1
Итгэмээргүй их зардалтай төрсөн өдөр
Бейонсе, Жэй-Зи нар охин Блю Айвигийнхаа /Blue Ivy/ 1 насны төрсөн өдрийг 200,000 доллараар хийж, ихэнх төрсөн өдрийн зардлаас 199,990 доллараар илүү их хэмжээний мөнгө зарцуулжээ.
Алдарт банкир Роналд Перлман өөрийн төрсөн өдрөө 60 м урттай усан онгоц дээрээ алдарт дуучдыг урилгаар авчран дуулуулан тэмдэглэдэг байна. Харин алдарт бизнесмен Филлип Грийн 55 насны төрсөн өдрөөрөө 100 найзаа дагуулан Мальдивийн арлууд руу аялсан бол Малайзийн тэрбумтан Жо Лау 31 насны төрсөн өдрөө Лас Вегаст тэмдэглэж байж. Хамгийн сонин нь түүнийг хэрхэн баяжсаныг нь хэн ч мэддэггүй, зөвхөн одоо баян байгаа нь чухал гэнэ. Тэрбумтан Жо Лау дэлхийн алдартай одуудыг урилгаар авчирч, онгоц хэлбэртэй тайз зассан байж. Леонардо ДиКаприо, Kanye West, Ким Кардашиан нар үдэшлэгт нь ирсэн бөгөөд алсыг харагч, морин тойруулга, циркийн трамполин гэх мэт үйлчилгээ үзүүлж байж. Үдэшлэгийг нь Жемми Фокс хөтлөн, Бритни Спирс, Кью Тип, Крис Браун нар дуу дуулжээ.
2
Нууц өргөө
Broadcom теле компанийг үүсгэн байгуулагч Хенри Николас Калифорнийн Лагуна Нигел дахь өөрийн орон сууцаа зугаа цэнгэлийн үүр уурхай болгожээ. Энэхүү байранд нь мансууруулах бодис, хүүхнүүд, найз нөхөдтэйгөө шөнө бүр байдаг болжээ. Энэ байдалдаа дассаных юмуу тэрээр барилгын компани хөлслөн энэ орон сууцнаасаа гэр хүртлээ газар доогуур туннел бариулжээ. Николас хувийн онгоцондоо марихуан их хэмжээгээр татаж байгаад ухаан алдаж, нисгэгч нь хүчилтөрөгчийн маск зүүлгэж байсан удаатай гэнэ.
3
Ротшильдийн хүүхдүүдийн масктай үдэшлэг
1972 оны 12-р сарын 12-нд Франц дахь Феррьегийн цайзад Одри Хебурн, Салвадор Дали, супер модел Мариса Беренсон тэргүүтэй алдартнууд Мариа-Хелен Ротшильдийн зохион байгуулсан нууц үдэшлэгт оролцож байжээ.
Зочдыг үдэшлэгт ирэхэд нь төөрдөг хаалгануудаар гол танхим руу оруулж байв. Гол ширээн дээр нь золигт гаргаж буй хүнийг дүрсэлсэн хүүхэлдэй байрлуулсан байжээ. Харин хөтлөгч Мария Хелен алтан эвэртэй үхрийн толгойн баг зүүн, Хепбурн гэх мэтийн бусад зочид нь торон доторх шувууны дүр бүхий багтай малгай өмсөж үдэшлэгт оролцож байжээ. Цайзын доторх гэрэлтүүлэг нь улбар шар, улаан өнгөтэй байсан байна. Энэ бүгд алдарт "Иллюминати"-ийн бэлгэ тэмдэг байсан аж. Үдэшлэгийн үеэр яг юу болж байсан, зорилго нь юу байсан нь одоо ч нууц хэвээр байгаа гэнэ.
4
Канны кино наадмын нууц
Канны кино наадам бол бидний мэддэгээр кино жүжигчдийн нэг дор цугладаг томоохон баяр. Харин зарим охидын хувьд энэ өдөр жилийн хамгийн том орлогын өдөр болдог байна. 2007 онд Ливаны бизнесмэн Эльи Нахас тус наадмын үеэр зохион байгуулалттай биеэ үнэлэлт явуулж байсан хэмээн буруутгагдсан юм. Тодруулбал тэрбээр жил бүр олон мянган эмэгтэйчүүдийг бүртгэн авч наадмын үеэр 50 – 4000 доллараар биеийг нь үнэлүүлдэг байж. Хэрвээ охидын аз нь гийвэл ганцхан шөнийн дотор 40,000 доллар ч олох боломжтой гэнэ.
Тэрээр "Hollywood Reporter" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жил бүр кино наадмын үеэр Канн хотын далайн эрэг дээр 30-40 баячуудын тансаг зэрэглэлийн усан онгоцнууд байрладаг. Онгоц бүр дээр 10 гаруй загвар өмсөгч охид очиж, тэндээ баячуудтай наргиж цэнгэж үдшийг хамт өнгөрөөдөг. Энэхүү уламжлал шахуу болсон зүйл 60 жил үргэлжилж байна хэмээжээ.
5
Билдербергийн уулзалт
Билдерберг группын гишүүдийн жил бүр зохиодог уулзалтын талаар тийм ч олон хүмүүс мэддэггүй гэнэ. 1954 оноос Хойд Америк, Европын холбооны хүчирхэг гэгдэх удирдагчид, бизнесменүүд жил бүр уулзалт зохион байгуулдаг болж. Энэхүү уулзалтад Маргарет Тэтчер, Тони Блэйр, ханхүү Чарльз, Филлип нар, Билл Клинтон, Билл Гейтс гэх зэрэг хүмүүс ч оролцдог байжээ.
Хуйвалдааны онолч Алекс Жонс энэхүү уулзалтад оролцогчид хүч чадал, эрх мэдэлтэйгээс гадна хар хүчийг эзэмшдэг бөгөөд дэлхий нийтээрээ нэг захиргаатай болохыг зорьж байж магадгүй хэмээн илэрхийлж байжээ. Гэхдээ энэхүү уулзалтаар юу хэлэлцдэг, юу шийдвэрлэдэг нь нууц бөгөөд эсвэл энгийн нэгэн үдэшлэг ч байж болох юм.