Австралийн уугуул абориген хүмүүсийн амьдрал

Австрали улсад өөрсдийн гэсэн газар нутаг, хэл соёл, овог аймгаараа ялгарсан 500 гаруй төрлийн Абориген буюу Австралийн уугуул иргэд амьдардаг. Археологчид 45,000 гаруй жилийн өмнөөс анх Австрали тивд хүн суурьшиж эхэлсэн гэж үздэг бол эдгээр уугуул абориген иргэд нь өөрсдийгөө бүр эрт дэлхий ертөнц бий болсон үе буюу үлгэр домгийн цаг үеэс эхлэлтэй гэж үздэг ажээ. 

Австралийн уугуул абориген хүмүүсийн амьдрал

Нэгэн абориген иргэн энэхүү онолоо тайлбарлахдаа: Үлгэр домгийн гэдэг үгээр бид "эрт цагт хүний нийгмийг бүтээсэн анхны бодгалуудыг нэрлэдэг бөгөөд тэд байгалийн бүхий л зүйлсийг бүтээгээд өөр өөрсдийн байранд нь байршуулсан" гэж итгэдэг. Тийм учраас бүх зүйл өөр өөрсдийн тусгай газар, орон зай, амьдралын замналтай ба тэр бүхэнтэйгээ ямар нэг онцгой сүнслэг холбоосоор холбогдсон байдаг хэмээн ярьжээ. 

Ийнхүү тэд өөрсдийгөө байгалийн нэгээхэн хэсэг хэмээн үздэг тул байгаль дэлхийтэй их ойр амьдардаг. Харин амьдарч буй тэрхүү хэсэг нь устах юм бол тэдэнд оршин тогтнох шалтгаан үгүй болдог байна. 18-р зууны сүүл үеэс  Абориген иргэдийн газар нутаг эзлэгдэх болсноор сүйрлийн аюул тулгарах болжээ.

Тэд хэрхэн аж төрдөг вэ?

Эзлэн түрэмгийллээс өмнө тэд Австрали даяар, тэр дундаа эрэг хавийн нутгуудаар төвлөрөн амьдарч байжээ. Хүмүүс улирал солигдох бүрт эрэг дагуу, урсгал дагуу байрлах орон байрууд руугаа шилжин нүүдэллэж амьдардаг. Тэд хоол хүнсээ тогтвортой хангаж байх үүднээс төмс тариалах, могой загас үржүүлэх, хиймэл нуур байгуулах зэргээр аж ахуй эрхэлдэг ажээ.

Харин хуурай газар, цөл хавийн оршин суугчид нь голчлон ан агнуур эрхэлдэг бөгөөд усны эх үүсвэр хайж олохдоо гаргууд. Орчин үед, ихэнх абориген хүмүүс хотод амьдардаг хэдий ч ихэнхдээ хотын захаар хүнд хөдөлмөр эрхлэн амьдардаг. Мөн олонх хэсэг нь тивийн хойд хэсгээр ан гөрөө эрхлэн амьдарсаар байна.

Тэд хэрхэн аж төрдөг вэ?

Тэдэнд тулгамдаж буй асуудлууд

Британичууд анх Австрали тивийг эзэлсэн цагаас хойш л аборигенүүд газар нутгаа булаалган, сүйтгүүлсээр байна. 1992 оныг хүртэл, Австрали болон Британийн хуулиар энэхүү газар нутаг нь ‘terra nullius’ буюу Британичууд ирэхээс өмнө хоосон байсан тул хуулийн дагуу эзэмших боломжтой гэж тогтоож байжээ.

Одоогийн байдлаар ихэнх газрууд буцаан олгох үе шатанд байгаа бөгөөд газар нутгаа алдах нь уугуул иргэдийн хувьд нийгмийн болон сэтгэл зүйн хүнд цохилт болсон. Эзлэн турэмгийллийн үед өвчин дэлгэрэх эсвэл хомроголон устгах зэрэг шалтгаанаар мянга мянган хүн амь насаа алдсан. Анх уугуул иргэд газар нутгаа булаалгаж эхэлснээс зөвхөн 100  жилийн дотор хүн амын тоо нь нэг саяас ердөө 60,000 болтлоо буурсан байна. Харин 20-р зууны үеэс ил тод аллагаас илүүтэй хүүхдүүдийг эцэг эхээс нь салган цагаан арьст гэр бүлд үрчлүүлэх болон тэдний хэл, соёлыг үндсээр нь устгах зорилт бүхий тусгай сургуульд хамуулах болжээ.

Тэдэнд тулгамдаж буй асуудлууд

Өнөө үед тэдэнд мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүчирхийлэл зэрэг асуудлууд ч тулгарсаар байгаа юм. Тэдний амжиргааны доогуур байгаа нь нярайн эндэгдэл, амиа хорлолт болон шоронгийн хоригдолууд их байгаагийн гол шалтгаан болж байна. 

1992 онд дээд шүүхээс "Мабогийн хэрэг" хэмээн нэрлэгдсэн заргыг шүүн хэлэлцэж аборген иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрснөөр баруун Австралийн Марту овог тэргүүтэй уугуул иргэдийн овог аймгууд өвөг дээдсийнхээ газар нутагт эзэн суух боломж бүрджээ. Харин бусдынх нь хувьд, засгийн газраас гаргасан олон хууль тогтоомжийн саадыг давж чадаагүй байна.

2007 онд, Хойд хэсгийн уугуул иргэдийн дундах бэлгийн хүчирхийлэл болон дарамтын талаарх мэдээлэл нийтэд цацагдсанаар томоохон эрхзүйн маргаан үүсгэсэн. Үүний хариуд дараа жил нь засгийн газраас “Хойд Хэсгийн Үндэсний Яаралтай Тусламж”-ийн төв байгуулжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд, Уугуул иргэдийн газар нутгийн эрхийг хураан авах болон албадан эзэмших зэргээр Уугуул иргэдийн эсэргүүцлийг маш ихээр төрүүлсэн арга хэмжээнүүдийг авсан аж.

Уугуул иргэдийг томоохон хотуудаас эх нутаг руугаа буцахад нь тусалдаг  “гэр орон”  сэдэвт төслүүдэд санхүүгийн эх үүсвэр босгожээ. Мөн ариун газарт нь уран олборлохыг эсэргүүцсэн Миррар овгийнхны эсэргүүцлийн хөдөлгөөнд тусалсан ба уул уурхайн компанийг амжилттай зогсоож чаджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()