1
Та юу идэж байна, түүнийхээ илрэл болдог
Шеннон Купер нь бүхий л амьдралынхаа туршид хоол хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судлаж байгаа зөв хооллолтын мэргэжилтэн ажээ. Тэрээр хоол хүнсийг нэг бол эрч хүчний эх үүсвэр эсвэл хор гэж үздэг байна. Тийм ч учраас бяцхан охиноо энэ бүхнээс хамгаалахыг хүсчээ.
Та хэдий чинээ чанар муутай бүтээгдэхүүн идэж, хэрэглэнэ тэр хэмжээгээр эрүүл мэнд чинь муу байх болно. Иймээс хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмээн тэр зөвлөж байна. Тухайлбал, хэрвээ мах иддэг бол тухайн амьтныг юугаар хооллож байсныг мэдэх хэрэгтэй. Энэ нь сүү сүүн бүтээгдэхүүн, өндгөнд ч хамааралтай. Товчхондоо, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн л эрүүл мэндэд тустай гэж тэрээр үзжээ. Ингээд эхлээд өөр дээрээ дараа нь охин дээрээ энэхүү туршилтыг хийсэн байна.
2
Гайхалтай шийдвэр
Бүх эцэг эхчүүдийн адилаар Шеннон охиноо эрч хүчтэй, эрүүл чийрэг өсөж торниосой гэж хүссэн нь мэдээж. Ингээд зөв хооллолтын талаар өөрийн мэдлэгт тулгуурлан Грейст зориулж тусгай хооллолтын хөтөлбөр гаргасан байна. Тэрээр охиныхоо хоолны цэснээс консервант агуулсан бүх хүнсийг хассанаас гадна нүүрс усны хэрэглээг зохих хэмжээнд багасгажээ. Ийнхүү Грейс үнэртүүлэгч, будагч гэх мэт бусад төрлийн химийн бодис агуулаагүй зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хооллосоор өдийг хүржээ.
Шеннон энэхүү хооллолтыг палео-дэглэмтэй ижил хэмээн үзэж эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь бүсгүй уг дэглэмийг удаан хугацааны туршид өөр дээрээ туршиж байгаа юм. Тэрээр зөвхөн эрүүл мэндэд сайн, байгалийн гаралтай хүнсийг сонгож хэрэглэхээс гадна мах болон загасыг хүнсний ногоотой хослуулж хэрэглэвэл хүний биед маш тустай гэжээ. Харин үр тариа, сүү сүүн бүтээгдэхүүнээс бүр мөсөн татгалзсан байна.
3
Палео дэглэм Шенноны эрүүл мэндийг сайжруулсан нь
Шеннон эрүүл мэндийн асуудлаас шалтгаалан зөв хооллолтын талаар судлаж эхэлжээ. Тэрээр хүүхэд байхаасаа хүнсний харшилтай байсан бөгөөд бие организм нь химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг боловсруулахдаа маш тааруугаас гадна үргэлж ядарч сульддаг байж. Эмч нар үүний шалтгааныг тодорхойлж чадаагүй байна. Харин түүний хувьд идэж буй хоол хүнс нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа мэт санагдсан учир хоололтондоо анхаарал хандуулхаар шийджээ.
Ингээд бүсгүй хүний биед сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнээс татгалзах шийдвэр гаргаж, нэн түрүүнд элсэн чихрийг хэрэглээнээсээ хасчээ. 2010 оноос палео дэглэмийг барьж эхэлснээс хойш Шеннон үйлдвэрийн аргаар боловсруулсан аливаа бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхээ больж, үнэртүүлэгч, будагч бодис болон консервант агуулсан хүнснээс бүр мөсөн татгалзжээ. Ийнхүү хооллох зуршилаа өөрчилсөн нь түүний бие эерэгээр нөлөөлж, илүү эрч хүчтэй, сэргэлэн цовоо болсноос гадна харшил гарах нь багассан аж.
Тиймээс Шеннон энэхүү дэглэмийг охин дээрээ хэрэгжүүлэхэээр шийджээ. Мэдээж, үүнийг эхлүүлэхийн өмнө эмчээс зөвөлгөө авсан бөгөөд эмч түүнийг заавал хөхөөрөө хооллоорой хэмээн зөвлөсөн байна. Бусдаар бол бүсгүйн санааг ихэд дэмжсэн гэнэ.
4
Нялх хүүхдийн бие организмд зориулсан дэглэм
Шеннон эмчийн зөвлөгөөг дагаж бяцхан охиноо анхаас нь зөвхөн хөхөөрөө хоолложээ. Учир нь хөхний сүү орлуулах бүх бүтээгдэхүүнүүдийг химийн аргаар боловсруулдаг. Харин хоолонд орж эхлэх үед нь өөрийн гараар мах, ногоог чанаж боловсруулж өгөхөөс гадна шинэхэн жимс идүүлдэг байв. Грейс чанасан тахианы мах, жигнэсэн хүнсний ногоонд маш их дуртай гэнэ. Охин хэзээ ч хоолоо амтгүй гэж голж байгаагүй харин ч амтархан иддэг байсан ажээ. Ийнхүү нэг жил өнгөрхөд охинд эрүүл мэндийн өчүүхэн ч асуудал тулгараагүй байна. Нэг нас хүрснийх нь дараагаас Шеннон түүнд байцаа, чанасан загасаар мөн хоол хийж өгдөг болжээ.
