Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

Олон хүн уншсанаа хурдан мартдаг шүү дээ. Гэхдээ та хүн бүр л ямар нэгэн зүйлийг мартдаг юм чинь гээд үүнийг тоолгүй орхиж болохгүй. Харин ч уншсанаа тогтооход суралцах хэрэгтэй юм. Тэгэхээр уншсан зүйлс урт роман, мэдээ, шинжлэх ухааны материалууд ч байсан хамаагүй та дараах хэдхэн аргыг ашиглавал ямар ч хэцүү зүйлсийг хурдан тогтоож чадна шүү.

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

8 Тэмдэглэл хөтлөх

Ямар нэг зүйлийг уншихдаа ойлгомжгүй эсвэл хэрэгтэй гэж бодсон зүйлсээ зурж тэмдэглэж байх хэрэгтэй. Чухал хэсгүүд гол санааг ч мөн адил орхигдуулж болохгүй.

Тэмдэглэл хөтлөх

7 Уншсан зүйлийнхээ талаар өөрөөсөө асуух

Та шинжлэх ухааны холбогдолтой ном зохиол уншиж байгаа бол гол утга санаа нь юу байв, уран зохиолын ном уншиж байгаа бол гол үйл явдал нь юу байв, хэрэв та зохиолч нь байсан бол юу гэж бичих байсан зэргийг өөрөөсөө асуух хэрэгтэй юм.

Уншсан зүйлийнхээ талаар өөрөөсөө асуух

6 Текстээ гүйлгэж харах

Унших зүйлсээ гүйлгэн харж ерөнхий утгыг нь мэдэж авснаар цаашид юуг голчлон харах, юун дээр илүү төвлөрөх вэ гэдгээ мэдэж авах болно.

Текстээ гүйлгэж харах

5 Сонирхох, нэгтгэх, давтах

Хүний оюун ухаан 3 үйл явцтай байдаг.

Нэгдүгээрт сонирхол. Үүнд уншиж буй зүйлийнхээ талаар дүрслэн бодох, ихэд сонирхох зэрэг багтана.

Хоёрдугаарт нэгтгэх. Үүнд уншиж байгаа зүйлээ өөрийн мэдлэгтэйгээ нэгтгэн бодох зэрэг орно.

Гуравдугаарт давтах. Гэхдээ хэрэв та зузаан номоо дахин дахин уншмааргүй байвал чухал зүйлсээ зурж тэмдэглэсэн нь зүйтэй.

Сонирхох, нэгтгэх, давтах

4 Бусдад ярьж өгөх

Уншсан зүйлээ сайн тогтооё гэвэл та тухайн мэдээллээ өөрөөр ашиглаж байх хэрэгтэй. Блог хөтлөх нь сайхан санаа бөгөөд бусдад ярьж өгөх ч үр дүнтэй байдаг. Хэрэв бусдад ярьж өгөх боломжгүй бол дахин унших нь зөв юм.

Бусдад ярьж өгөх

3 Чанга унших

Ямар нэгэн зүйлийг чанга дуугаар уншихад таны оюун ухаан таны уншсаныг хурдан тогтоож авч байдаг. Тиймээс чанга унших нь чимээгүй хараагаараа уншихаас илүү дээр гэдгийг санаарай.

Чанга унших

2 Хэвлэмэл ном сонгох

Бид бүхэн электрон номыг ашиглаж ном зохиол уншдаг болоод нэлээдгүй хугацааг өнгөрөөж байна. Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар хэвлэмэл номоос уншсан зүйлс илүү хурдан тогтоогддог аж.

Хэвлэмэл ном сонгох

1 Унших сэдвийнхээ талаар судлах

Уншиж байгаа зүйлийнхээ талаар мэдээлэлтэй байх нь хүний сонирхлыг илүү их өдөөж байдаг. Энэ нь нэг талаасаа ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг байна.

Унших сэдвийнхээ талаар судлах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()