Гэвч сүсэгтнүүдийн дунд ариунд тооцогддог Энэтхэгийн Ганга мөрний бохирдол сүүлийн жилүүдэд гамшгийн хэмжээнд хүрээд байна.
2014 онд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Ганга мөрнийг цэвэрлэхэд хүчин чармайлт гаргахаа амласны дагуу цэвэрлэх байгууламжуудыг байгуулж, ойролцоох 400 гаруй арьс шир боловсруулах үйлдвэрийг нүүлгэн шилжүүлжээ. Харамсалтай нь 3 тэрбум долларын цэвэрлэгээний төлөвлөгөө амжилттай хэрэгжээгүй үлдсэн байна.
Ийнхүү Ганга мөрөн өдрөөс өдөрт бохирдож байгаад нутгийн иргэд ихэд харамсаж байгаа аж. 66 настай Мирзапурын санваартан Ашок Кумар "Гол өдрөөс өдөрт бохирдож байхад хэн ч тоохгүй байгаад маш их сэтгэл өвдөж байна. Бидний амьдралын эх булаг болсон Ганга мөрөн устаж үгүй болвол зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй, энэ нутгийн бүх хүмүүсийн ирээдүй бүрхэг болно" хэмээн ярьжээ.
Ингээд Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Дани Сиддикигийн дарсан дараах зургуудаас Ганга мөрний бодит дүр зургийг харна уу.
1
Санваартнууд Ганга мөрний эрэг дээрх агуйд үдшийн залбирал үйлдэж байгаа нь
2
Бохирдсон Ганга мөрний усны өнгө - Энэтхэгийн Канпур хот орчимд
3
19 настай тахилч Локеш Шарма Гангын эрэг дээр оройн залбирал хийж байна.
4
Ганга мөрний эрэгт завиа засч байгаа нь - Колката мужийн Ханра
5
Ганга мөрний эрэг дагуух хогийг цэвэрлэж буй нэгэн иргэн
6
Шашны сургуулийн хүүхдүүд Варанаси дахь Ганга мөрний эрэг дээр иог хийдэг.
7
Ганга мөрний эрэг дээр унтаж буй хүмүүс - Варанаси
8
Канпур хотын арьс шир боловсруулах үйлдвэрийн ажилчин
9
Будсан арьс ширийг Ганга мөрний эрэг дээр ийнхүү хатаадаг.
10
Ганга мөрний цутгадаг Бенгалын булангийн Сагар арал дээрх мөргөлчид
11
Колката дахь нэгэн сүсэгтний мөрнөөс авсан ус
12
Хиндү шашны Кали бурхны дүрийг Ганга мөрөнд дүрж аравнайлсны дараа
13
Ганга мөрний эрэг дээр үсээ угааж буй залуу - Варанаси
14
Бохир ус Ганга мөрөн рүү шууд цутгадаг
15
Варанаси хотын иргэд нас барсан төрөл төрөгсдөө чандарлахаас өмнө Ганга мөрний усанд дүрж ариусгадаг.
16
Ганга мөрний эрэг дээр хүмүүс уламжлал бариа засал хийж байна - Колката
17
Завин дээр хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл Ганеш бурхны дүрийг залжээ
18
Ганга мөрний эрэг орчим овоолсон хог - Мирзапур
19
Мөрний усанд ороод биеэ хатааж буй санваартан - Девпраяг
20
Оройн мөргөлөө хийхээр мөрний эрэг дээр цугласан сүсэгтнүүд - Харидвар