1
Ленины бунхан
Оросын хамгийн өндөр хамгаалалттай түүхэн дурсгалт энэхүү газарт зураг дарах хатуу хориотой байдаг. Гэсэн хэдий ч Инстаграмм хуудаснаа бунхан дотор дарсан зураг нэлээд нийтлэгддэг байна.
2
Екатеринагийн ордон дахь хуван чимэглэлтэй өрөө
Энэхүү ордны хуван чимэглэл нь гэрэлд маш мэдрэмтгий. Жил ирэх тусам өрөөний байгалийн өнгө өөрчлөгдөж байдаг аж. Үүнээс гадна сонирхогчид гэрэл зураг дарах нь жуулчдын урсгал, хөдөлгөөнд саад учруулж байгаа гэнэ.
3
Улаан дэнлүүний гудамж
Амстердам дахь улаан дэнлүүний гудамж нь эмсийн хүрээлэн, кофе шоп, үзэсгэлэнтэй усан сувгаараа алдартай. Харин энэ гудамжинд биеэ үнэлэгчдийн зургийг дарахыг хүмүүс сайшаадаггүй аж. Хэрвээ хэн нэгэн таныг зураг авч байгааг анзаарах юм бол камерыг чинь булааж авах, эсвэл зодох магадлалтай.
4
Пентагон
Пентагон бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлын өндөр хамгаалалттай газар учир энэхүү газар зураг дарах, бичлэг хийх зэрэг үйлдэл хориотой байдаг.
Урьдчилсан захиалгын дагуу Даваа-Баасан гаригт 9:00-15:00 цагийн хооронд энгийн иргэд, жуулчид Пентагонруу орох боломжтой. Ийнхүү тус газрыг зөвхөн паспортоо шалгуулаад ямар ч үнэ төлбөргүй сонирхох боломж олгодог байна.
5
Таж-Махал
Таж Махалыг 1632 оны 6 сарын 7-нд Энэтхэгийн Могалын эзэнт гүрний нийслэл Агра хотод Мумтаз Махалын дурсгалд зориулан барьжээ. Мумтаз Махар нь Шах Жаханы гэргий байсан бөгөөд төрөхийн хүндрэлээс болж нас барсан бөгөөд хожим нь Шах Жаханыг ч энэ газар оршуулсан гэх баримт бий.
Таж Махалыг зөвхөн гадна талаас нь зургийг нь дарахыг зөвшөөрдөг бөгөөд дотор талд нь зураг дарах хориотой ажээ.