгаар бүрэн төгс үр дүнд хүрэх” боломжтой хэмээн үзэж мэргэжилтнүүд маш ихээр санал болгох болжээ.

“Эмчилгээг” автоматжуулсан нь

1900 оны эхэн үе гэхэд чичирхийлэгч илүү авсаархан, илүү хүртээмжтэй, илүү нууцлаг болсон. Технологийн дэвшлийг дагаад цахилгаанаар ажилладаг болсноор гэртээ ашиглах боломжтой болж. Эмэгтэйчүүд сексийн хүсэл, хэрэгцээгээ тав тухтайгаар, гэртээ байхдаа хангах боломжтой болсноор дахин эмчид хандах шаардлагагүй болжээ.

Азаар цаг хугацаа өнгөрсөөр “эмэгтэйчүүдийн хийрхэл” хэдийн түүх болон үлджээ. 1950 онд АНУ-ын Сэтгэлзүйн холбоо  “Сэтгэхүйн гажуудлыг оношлох, эмчлэх” гэсэн бүлэгт оруулсан ч 1980 онд “шилжилтийн өвчин” буюу эмнэлзүйн ухаанаар учир шалтгааныг нь тайлбарлах боломжгүй өвчлөл хэмээн өөрчилжээ. Харин чичирхийлэгч цаг хугацааны шалгуурыг даван олон шат дамжин хувирч өөрчлөгдсөөр өдгөө эмийн санд хүртэл зарагддаг түгээмэл зүйл болсон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()