5
Грейст дэглэм хэрхэн нөлөөлсөн бэ?
Грейсийн ээж энэхүү дэглэмийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Түүний хэлснээр охин нь идэж байгаа хоолондоо их дуртай, амттан идмээр байна гэж огт гомдоллодогүй. Харин ч эсэргээрээ бусдаас өөр байх охинд таатай байдаг гэжээ. Энэхүү палео дэглэм Грейсийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлсөн бололтой. Тэр өдий хүрэхдээ нэг л удаа ханиад хүрсэн бөгөөд энэ нь хөнгөн тусч, хэдхэн хоногт эдгэсэн байна. Шеннон хэзээ ч охиноо бусад хүүхдүүдээс тусгаарлаж байгаагүй. Тэр ханиадтай хүүхдүүдтэй тоглож байсан ч ханиад хүрдэггүй байжээ. Бүсгүй хоолны дэглэм л охины дархлааны системд сайнаар нөлөөлсөн гэж үздэг байна.
6
Хааяа Шеннон охиноо эрхлүүлдэг
Шенноны түүхийг уншиж үзэхэд охиныхоо бүхий л зүйлийг хязгаарладаг мэт санагдаж болох талтай. Үнэн хэрэгтээ энэ тийм биш юм. Охин бусад хүүхдүүдийн адилаар цэцэрлэгт явж, гадаа тоглодог. Шеннон үргэлж охиныхоо дуртай хоолыг хийж өгөхийг хүсдэг. Мөн тэрээр охиноо шинэхэн жимс, жимсгэнээр хийсэн амттанаар дайлж эрхлүүлдэг гэнэ.
Гэхдээ Шеннон охиноо өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй хувь хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нас нэмэх тусам охин илүү бие даасан болж байгаа бөгөөд хэзээ нэгэн өдөр чихэр, зайрмаг эсвэл талх идэх нь мэдээж. Шеннон охиныхоо сонголтыг хэзээд дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Охин нь аз жаргалтай, эрүүл байх л түүнд хамгийн чухал аж.
7
Дэглэмтэй холбогдох шүүмж
Шеннон Инстаграмын идэвхитэй хэрэглэгч бөгөөд өөрийн хуудаснаа охиныхоо зураг болон өөрийн хийдэг хоолныхоо жороо оруулдаг байна. Зарим эцэг эхчүүд түүний зөвлөгөөг дагаж, хүүхдүүдээ эрүүл хооллохыг зорьдог бол зарим нь энэхүү дэглэмийг харгис, хатуу гэж үзжээ.
Тус дэглэмээс шалтгаалан Грейсийн өсөж торних үйл явц хэвлэл мэдээллийнхний анхаарлын төв байсаар иржээ. Харин зарим эмнэлгийн ажилчид Шенноны шийдвэрийг шүүмжилж, хүүхдийнхээ хоолонд ядаж шош оруулах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Шеннон охиноо эрүүл саруул өсөж торниж байгааг мэдэж байсан учир бусдын шүүмж, зөвөлгөөг дагаагүй гэнэ. Мөн Грейс ээжийнхээ бэлдсэн өглөөний хоолонд их дуртай ажээ.
8
Хоолны дэглэм ба цэцэрлэг
2018 оны 8 сараас Грейс цэцэрлэгт явж эхэлжээ. Шеннон цэцэрлэгийн багш нартай охиныхоо хоололтын талаар ярилцаж, тус дэглэмээ мөрдүүлхээр болжээ. Тэд Грейст зориулж хүнсний ногоо чанаж, сүүгүй каш бэлдэж, мах, загас чанаж хоол бэлдэж өгдөг байна. Харин амттанг мэдээж шинэ жимс, жимсгэнээр орлуулна. Бага насны хүүхэд бусдыгаа дуурайн амттанд дурлах нь элбэг ч Грейсийн хувьд бусад хүүхдүүдийг идэж буй зүйлсэд огтхон ч анхаарал хандуулдаггүй нь бахархууштай хэрэг юм.
Шеннон өөрийн шийдвэрээ охиндоо ямар нэг хориг тавьж байна гэж үздэггүй. Грейс зөвхөн жигнэсэн мах, ногоо иддэггүй бөгөөд ээж нь өөр органик бүтээгдэхүүнүүдээр аль болох олон төрлийн хоол хийж өгөх гэж хичээдэг аж. Түүнчлэн тэрээр амттан идмээр санагдсан үедээ гүзээлзгэнэ, самар, илжгэн чих зэргийг иддэг байна.
Шеннон өөрийн эрүүл зөв хооллолтын тухай олон нийтэд сурталчилж эхэлсэн бөгөөд инстаграмынхаа дагагчидтай холбогдож зөвөлгөө өгөхөөс гадна Грейсийн хүмүүжлийн талаар ном бичихээр төлөвлөж байгаа гэнэ. Номны ихэнхи хэсэг нь охины хооллолтын талаар байх аж. Шеннон палео дэглэм барих тухай 3 ном бичээд байгаа. Мөн тэрээр Австралийн бусад хотуудаар аялаж өөрийн дэглэмийн тухай лекц уншиж, эмч нартай ч уулзаж зөвлөлддөг байна.