Дараах зурагт "Boeing" онгоцны дотоод зохион байгуулалтыг харуулжээ. Үүнээс харахад амрах газар ихэвчлэн таазанд буюу зорчигчдын дээр байрладаг байна.
Boeing 777, 787 онгоцуудад дээд давхар руу явсан нууц шат бий. Түүгээр дээш гарахад нисгэгч, үйлчлэгчид унтаж амрах зориулалттай цонхгүй унтлагын өрөө байдаг. Boeing 777 онгоцных ихэвчлэн нэгдүгээр зэрэглэлийн бүхээгийн дээр байрладаг.
Энэхүү хаалганы цаана багийн 8 гишүүн байгааг түүн дээрх анхааруулсан бичгээс мэдэж болно. Мэдээж зөвхөн нислэгийн үеийн ажилчдад л түлхүүр нь байх бөгөөд энэ нь болзошгүй хүчирхийлэгч, террорист этгээд нэвтрэхээс сэргийлж байгаа хэрэг юм.
Boeing 773 онгоцонд мансардтай төстэй жижиг хаалгаар дамжин орох нууц өрөө байдаг.
Онгоцны дээд хэсэгт нислэгийн багийнханд зориулсан цонхгүй жижиг унтлагын өрөө байдаг ба онгоцны загвараас хамаарч 7-10 хүний багтаамжтай байна.
Boeing 777 онгоцны багийнханд зориулсан амрах өрөө нь хамгийн тохитойд тооцогддог ба тус өрөө нь 6-10 хүртэлх ортой, ажилчид хувийн эд зүйлсээ хийхэд зориулсан жижиг шүүгээтэй байдаг аж.
Харин Boeing 777 онгоцонд нисгэгчдэд тусгайлан зориулсан өрөө байх ба тэндээ бизнес ангиллын сандал, шүүгээ, ариун цэврийн өрөөтэй ажээ.
Бүхээгийн дээд хэсэгт бүхэлд нь ор байруулсан байх ба унтаж амрах хэсгүүдийг зузаан хөшгөөр тусгаарласан байдаг.
Зарим онгоцонд ердөө нэг л хүн унтах боломжтой ор бүхий жижигхэн амрах өрөө бий. Энд ажилчид нэг нэгээрээ ээлжилж амардаг.
Энэхүү амрах өрөөнд бүдэгхэн гэрэл, толь, унтлагын хувцас гээд тухтай амрах бүхий л нөхцлийг бүрдүүлжээ
Амрах өрөөний зохион байгуулалт нь онгоцны дотор талын суудлын загвар болон тээш хадгалах хэсгээс хамаардаг. Канадын "Dreamliner Air" компанийн Боинг 787 онгоцны амрах өрөө ингэж харагддаг.
"Boeing 773" онгоцны нислэгийн багийнханд зориулсан өрөөнүүд
Мэдээж нисгэгч, онгоцны үйлчлэгч нар тав тухтай орчинд сайн амарч чадвал зорчигдод ч таатай сэтгэгдэл төрүүлж, нислэг аюулгүй байх болно.