1. "Хайр гэж чи хэн нэгэнд ямар гоё цамцтайг нь хэлэхэд, тэр цамцаа өдөр болгон өмсөхийг хэлнэ" - Ноел, 7 настай.
2. "Хайр гэж хамт хоол идэхдээ нөгөө хүнийхээсээ юу ч авалгүй, харин өөрийнхөө хамаг шарсан төмсийг өгөхийг хэлнэ" - Крисси, 6 настай.
3. "Хайр гэж чамайг ядарсан үед чинь ч инээмсэглүүлдэг зүйл" - Терри, 4 настай.
4. "Эмээ маань үе мөчний үрэвсэлтэй болоод хөлийн хумсаа өөрөө будаж чадахаа больсон. Тэрнээс хойш өвөө минь дандаа хумсыг нь будаж өгдөг болсон. Өөрөө адилхан үе мөчний үрэвсэлтэй мөртлөө шүү дээ. Энэ бол хайр." - Ребекка, 8 настай.
5. "Хэн нэгэнд хайртай болсон хүний сормуус нь дээш, доошоо хурдан хөдөлж, жижигхэн одод өөрөөс нь цацардаг." — Карен, 7 настай.
6. "Хайр гэж охин нь үнэртэй ус, залуу нь сахлын ус түрхэж, гадуур уулзаад бие биенээ үнэрлэхийг хэлнэ" — Карл, 5 настай.
7. "Хайр гэж нохойгоо өдөржин ганцааранг нь үлдээсэн ч гэртээ ирэхэд нүүрийг чинь долоохыг хэлнэ." — Мэри Анн, 4 настай.
8. "Хайр гэж байнга үнсэлцэхийг хэлдэг. Үнсэлцэхээсээ залхсан ч хамт л баймаар санагдаад хоорондоо олон зүйлийн тухай ярьж эхэлдэг. Манай аав, ээж хоёр дандаа тэгдэг. Үнсэлцэхийг нь харахаар ичмээр санагдаад байдаг юм" — Эмили, 8 настай.
9. "Зул сарын өдөр бэлгээ задлахаа болиод чимээгүйд сонсоход өрөөнд байгаа зүйлийг хайр гэдэг" — Бобби, 7 настай.
10. "Чамд хайртай хүн нэрийг чинь арай өөрөөр дууддаг. Тэднийг чамайг дуудахад чи тэдэнд итгэж болно гэдгээ мэднэ." — Билли, 4 настай.
11. "Ээж аавд шарсан тахианыхаа хамгийн амттай хэсгийг өгөхийг хайр гэнэ." — Элейн, 5 настай.
12. "Үнэхээр хайртай л биш бол хэн нэгэнд “Би чамд хайртай” гэж хэлэх хэрэггүй. Харин жинхнээсээ хайртай бол түүнийгээ зөндөө хэлэх хэрэгтэй. Хүмүүс мартаад байдаг." — Жессика, 8 настай.
13. "Хоёр төрлийн хайр байдаг. Бидний хайр. Бурхны хайр. Гэхдээ бурхан хоёуланг нь бүтээдэг" — Женни, 8 настай.
14. "Хайр гэж жижигхэн, хөгшин эрэгтэй, эмэгтэй хоёр олон жилийн турш бие биенээ сайн мэддэг ч найзууд хэвээр байхыг хэлнэ." — Томми, 6 настай.
15. "Хайр гэж ээж аавыг жорлон дээр сууж байгааг нь харж байгаа мөртлөө муухай гэж ерөөсөө бодохгүй байхыг хэлнэ." — Марк, 6 настай.
16. "Төгөлдөр хуурын тайлан тоглолтынхоо үеэр би тайзан дээр гараад маш их айж сандарсан. Надруу харж буй олон хүнийг харж байгаад аавыгаа надруу инээгээд, даллаж байхыг олж харсан. Ганцхан аав маань л тэгж байсан. Тэгээд л би айхаа больчихсон." — Синди, 8 настай.
17. "Ээж аавд кофе чаначихаад, аавд өгөхөөсөө өмнө амт нь таарсан эсэхийг үзэхээр өөрөө эхлээд амсаж үздэг. Энэ бол хайр." — Данни, 7 настай.
18. "Би эгчийгээ надад хайртайг сайн мэднэ ээ. Яагаад гэвэл тэр надад өөрийнхөө бүх хуучин хувцсаа өгчихөөд, өөрөө шинэ хувцас авахаас өөр аргагүй болдог." — Лорен, 4 настай.
19. "Миний ээж надад хэн бүхнээс илүү хайртай. Өөр хэн ч намайг шөнө унтуулах гэж үнсэхгүй шүү дээ." — Клейр, 6 настай.
20. "Хайр гэж ээж аавыг хөлстэй, муухай үнэртэй болчихсон байхад нь ч Роберт Редфордоос царайлаг гэж хэлэхийг хэлнэ." — Крис, 7 настай.
21. "Хэрвээ чи илүү сайн хайрлаж сурмаар байвал өөрийнхөө үзэн яддаг найзаасаа эхлэх хэрэгтэй." — Никка, 6 настай.