Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

Өнгөрсөн үеийн түүхэн хүмүүс бидний амьдралд ул мөрөө төдийгүй, үр удмаа ч үлдээсэн нь мэдээж. Тэдний үр удмын зарим нь өвөг дээдсийнхээ ажил хэргийг үргэжлүүлж байгаа бол зарим нь энгийн амьдралаар амьдардаг байна. Дэлхий дахинд алдартай гэр бүлийн хойч үе болж төрснөөрөө бахархах нэгэн байдаг бол тэрхүү их алдар нэр заримынх нь хувьд багагүй хүндрэл учруулдаг аж. Ингээд түүхэнд мөнхөрсөн эрхмүүдийн үр хойч бидний ертөнцөд хэрхэн амьдарч байгаа талаар сонирхоцгооё.

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

1 Энни Фрейд, сэтгэл зүйч Зигмунд Фрейдийн гуч

Зигмунд Фрейдийн гуч охин, зохиолч, зураач Энни Фрейд Англид амьдардаг. Түүний эцэг нь алдарт зураач Люсьен Фрейд байсан бөгөөд түүний хүүхэд нас уран зураг дунд өнгөрчээ. Эннигийн эцэг нь охиныхоо зургийг зурах дуртай байж. Харин Энни өөрөө 3 боть шүлгийн түүвэр ном туурвисны дийлэнх нь намтар зохиол ажээ.

Эннигийн хувьд алдартай овог нь багагүй асуудлыг дагуулж байсан учир тэрээр сургуульд байхдаа бүтэн нэрээ хэлэхээс татгалздаг байсан гэнэ.

Энни Фрейд, сэтгэл зүйч Зигмунд Фрейдийн гуч

2 Максим Шостакович, хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичын ач

Максимын эцэг болох Максим Дмитриевич удаан хугацааны турш хилийн чанадад амьдарч байжээ. 1997 онд тэд Орос улс руу нүүн ирж, Санкт-Петербургт амьдрах болсон байна.

Максим Максимович эдийн засагч мэргэжилтэй бөгөөд одоо 24 настай. Түүний эгч болох Мария нь дууны найруулагчаар ажилладаг байна.

Максим Шостакович, хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичын ач

3 Лоранс Ио-Соловьефф, Григорий Распутины зээ

Лоранс Ио-Соловьефф 1943 онд Францад төржээ. Тэрээр хэд хэдэн удаа Оросыг зорьж Распутины төрөлх тосгон болох Покровскоед ирж байжээ. Саяхан Лоранс дахин ОХУ-д зочилсон бөгөөд нэгэн зурагтын нэвтрүүлэгт оролцож, өсвөр насанд байхдаа алдартай гэр бүлийн гишүүн гэдгээ мэдсэн хэмээн ярьжээ.

Лоранс Ио-Соловьефф, Григорий Распутины зээ

4 Кира Чаплин, жүжигчин Чарли Чаплины ач охин

Чарли Чаплины ач охин Кира нь Хойд Ирландад төрсөн бөгөөд 16 наснаасаа эхлэн загвар өмсөгч болжээ. Тэрээр хэд хэдэн удаа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, секси бүсгүйчүүдийн тоонд багтсанаас гадна хамгийн хүсэмжит сүйт бүсгүйн нэгт тооцогддог.

Алдартай модель, жүжигчин, бизнес эрхлэгч Кира Чаплин одоо Нью-Йоркт амьдарч байна. 

Кира Чаплин, жүжигчин Чарли Чаплины ач охин

5 Гайя Жаке-Матисс, зураач Анри Матиссын гуч

Анри Матиссын гуч охин Гайя өдгөө Парист амьдардаг байна. Тэрээр модель, жүжигчин бөгөөд инстаграмм хуудаснаа мянга мянган дагалдагчидтай нэгэн гэнэ. 

Хэдийгээр түүний эцэг эх зураач байсан ч бүсгүй өөрөө уран зурагт төдийлөн сонирхолгүй ажээ. 

Гайя Жаке-Матисс, зураач Анри Матиссын гуч

6 Арун Манилал Ганди, Махатма Гандигийн ач

Махатма Гандигийн ач хүү Арун Ганди өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, дэлхий ертөнцийн талаар санаа зовнидог нэгэн юм. Тэрээр Махатма Ганди номын зохиолч, Гандигийн нэрэмжит их сургуулийн үүсгэн байгуулагч билээ.

Арун Өмнөд Африкт төрсөн хэдий ч Нью-Йоркт амьдарч байна.

Арун Манилал Ганди,  Махатма Гандигийн ач

7 Фекла Толстая, Лев Толстойн гуч

Лев Толстойн гуч охин Фекла Толстая бол алдартай телевиз, радиогийн хөтлөгч, сэтгүүлч, филологич юм. 1990 оноос хойш тэрээр сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш Л.Н.Толстойн нэрэмжит улсын музейд ажиллаж, соёлын талаарх ойлголтыг цахим сүлжээнд хөгжүүлж байгаа гэнэ.

Фекла Толстая, Лев Толстойн гуч

8 Хьюго Диксон, Уинстон Черчиллийн гуч

Британийн алдарт сэтгүүлч, эдийн засаг болон санхүү, бизнесийн судлаач нэгэн бол Уинстон Черчиллийн гуч Хьюго Диксон юм. Тэрээр "The Guardian", "The Independent" сэтгүүлд нийтлэл бичиж, "Financial Times"-тай удаан хугацааны туршид хамтран ажиллаж байсан бол одоо "Reuters"-т ажилладаг байна.

Хьюго Диксон, Уинстон Черчиллийн гуч

9 Валентин Монтан, Ив Монтаны хүү

Валентин бол алдарт жүжигчин Ив Монтаны цор ганц хүү бөгөөд өдгөө Францад амьдардаг. Тэрбээр олны харц булаам, сайхан гадаад төрхтэй ч эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлээгүй, компьютер инженерийн мэргэжлээр төгсөж, видео тоглоом хөгжүүлэлтийн салтбарт ажилладаг гэнэ. 

Валентин Монтан, Ив Монтаны хүү

10 Елена Гагарина, Юрий Гагарины охин

Елена бол Юрий Гагарины том охин юм. Тэрээр “Московский Кремль”-ийн харъяаны Улсын түүх соёлын музейн ерөнхий захиралаар ажилладаг бөгөөд урлаг судлаач мэргэжилтэй. Урлаг судлалын эрдмийн зэрэг хамгаалсан, Оросын уран зургийн холбооны хүндэт гишүүн аж.

Елена Гагарина, Юрий Гагарины охин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()