1
Хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундаа шүдэнд муу талаар хүн бүр мэднэ. Гэхдээ яг яагаад муу болохыг төдийлөн ойлгодоггүй. Нэгдүгээрт, шүдний эмалийг пелликула хэмээх давхарга хамгаалдаг бөгөөд энэхүү давхаргыг шүлс ялгаруулдаг юм. Бүтэн өдрийн туршид энэхүү хамгаалалт нь бохирдож, бид шүдний сойзоор цэвэрлэж байгаа ч дахин үүсдэг. Хийжүүлсэн ундаанд пелликулаг гэмтээдэг элсэн чихэр агуулагддаг бөгөөд үүнээс болж шүдний эмаль нь хамгаалалтын бүрхэвчгүй болж, шүдний эмалийг хийжүүлсэн ундаа гэмтээдэг байна.
2
Сүүтэй каш
Сүүтэй каш нь хэдийгээр ходоод гэдсэнд сайн хэдий ч шүдэнд аюултай талаар бид огт бодож байгаагүй билээ. Каш нь шүдний завсар үлдэж шүд хорхойтох, шүд цоорох нөхцлийг бүрдүүлдэг байна. Энэ нь ялангуяа хүүхдэд маш их хамааралтай. Каш идсэнийхээ дараа амаа зайлах, шүдээ угаах нь зайлшгүй зүйл юм.
3
Загасны түрс болон дутуу чанасан өндөг
Загасны түрс болон дутуу чанасан өндөгний шар нь шүдэнд арилах боломжгүй давхаргыг үүсгэдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа амаа зайлаад зогсохгүй, шүдээ цэвэрлэх хэрэгтэй.
Орчин үед “эмчилгээний” зориулалттай шүдний оо ихээр зарагдаж байгаа ч энэ нь шүдний эмалийг сэргээх чадваргүй байдаг юм. Энэ төрлийн оо нь хамгийн ихдээ хамгаалах бүрхэвчийг л үүсгэж чадна.
4
Амттан болон бохь
Элсэн чихэр шүдэнд муугаар нөлөөлдөг талаар бид мэднэ. Энэ нь аман дотор нян үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд шүдний эмалийг гэмтээдэг байна. Гэхдээ ксилит болон элсэн чихэр орлуулагч ашигласан бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.
Хэдийгээр чихэргүй бохь нь шүдэнд төдийлөн муугаар нөлөөлөхгүй ч удаан хугацааны туршид хэрэглэхээс татгалзаарай.
5
Хатаасан жимс
Ялангуяа элсэн чихэр агуулсан хатаасан жимс нь шүдний эмалинд сөргөөр нөлөөлдөг. Хар чавга, чангаанз зэрэг нь шүдний завсар үлдэх магадлалтай ч энэ бүхнийг шүдний чигчлүүлээр цэвэрлэх хэрэггүй. Шүдний чигчлүүр мөн л шүдний эмалинд сөргөөр нөлөөлдөг гэдгийг санах нь зүйтэй.
6
Исгэлэн жимс, ундаа
Элсэн чихрээс гадна исгэлэн зүйлс шүдэнд муугаар нөлөөлдөг. Исгэлэн жимс болох хан боргоцой, бэрсүүт төрлийн жимс болон түүнээс гаргаж авсан шүүс нь шүдний хатуу эдийг гэмтээдэг байна. Хэрвээ та исгэлэн жимс идэж, шүүс уусан бол амаа зайлахаа мартуузай.
7
Сүмс
Бараг л бүх төрлийн сүмсэнд элсэн чихэр болон исгэлэн бодис агуулагдсан байдаг бөгөөд энэ нь шүдний эмалинд сөргөөр нөлөөлнө. Эдгээр бүтээгдэхүүн нь буйлыг үрэвсүүлж, хамгаалалтын бүрхэвчийг устгаж, шүд цоорох нөхцлийг бүрдүүлдэг байна.
8
Далайн замаг
Суши хийдэг далайн замаг нь маш амархан шүдний завсар үлддэг билээ. Механик аргаар далайн замгийг шүдний засвраас гаргах боломжгүй байдаг учир бид шүдний эмаль гэмтээдэг шүдний чигчлүүрээр ухаж эхэлдэг.
9
Даршилсан бүтээгдэхүүн
Даршилсан бүтээгдэхүүнд агуулагддаг уксус нь элсэн чихрээс ч муу үр нөлөөг дагуулдаг байна. Хэрвээ та буйлны асуудалтай бол энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзаарай.
10
Жижиг ястай жимсний чанамал, компот
Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө гэх мэт жимсний яс нь шүдний завсар үлдэх магадлалтай байдаг бөгөөд эртхэн шүдээ цэвэрлэхгүй бол энэ нь аюулыг дагуулна.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Бидний гаргасан жагсаалтыг уншаад та уснаас өөр зүйл хэрэглэж болохгүй юм байна гэж бодож байна уу. Тэгвэл санаа зовох хэрэггүй. Амны хөндийн ариун цэврийг чанд сахиж хоол идсэнийхээ дараа амаа сайн зайлж байвал та паалангаа хамгаалж чадна.