1
Эдвард Сноуден (Edward Snowden)
Америкийн тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденыг АНУ-руу оруулахгүй байх шийвэрийг засгийн газраас гарган түүний паспортыг хүчингүй болгожээ.Тэрбээр улсын нууцад хамаарах утасны дуудлага, мэдээллүүдийг хадгалсан тусгай мэдээг задруулж, Обамагийн засаг захиргааг нэлээд эвгүй байдалд оруулж байсан учир энэхүү үйлдлийнх нь төлөө АНУ түүнийг хүлээн авахаас татгалзжээ.
2
Мехран Карими Нассери (Mehran Karimi Nasseri)
Мехран Карими Нассери гэх Ираны дүрвэгч Парисын Шарль-де-Голь онгоцны буудлын 1-р гарцны ойролцоо 18 жил амьдарчээ. Тэрээр Иранаас дүрвэн гарч Бельги улс руу орогнол хүсэх үедээ онгоцны буудал дээр бичиг баримтаа алдсан хэмээн мэдүүлжээ. 1998 оны 8-р сард түүний бие муудан эмнэлэгт хүргэгдсэнээр тэрээр онгоцны буудлаас анх удаа гарч байжээ. 18 жилийн туршид тэрээр түргэн хоолны газраас хоол захиалан, өөрийн ор гэгдэх сандал дээрээ хүргүүлэн авдаг байж. Түүний амьдралаас сэдэвлэн "Terminal” нэртэй кино хийсэн байдаг.
3
Захра Камалфар (Zahra Kamalfar)
Иран улсын дүрвэгч Захра Камалфар гэх эмэгтэй Шереметьво нисэх онгоцны буудал дээр сарын туршид байрласан бөгөөд түүнийг Иран улс руу буцаан албадан гаргах оролдлого хийж байжээ.Тэрээр өөрийн хүүхдүүд болох Давуд, Анна нартайгаа онгоцны буудал дээр байрлаж харин нөхрийг нь Иранд байхад нь цаазаар авчээ. Эцэст нь 2007 онд Захра хүүхдүүдийнхээ хамтаар Канад улсад оршин суух эрх авсан байна.
4
Фен Женху (Feng Zhenghu)
Хүний эрхийн төлөө тэмцэгч Фен Женху Японд аялаад эргэн ирэхэд нь Хятадын засгийн газраас түүнийг нутагт нь буцаан оруулахгүй гэсэн шийдвэр гарчээ. Тэрээр болсон явдалд маш их бухимдсан бөгөөд Наритагийн онгоцны буудал дээр 92 хоног байрлаж, эцэст нь Япон улсад амьдрах эрх авсан байна. Онгоцны буудалд байрлаж байх үедээ тэрээр сандлыг ор болгон ашиглаж, онгоцны буудлаар дамжин өнгөрч байгаа зорчигчдоос хоолоо олж идэж байжээ.
5
Жулиан Ассанж (Julian Assange)
"WikiLeaks" сайтын үүсгэн байгуулагч Австрали гаралтай Жулиан Ассанж 2012 оны 6-р сараас хойш Лондон дахь Эквадорийн элчин сайдын яаманд хорогдож байсан аж. 2010 онд АНУ-ын цэргийн болон дипломат баримт бичгүүд WikiLeaks сайтад гарч эхэлснээр нэлээд шуугиан тарьж. Мөн түүнийг бэлгийн дарамт учруулах гэсэн хэргээр Европын холбооноос баривчлах тушаал гарч байжээ. Дээрх асуудлуудаас үүдэн тэрээр элчин сайдын яаманд амьдрах шаардлагатай болсон бөгөөд түүнийг гадагш гаргахгүй байх тал дээр Их Британийн засгийн газар ихэд анхаарал хандуулдаг гэнэ.
6
Иожеф Миндсэнти (József Mindszenty)
Иожеф Миндсэнти Будапешт дахь АНУ-ын элчин сайдын яаманд жил гаруй хугацаанл амьдарч байжээ.Тэрээр улсаасаа урвасан, хуйвалдаан зохион байгуулсан хэргээр 1948 онд насаараа хоригдох ял авсан байж. Тэрээр Унгарын шашны урсгалын тэргүүн, улс төрийн шүүмжлэгч бөгөөд 1956 оны Унгарын хувьсгалын үеэр шоронгоос суллагджээ. Суллагдсан даруйдаа АНУ-д дүрвэх хүсэлтээ өгч, элчин сайдын яаманд очин тэндээ 15 жил амьдарчээ.
7
Фан Лижи (Fang Lizhi)
1989 онд Фан Лижи, эхнэр Ли Шусяны хамтаар 13 сар хүлээсний эцэст АНУ-д амьдрах эрхээ авчээ. Лизж нь сансрын физикч мэргэжилтэйгээс гадна ардчиллыг дэмжигч байсан бөгөөд тухайн үеийн Хятадын засгийн газар тэмцэгчдийг барьж аван хорьж байсан юм. Тэрээр энэ мэдээг сонсоод өөрийн болон эхнэрийнхээ аюулгүй байдлыг бодолцон орогнол хүсэж байжээ.
8
Чен Гуанчен (Chen Guangcheng)
Чен Гуанчен нь хараагүй нэгэн байсан бөгөөд мөн л улс төр, хуулийн талаар ухуулга хийдэг байжээ. Тэрээр 2012 онд Хятадын засгийн газрын тушаалаар гэрийн хорионд байсан ч зугатаж гарч чаджээ. Зугтсан даруйдаа Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яаманд очиж тэндээ 13 хоног асарч сувилуулан байж байгаад гэр бүлийнхээ хамтаар АНУ руу явжээ.
9
Сибирийн 7
Христийн Пентокосталист үзлийг дэлгэрүүлэгч Лидья, түүний эгч нар болох Люба, Лиля, эцэг эх Пётр, Августина, Мария Чмихалова болон түүний хүү Тимофэй нарыг "Сибирын 7" хэмээн нэрлэдэг. Эдгээр хүмүүс 1978 оны шашны хавчлага, мөрдлөгөөс зайлсхийн, Зөвлөлтийн харуул хамгаалалтыг давж АНУ-ын элчин сайдын яаманд ирсэн бөгөөд тэднийг эхлээд Израйл руу явуулсан байна. Энэхүү дүрвэн гарах ажиллагаа нь 5 жил орчим үргэлжлэн тэд арай гэж АНУ-д иржээ.
10
Макс Гоелди (Max Goeldi)
Макс Гоелди Триполи дахь Шведийн элчин сайдын яаманд 2008-2010 онуудад орогнол хүсэн амьдарсан байна. Түүнийг цагаачлалын хуулийг зөрчсөн хэмээн үзэж, 4 сар шоронд хорьж байжээ.