Хайртай хүний тань үйл хөдлөл юуг илэрхийлдэг вэ?

Найз залуу эсвэл найз охиноо танд чин сэтгэлээсээ хайртай эсэхэд эргэлзэж байна уу? "Би чамд хайртай" гэж хэлэх амархан ч түүнийгээ илэрхийлэх тал дээр хүн бүр өөр өөр байдаг. Зарим хүмүүс үг хэлээрээ илэрхийлдэг бол зарим нь үйл хөдлөлөөрөө үзүүлдэг. Аль нь ч байлаа гэсэн, тэр танд хайртай л бол дараах үйлдлүүдийг өөрийн эрхгүй хийдэг гэнэ. 

Хайртай хүний тань үйл хөдлөл юуг илэрхийлдэг вэ?

1 Таны өдрөө хэрхэн өнгөрөөснийг сонсох дуртай

Хэрэв таны хайртай хүн танд юу болсон, таны сэтгэл санаа хэр байгааг сонирхон сонсдог, сонсох дуртай бол тэр хүн хамгийн сайн сонсогчоор барахгүй таны хамгийн их итгэж болох хүн мөн гэсэн үг. Таны үзэл бодол, байр байдлыг анхааралтай сонссоноор хайртай хүн тань та хоёрын харилцааг бат бөх, үнэнч шударга болгож байгаа хэрэг.

Таны өдрөө хэрхэн өнгөрөөснийг сонсох дуртай

2 Тэврэх үед тань дуртай байх

Хайртай хүнтэйгээ хамт байхад хосууд байнга л тэврэлдэж байдаг. Хэрэв таны хайртай хүн таныг тэврэх болгонд тааламжтай хүлээж авдаг бол тантай цагийг хамт өнгөрөөж, илүү дотно байхыг хүсдэг гэсэн үг. Дух, нуруун дээр үнсэх зэрэг нь  хүртэл таныг өөрийнх нь хувьд чухал хүн гэдгийг мэдрүүлж байгаа хэрэг юм.

Тэврэх үед тань дуртай байх

3 Хүсэл зорилгыг тань дэмжих

Дотно харилцаанд байна гэдэг нь хайртай хүнтэйгээ байнга ярьж, зогсоо зайгүй мессеж бичнэ гэсэн үг биш. Цаг үргэлж  хамт байж, шийдвэрээ хамтдаа гаргаж, бүх л анхаарлаа бие биедээ зориулна гэсэн үг ч бас биш юм шүү.  Та хоёр бол өөр өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй хүмүүс. Бие биедээ тодорхой орон зай, цаг хугацаа өгч, хүсэл мөрөөдлийнх нь төлөө ажиллуулах нь жинхэнэ хайрын илрэл.

Хүсэл зорилгыг тань дэмжих

4 Гэрийн ажилд тань тусалдаг

Хайртай залуу тань хувцас угаах, гэрийн ажил хийх зэргээр танд тусалдаг бол таныг өөртэйгөө адилхан хүн хэмээн үзэж байгаа гэсэн үг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх үүрэг адилхан гэдгийг зөвшөөрөх хүн олох хэцүү бөгөөд хэрэв та ийм хүнээ олсон бол битгий алдаарай.

Гэрийн ажилд тань тусалдаг

5 Ойр дотно хүмүүстэйгээ танилцуулах

Хайртай хүн тань таныг гэр бүл, найз нөхөдтэйгөө танилцуулах дуртай байна гэдэг нь танд жинхэнээсээ хайртай болжээ гэсэн үг. Таны тухай найз нөхдөдөө ярих, тэдэнтэй уулзахдаа хамт очих зэрэгт дуртай бол тантай цаашид хамт байхыг хүсэж буйгаа илэрхийлж байгаа хэрэг.

Ойр дотно хүмүүстэйгээ танилцуулах

6 Гадуур хамт явахдаа олны дунд ч хайртайгаа илэрхийлэх

Мэдээж бусдын өмнө хайртайгаа илэрхийлэх нь нөгөө хүндээ хамгийн их итгэл төрүүлдэг. Гэхдээ үүнийг хэтрүүлж болохгүй. Тантай дотно харилцаатай гэдгээ олон хүмүүст итгэл дүүрэн харуулах нь сайхан ч, хэрвээ олны дунд байхдаа танаас гараа ч салгахгүй нялуурч эхэлбэл зүгээр л таныг хүсэж байж болох талтай. Харин яг аль нь болохыг ялгахад тийм ч хэцүү биш, таны мэдрэмж хэлээд өгнө шүү дээ. 

Гадуур хамт явахдаа олны дунд ч хайртайгаа илэрхийлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()