Гар утас бидний амьдралд

Америкийн гэрэл зурагчин Эрик Пикерсгил "Устгасан нь" нэртэй сонирхолтой гэрэл зургийн цувралаа олон нийтэд толилуулжээ. Тэрбээр үүгээрээ гартаа утас хэмээх зүгээр л нэг төхөөрөмжийг бариад явж байгаа хүмүүс нөгөө талаараа ямар хачирхалтай харагдаж байдгийг хүмүүст ойлгуулахыг хүссэн гэнэ. 

Гар утас бидний амьдралд

1

Түүний энэхүү төслийн гол санаа нь маш энгийн юм. Бүх зургууд дээр хүмүүс гартаа ухаалаг утас барьж байгаа мэт дүр үзүүлжээ. Энэ нь ухаалаг утсанд хэт их донтоод байгаа өнөөгийн нийгмийнхэн яг юунд ач холбогдол өгч буйгаа дахин нэг бодоосой гэж анхааруулж буй мэт.

Гэхдээ тэд эргэн тойрноо ч үл хайхран хаана ч явсан зүгээр л хоосон гар руугаа ширтэж байгаа нь мэдээж эвгүйцмээр харагдаж байгаа биз. 

2

Тэрбээр үүгээрээ гар утаснаасаа түр ч гэсэн холдож, эргэн тойрондоо байгаа илүү чухал зүйлсэд анхаарлаа хандуулах хэрэгтэйг хүмүүст сануулахыг зорьжээ. 

Эрикийн уг хар цагаан гэрэл зургийн цуглуулгууд нь одоогийн нийгмийн бодит амьдралын үнэн дүр төрхийг илтгэж бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадсан юм. 

3

Тэрбээр Инстаграм дээр ердөө 8 мянга гаруй дагагчтай. Харин энэхүү бүтээл нь түүнийг илүү алдартай болгож магадгүй байна.

4

5

6

7

8

9

10

11

12

13

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()