1
Сан-Франциско, АНУ
Шалтгаан – Газар хөдлөлт
Калифорнийн Их Сургуулийн судлаачдын хийсэн судалгаанаас харахад 2086 онд Сан-Франциско орчимд 7 балл болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болох гэнэ. Үүнээс гадна Сан-Франциско нь АНУ-ын хамгийн хурдан өөрчлөгдөж буй хотуудын тоонд багтаж байгаа.
Энэ бүхний гол шалтгаан нь үнэтэй, газарзүйн хувьд аюултай бүсэд багтах Сан-Францискод ирж суурьшиж буй иргэдийн тоо өссөөр байгаатай холбоотой. Хэрвээ удаан хугацааны туршид энэхүү нүүдэл үргэлжлэх юм бол хотын мөхөх аюул тун ойрхон байна.
2
Детройт, АНУ.
Шалтгаан – Хүн амын бууралт
1950 оноос хойш Детройтын хүн амын гуравны нэг нь хотыг орхисон бөгөөд одоогоор 950 мянган хүн үлдсэн байна. Хүн амын бууралт зогсолтгүй үргэлжилж, 2030 он хот дахь ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрэх төлөвтэй байна. Хэрвээ энэ байдал үргэлжлэх юм бол 2100 он гэхэд Детройт танигдахын аргагүй өөрчлөгдөх нь ээ.
3
Венеци, Итали.
Шалтгаан – Хөрсний суулт
Хайрын хот болох Венецийн хөрсний түвшин бага багаар доошилж байгаа бөгөөд ялангуяа сүүлийн зуунд даруй 24 см-ээр доошилсон байна. Венецийн удирдлагууд энэ тал дээр анхаарал хандуулж, хотыг ядаж далайн түвшинтэй зэрэгцүүлэх бодолтой байгаа аж. Гэхдээ энэхүү төлөвлөгөө биелэх эсэх нь эргэлзээтэй.
4
Мехико, Мексик.
Шалтгаан – ундны усны хомсдол, хөрсний суулт
Мексикийн нийслэл Мехико хот усанд автах аюул нүүрлэж болзошгүй. Энэхүү хот нь гүний усны томоохон сан дээр байрладгаас гадна энэ нь мөн ундны усны эх үүсвэр болдог байна. Ингээд хотын 20 сая иргэний ундны усны хэрэглээний хэрээр хот доошилсоор байдаг аж.
Судалгаанаас харахад сүүлийн 100 жилийн дотор хотын зарим хэсгүүд 9 метрээр доошилсон гэнэ. Энэ нь усан сан багасаж байгаагийн илрэл юм. Хэдийгээр Мехико эрчимтэй хөгжиж байгаа ч усны нөөц буурч, хөрс доошилж байгаа нь 100 жилийн дараа энэхүү хот мөхөх магадлал өндөр болохыг батлаж байна.
5
Неаполь, Итали.
Шалтгаан – галт уулын дэлбэрэлт
МЭӨ 79 онд Помпеиг устгасан Везувий галт уул 100 жилд нэг удаа идэвхждэг байна. Хамгийн сүүлийн дэлбэрэлт 1944 онд бүртгэгдсэн аж. Везувий нь Өмнөд Италийн Неаполийн тохойд байрладаг бөгөөд тус бүс нутагт 4 сая хүн оршин суудаг.
Тиймээс Везувий галт уулын дэлбэрэлт нь неаполчууд төдийгүй “аюултай бүс”-т амьдарч буй хагас сая хүний амь насыг авах магадлалтай.
6
Тимбукту, Мали
Шалтгаан – Цөлжилт
Элсэн манхан нүүж, үржил шимтэй газар руу орох нь цөлжилт үүсэх гол шалтгаан болдог бөгөөд энэ нь Сахарын өмнөд хэсэгт байрлах орнуудад аюул учруулж байгаа гэнэ. Хамгийн их аюул нь 1000 гаруй жилийн настай Малигийн Тимбукту хотод хамааралтай бөгөөд энэхүү хот нь 15-16-р зууны үеийн лалын шашны гол цөм болж байсан аж. Малид хэсэг газрыг зүлэгжүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа ч хотын зарим хэсгийн талаас дээш хувь нь элсэнд дарагдсан байна.
7
Иваново, Орос.
Шалтгаан – Хүн амын бууралт
2100 он гэхэд устаж үгүй болох магадлалтай хотын жагсаалтын хамгийн сүүлд Оросын төв хэсэгт орших Иваново хот багтжээ. Одоогийн байдлаар хотын хүн ам 448 000 байгаа боловч, өдөр ирэх тусам хүн амын тоо буурсаар л байна. Эмэгтэйчүүдийн тоо давамгайлж, төрөлт буурч, нас баралтын тоо ихсэж байгаа нь энэхүү хотын хүн ам зүйд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Ивановод үйлдвэрлэл хөгжихгүй байгаа учир залуус энэхүү хотыг орхиж ирээдүйгээ бодож байгаа аж.