Хорт хавдрыг хоёр удаа ялсан эрийг бурхан дахин "шагнажээ"

Гайхамшиг хүний амьдралд биеллээ олж болдгийг батлах олон сайхан түүхүүд байдаг билээ. Тэгвэл Орегон мужийн нэгэн залуу 2 удаа хорт хавдраас эдгэрээд зогсохгүй удалгүй сугалаанд 4.6 сая долларын азтан болсныг CNN мэдээлжээ.

Хорт хавдрыг хоёр удаа ялсан эрийг бурхан дахин "шагнажээ"

Стю Макдоналд хэмээх энэ залуу Орегон мужийн хэмжээнд болдог үндэсний лотерейны сугалаанаас 7 хоног бүр худалдаж авдаг бөгөөд ингэх бүрт эхнэр Клаудиа нь "ялагчийн тасалбар аваарай" хэмээн урам өгдөг байжээ. Харин 9 сарын 7-ны өдөр сугалаа авахад тэрээр энэхүү шидэт үгээ хэлэхээ мартсан аж. Гэвч тэр нь 4.6 сая долларын ялагч болгох сугалааны тасалбар байж таарсныг тэд төсөөлөө ч үгүй явсан юм. 

Тэрээр шагналаа авах үеэрээ "Би үнэхээр азтай хүн юм. Би өмнө нь 2 удаа хорт хавдар туссан ч эдгэрч чадсан. Харин одоо сугалаанд хожлоо. Энэ бүхэн үнэхээр гайхамшиг" хэмээн баярласан сэтгэгдлээ хуваалцжээ. Ийнхүү тэрээр татвараа төлөөд 1.5 сая доллараа бэлэн аваад гэртээ харьжээ. 

Харин сугалааг зохион байгуулсан газраас түүний царай төрх болон хувийн мэдээллийг нууцлахаар шийджээ. 

Америкт энэхүү сугалаанд хожих нь 300 саяд нэг удаа тохиох ховор тохиодол юм. 

Аз гэдэг цаг үргэлж ивээгээд байдаггүй нь хүмүүсийг ингэж азаа үзэх оролдлого хийх боломжийг үгүй хийдэг. Канадын нэгэн залуу 30 жилийн турш нэг л дугаараар сугалаа авч байсны эцэст 60 сая доллар хожсон байна. Тэрээр шинэ сугалаагаа авахын тулд 10 сарын турш мөнгөө цуглуулдаг хэмээн ярьж байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()