Хүүхэд нас ба "Цэргийн сургууль"
Павел Москва хотод төрсөн бөгөөд зурагтаар жүжигчний сургалтын сурталчилгааг хараад, тэнд бүртгүүлснээр урлагийн гараагаа эхлүүлжээ. Сургалтын ачаар тэрээр Горькийн нэрэмжит “Мосфильм”-ын жүжигчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Махлаг өхөөрдөм төрхөөрөө тэрээр найруулагчдын анхаарлыг татсан аж.
Түүний хамгийн анхны дүр бол “Ералаш” байсан бөгөөд дараа нь “Фирменная история” болон “Лебедины рай” хэмээх кинонуудад тоглосон байна. Павелд ихэнхдээ жижиг дүр ноогдож байсан ч тэрээр алдартай жүжигчидтэй уулзаж, ямар ч зураг авалтанд өөртөө итгэлтэйгээр оролцож чаддаг болжээ.
"Ералаш"
Ингээд 14 насандаа тэрээр “Цэргийн сургууль” киноны Степан Перепечкогийн дүрийг бүтээх саналыг авсан байна. Зураг авалт Тверьд болсон учир тэрээр хэсэг хугацаанд эцэг эхээсээ хол байх хэрэгтэй болжээ. Энэ нь хүүгийн хувьд нэлээд хүндрэлтэй байсан аж.
Гэхдээ тэрээр зураг авалтанд оролцож буй үеийн хүүхдүүдтэйгээ амархан найз нөхөд болцгоожээ. Павелд түүний бүтээж буй дүр маш их таалагдаж байсан боловч зарим хэсэгт тоглоход түүнд нэлээд асуудал тулгарч байсан гэнэ. Жишээлбэл: Павел киноны нэг хэсэг дээр шоколад идэх хэрэгтэй болсон бөгөөд улмаар найруулагч шоколад идэж буй 12 дубль хийсэн байна. Гэтэл Павел багаасаа шоколад идэж чаддаггүй байжээ.
"Цэргийн сургууль"
“Цэргийн сургууль” киноны зураг авалт дууссаны дараа түүнд “Кремлийн сонсогчид” хэмээх кинонд тоглох санал тавьсан бөгөөд тэрээр сурлагын асуудалтай байсан ч энэхүү дүрийг бүтээхийг зөвшөөрсөн байна. Гэхдээ Павел шаргуу хөдөлмөрлөсний эцэст Оросын Хөдөлмөр Нийгмийн харилцааны академид элсэн орж чаджээ.
"Кремлийн сонсогчид"
Хурим ба салалт
2010 онд Крымд амарч байхдаа тэрбээр Зинаида Мартыноватай танилцсан бөгөөд бүсгүй Петровскийн загварын агентлагийн санхүүгийн албанд ажиллаж байсан гэнэ. Шаргал үстэй, хөгжилтэй, нийтэч бүсгүй залуу жүжигчний анхаарлыг хялбархан татжээ. Хосууд хэсэг хугацаанд болзож, харин Павел 2 хотын хооронд амьдрах хэрэгтэй болсон байна. Ингээд 2012 онд хосууд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна.
Бессонов энэ хугацаанд хэд хэдэн кинонд тоглосон ч “Цэргийн сургууль” кино шиг гол дүр түүнд ноогдсонгүй. Тэрбээр "Универ. Новая общага" ситком цуврал, адал явдалт "Дикий" болон Украины "Домоправитель" гэсэн цувралуудад дүр бүтээсэн аж.
"Дикий" цувралд
"Домоправитель" цувралд
Залуу жүжигчний гэр бүлийн амьдрал ч сайхан байгаагүй бөгөөд хосууд 2016 онд гэрлэлтээ цуцлуулж, Зинаида өмнөх амьдралаа дурсахгүйн тулд овгоо сольсон байна.
Энэхүү салалт нь Павелын хувьд хүнд цохилт болж, тэрбээр сэтгэл санааны гүн хямралд орж, маш их жин хаяжээ. Удаан хугацааны дараа Павел сэтгэл гутралаа ялж чадсан ч булцгар хацар нь эргэж ирсэнгүй.
Хамгийн сүүлд Павел “Отдел” кинонд рэкетирын дүрийг бүтээсэн байна. Ингээд кино урлагийн амьдралдаа төгсгөл тавьж, дараа нь хэд хэдэн ажил сольжээ. Жишээлбэл: ломбард ажиллуулж, гоо сайхны салоны зохион байгуулагч хийж, бүр гудамжинд бөмбөлөг хүртэл зарж байсан гэнэ.
Сүүлийн үеийн цахим сүлжээний зургуудаас харахад Павел дуу бичлэгийн “ЦАО Рекордс” компанитай хамтран ажиллаж байгаа бололтой. Тэрбээр цахим сүлжээндээ өөрийн жаргалтай байгаа зургуудыг нийтэлж байгаа бөгөөд #би аз жаргалтай байна, #бүх зүйл сайхан байна гэх мэт хаштагийг оруулж байгаа аж.