Хиймэл мод “BioUrban” агаарын бохирдлыг бууруулах шилдэг шийдэл мөн үү?


Агаарын бохирдол дэлхийн нийтэд тулгарч буй томоохон асуудал болоод байгаа билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас агаарын бохирдлоос болж жил бүр 8 сая хүн амь насаа алддаг гэсэн судалгаа гаргасан байна. Мэдээж өндөр хөгжилтэй улс орнууд үүнтэй тэмцэхэд технологийн хөгжлийг ашиглах гэж дор бүрнээ хичээж байна. Тэгвэл тэд саяхан бохирдсон агаарыг хүчилтөрөгч болгон хувиргадаг цамхаг бүтээжээ. 

Хиймэл мод “BioUrban”  агаарын бохирдлыг бууруулах шилдэг шийдэл мөн үү?

Энэхүү асуудалтай тэмцэхийн тулд хэдэн эрдэмтэд хамтран агаар бохирдуулагч зүйлсийг хүчилтөрөгч болгон хувиргадаг хиймэл модон бүтээжээ. Мексикийн “Биоми Тек”  компани 368 хиймэл мод тарьж, дараагаар нь инженер, судлаачид, биологичид хамтран энэхүү роботон хиймэл модыг олон тоогоор нь үйлдвэрлэх ажилд оролцож байгаа аж. 2018 онд “БиомиТек” компани Бирмингемд энэхүү шинэ төсөл, санаачлагаараа шагнал хүртэж байжээ.

Агаар цэвэршүүлэгч энэхүү роботон хиймэл модыг “BioUrban” гэж нэрлэх бөгөөд бохирдсон агаарыг шингээн авч цэвэршүүлэх микрозамган/microalgae/ шүүлтүүрийн системтэй юм байна. Байгалийн бусад ургамлуудын адилаар “BioUrban” нь нүүрстөрөгч, азотоор амьсгалан, хүчилтөрөгчийг ялгаруулдаг гэнэ.

“BioUrban” роботон моднууд нь жилд 13,140,000м3 агаар сорох чадалтай ба агаарыг 99.7% хүртэл шүүх чадалтай аж. Мөн 1 хиймэл мод 368 ширхэг байгалийн залуу модтой адил хэмжээний хүчилтөрөгч ялгаруулах чадалтай. Өөрөөр хэлбэл, “BioUrban” нь өдөрт 2850 хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулна гэсэн үг. Том хотуудын хүн амын нягтаршил нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол ихсэж, харин байгалийн шүүлтүүр болсон мод маань ургах гэж урт хугацааг зарцуулдаг тул бид агаарын бохирдолтой байж болох бүх хурднаараа бас үр дүнтэй тэмцэх хэрэгтэй.

“BioUrban” модноос хаягдал гардаггүй учир байгаль орчинд муугаар нөлөөлөхгүй гэсэн үг. Мөн роботон мод маань байгальд байдаг замгийг хэрэглэдэг байна. БиомиТекийн зүгээс шинэ гаргасан роботон хиймэл модоороо байгалийн модыг орлуулах гэсэн санаа огт байхгүй харин ч байгалийн модны шүүлтүүрт өөр аргаар шүүлтүүр нэмж өгч байгаа гэсэн үг гэж мэдэгджээ. Энэхүү 4 метр өндөртэй хиймэл моднууд нь Мексик, Колумб, Панама зэрэг газруудад суурьлуулагдаж эхэлсэн бөгөөд өөр олон ч хотууд хиймэл моднуудыг авах хүсэлтэй байгаа аж.

“BioUrban” мод дэлхий нийтийн агаарын бохирдлын асуудлыг шийдвэрдэж чадах болов уу? Та саналаа коммент хэсэгт бичиж үлдээгээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()