Цэнхэр дэлгэцийн хамгийн алдартай машинууд

Кино урлагийн чимэг болсон бүх цаг үеийн хамгийн алдартай машинуудын талаарх мэдээллийг хүргэе.

Цэнхэр дэлгэцийн хамгийн алдартай машинууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Batmobile - Бетмэний бүх кино

Бетмэн бол DC комик ертөнцийн урдаа барьдаг хамгийн шилдэг супер баатар. Магадгүй та түүнийг супер хүчгүй болохоор уг ангилалд багтахгүй гэж бодож магадгүй юм. Тиймээ таны зөв. Түүнд супер хүч, хурд, нисэх чадвар аль нь ч байхгүй. Гэхдээ түүнд супер унаа, супер хүчтэй багаж, хэрэгсэл бий. Batmobile буюу "Сарьсан багваахай машин" нь холливуудын хамгийн алдартай төмөр хүлгүүдийн нэг билээ. Бетмэн хүмүүсийн хүртээл болоод 80 жил болоод буй. Энэ хугацаанд түүнээс магадгүй Алфред, Машин хоёр нь л урваагүй биз. Уг машины нь аль ч үед гарсан хувилбар болгон нь үзэгчдийн харцыг булаадгаараа онцлог билээ.

Batmobile - Бетмэний бүх кино

2 Chevrolet Camaro - Transformers франчайз

Сем Витвики бол өсвөр насны "азгүй амьтан". Нэгэн өдөр Семийн аав түүнд машин авч өгөхөөр хуучин машины цэг рүү явна. Ингээд хамгийн хямдхан олдсон машин болох 1977 оны Камарог сонгоно. Гэхдээ та киног үзсэн бол машин өөрөө Семийг сонгосон гэдгийг ойлгох биз. Харин уг машин хожим нь түүний хувь заяаг орвонгоор нь эргүүлнэ. Хуучин Камаро нь үнэндээ технологийн байж болох бүх дэвшлийг агуулсан, өөр гарагаас ирсэн робот болж таарна. Ингээд гол дүрийн "азгүй амьтан" минь нэг л мэдэхэд аутобот, десептиконуутын тэмцэлд "баатар" болдог. Дашрамд дуулгахад уг кинонд гарсны дараа ижил төрлийн шар Камарогийн борлуулалт өмнө байгаагүй өндөрт хүрсэн байна.

Chevrolet Camaro - Transformers франчайз

3 1963 Volkswagen Beetle - Herbie Fully Loaded

2000 оны хамгийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг Линдсей Лоханы тоглосон "Herbie Fully Loaded" киног мэдэхгүй хүн ховор биз. Яг л дээр дурдсантай адил уг кинон дээр гарах "цох машин" нь өөрийн гэсэн амьтай. Уг бяцхан цох нь алдарт наскарын хурдан хүлгүүдийг тоосондоо булж, үзэгчдийн хайрыг булааж байсан. Учир нь Хербид хэдэн зуун морины хүчин чадал биш сэтгэл зүрх байсанд оршино. Өдгөө уг кино гараад 10+ жил болсон ч одоо хүртэл Хербиг цэнхэр дэлгэцээр харахад таатай байдаг билээ.

1963 Volkswagen Beetle - Herbie Fully Loaded

4 1984 Ford Econoline - Dumb and Dumber

Бид дээр робот машин, амьтай машин бүр сарьсан багваахай машины талаар ярьсан. Тэгвэл нохой машин гэхээр таны толгойд ямар дүр бууж байна? Жинхэнэ "классик" инээдмийн кинонуудын нэг болох Dumb and Dumber нь 17 сая долларын өртгөөр бүтэж 247.3 сая долларын ашиг олсон, 25 жилийн дараа үзэгчдийн хайртай кинонуудын нэг хэвээр байсаар байна. Яг л нэр шигээ уг кинон дээр гарах бүх л зүйлс "тэнэг". Үйл явдал, дүрүүд, бүр машин хүртэл. Та Жим Керри, Жефф Даниелс хоёрын унадаг нохой болгон хувиргасан машиныг санаж байна уу?

1984 Ford Econoline - Dumb and Dumber

5 Ferrari 250 GT California Spyder - Ferris Bueller's Day Off

Ferris Bueller's Day Off бол 80-д оны классик бүтээл. Кинонд Феррисийн "өөртөө өгсөн" амралтын өдөр хэрхэн өрнөх талаар гарна. Тэр бол  сургуулийн хамгийн "догь" залуу. Түүний багш, захирал нар нь хүртэл түүний "догь" байдлыг барьж дийлэхгүй. Одоо ч хааяадаа үзээд суухад сэтгэл дулаацуулам кино билээ. Та уг кинон дээр гардаг улаан феррари машиныг санаж байна уу? Феррисийн найз Камероны аавын хамгийн хайртай хүлэг. Камероны аав өөрөөсөө хүртэл машинаа харамлаж, том өрөөнийхөө голд байрлуулсан байдаг. Тэрбээр машиныхаа гүйлт хэмжүүр дээр нэг километр ч нэмэхийг хүсэхгүй. Харин Феррис түүний "амин" машиныг бүтэн өдрийн турш зугаалганы машин болгон ашигладаг. Дашрамд хэлэхэд энэ машин нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй машин юм.

Ferrari 250 GT California Spyder - Ferris Bueller's Day Off

6 DeLorean DMC-12 - "Ирээдүй рүү буцсан нь"

Доктор Браун, Марти Макфлай хоёрын цаг хугацаагаар аялсан түүхийг мэдэхгүй хүн ховор. Тэднийг 1950, 2015 мөн өрнөдийн ковбойчуудын ертөнцөд аваачиж байсан машин бол DeLorean. Сонирхолтой дизайны шийдэл, сөхөгддөг хаалгатай DeLorean нь тухайн үедээ л ирээдүйн загвартай хэмээгдэж байсан юм. Уг жагсаалтад байгаа бусад машинууд шиг замаар биш цаг хугацаа, орон зайгаар аялдаг уг машин өдгөө холливуудын хамгийн алдартай төмөр хүлэг болжээ.

DeLorean DMC-12 - "Ирээдүй рүү буцсан нь"

7 Toyota Supra - Fast and Furious франчайз

Өдийг хүртэл Fast and Furious цуврал 9 анги гаргаж, кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай франчайзуудын нэг болоод байна. Fast and Furious-г машингүйгээр төсөөлөх боломжгүй. Сүүлийн гарсан ангиудад супер машин бүр танк хүртэл ашигласан. Гэвч энэ бүхнийг эхлүүлсэн машин бол яахын аргагүй Пол Волкерын улбар шар "Тоёота Супра". Уг машин дуудлага худалдаагаар 185 мянган доллараар зарагдсан бөгөөд Пол Волкерын хамт үүрд дуурсагдах болно.

Бидний хайртай кинонуудад чухал үүрэг гүйцэтгэдэг олон машин бий. Бүр машины талаар кино ч олноороо бүтээгдэж байна. Та холливуудын шилдэг кинонуудаас үзээд өөрийн төмөр хүлэгтэй болохыг хүсэж байна уу? Тэгвэл танд гайхалтай мэдээ дуулгая. Юнивишнээс "Ладатай кино" урамшууллын хөтөлбөрийг зарлаад байгаа билээ. Уг аяны хүрээнд "Ладатай кино" цэснээс кино үзээд 2019 оны цоо шинэ "LADA VESTA SW CROSS" машины эзэн болох боломж танд байна. Дуртай киногоо үзээд, мөрөөдлийн машиныхаа эзэн болоорой.

Toyota Supra - Fast and Furious франчайз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.