Орон орны "нэг ангийнхан"

Гэрэл зурагчин Жулиан Жермен 20 улсаар аялж, 450 сургуулийн сурагчдын зургийг авчээ. Эдгээр зурагнууд нь тухайн улсын боловсролын орчин, онцлог байдлыг илтгэхийн сацуу дэлхийн улс орнуудын боловсрол эзэмших орчин нөхцлийн эрс тэс ялгаатай байдлыг тодоос тод илтгэн харуулсан юм. 

Орон орны "нэг ангийнхан"

1 Калинин дүүргийн 63 дугаар сургууль, Орос

Санкт-Петербург хотын Калинин дүүргийн 63 дугаар сургууль. Тус сургууль аяллын явцад зочилсон сургуулиудаас хамгийн их амбицтай сурагчидтай байсан бөгөөд бүх сурагчид нь их сургуульд амжилттай элсэж чаддаг аж. Анги доторх хүүхдүүд сурагчид гэхээсээ илүү бизнесийн уулзалтанд ирсэн хүмүүс шиг л харагдаж байлаа. 

Калинин дүүргийн 63 дугаар сургууль, Орос

2 Бьюмонтын ахлах сургууль, Америк

Сент-Луис хотын Бьюмонт ахлах сургууль нь хар арьстнууд ихээр амьдардаг тус хотын тусгал гэж үзэж болох юм. Сургуулийн байрны талбай том боловч нэлээд хуучных. Харин багш нар нь харьцангуй чадварлаг. Төгсөгчдийн 15 хувь их сургууль, коллежид элсдэг. 

Бьюмонтын ахлах сургууль, Америк

3 "Escola Estadual Nossa Senhora do Belo Ramo", Бразил

Белу Оризонт хот дахь "Escola Estadual Nossa Senhora do Belo Ramo" сургууль нь ядуу хороололд амьдардаг ажилчдын хүүхдүүдэд зориулсан ердийн сургууль бөгөөд ердөө 8-10 хувь нь л төгсөөд коллежид явдаг. 

"Escola Estadual Nossa Senhora do Belo Ramo", Бразил

4 "Agnes-Miegl-Realschule", Герман

Дюссельдорф дахь "Agnes-Miegl-Realschule" сургуулийн сурагчид ангиа граффитигаар чимэглэснээс герман дахь залуучуудын соёлын хөгжингүй байдлыг тод харж болно. 

"Agnes-Miegl-Realschule", Герман

5 "Bornago College School",Голланд

Борнагогийн коллежид 13-14 насны есдүгээр ангийн сурагчид суралцдаг. Гэрэл зурагчин Жерманы хэлснээр тэд хамгийн амар тайван, зөөлхөн инээмсэглэсэн хүүхдүүд бөгөөд зураг даруулахаас огтхон ч дургүйцээгүй гэнэ. 

"Bornago College School",Голланд

6 "Al Ishraq" бага сургууль, Йемен

Акамат Аль Мегаб дахь Аль Ишракийн бага сургууль нь ууланд байрлах хичээлийн ганцхан танхим бүхий сургууль юм. 5-12 насны сурагчид хичээлд нэгэн зэрэг хичээлд суух ба эцэг эхчүүд нь нэг нэгээрээ ээлжлэн хичээл заадаг. Сурагчдын 15 хувь нь дунд сургуульд орж, зарим нь үргэлжлүүлэн ахлах сургуульд сурах боловч ганц ч хүүхэд их сургуульд ордоггүй аж.

"Al Ishraq" бага сургууль, Йемен

7 "Colegio de Educación Público", Испани

Мадрид дахь "Colegio de Educación Público" сургуульд Мадридын филармонийн мэргэжлийн хөгжимчид хичээл заадаг.  Испани улсад нэг ангид ноогдох хүүхдийн тоо дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хамгийн бага байдаг аж.

"Colegio de Educación Público", Испани

8 "Deneside Infants School", Их Британи

Сеахам хотын "Deneside" бага сургууль. Уг хотод сургуулиуд ихээр төвлөрсөн байдаг. Дийлэнхдээ нийгмийн халамжаар амь зуудаг ажилгүйчүүд ихтэй боловч Английн бусад сургуулиудаас ялгаатай нь энд хар арьстнууд бараг үгүй аж.

"Deneside Infants School", Их Британи

9 "Escolar Secundaria Tiracanchi", Перу

Куско мужийн хамгийн ядуу тосгонуудын нэг, Тираканчи нь уулан дээрх жижигхэн тосгон юм. Хүн амын 25 хувь нь зөвхөн Энэтхэгээр ярьдаг, 80 хувь нь тариачид, 46 хувь нь тог цахилаангүй амьдардаг. Тус сургуульд 67 настай ганцхан багш хичээл заадаг. 

"Escolar Secundaria Tiracanchi", Перу

10 "Gambella" бага сургууль, Этиоп

Нийслэл Адди-Абебагаас 420 км зайтай жижиг тосгоны уг сургууль ердөө 5 ангитай. Багш нар нь тосгоны хамгийн нэр хүндтэй оршин суугчид, хамгийн өндөр цалинтай хүмүүс ба сард 70 орчим долларын цалин авдаг.

"Gambella" бага сургууль, Этиоп

11 "Jessore Zilla" сургууль,Бангладеш

Сурагчид нь дүрэмт хувцсаараа бахархах их дуртай. Учир нь энэхүү хувцас нь Бангладеш даяар ихээхэн хүндлэл хүлээсэн дүрэмтийн нэг юм. Ихэнх сурагчид төгсөөд эмч, хуульч болохыг хүсдэг боловч бодит байдал дээр энэ боломж хомс буюу дийлэнх төгсөөд цэргийн ангид ордог. 

"Jessore Zilla" сургууль,Бангладеш

12 "Kuramo" коллежи, Нигер

Лагосын нийслэлтэй ойролцоо байрладаг Виктория арал дээрх Курамо Жуниор коллеж. Үнэндээ энэ бол сургуулийн хамгийн тохь тухтай анги, үлдсэн хэсэг нь гадаа агаарт байдаг. Тус ангийг газрын тосны тосны компанийн хандивын мөнгөөр тохижуулжээ. 

"Kuramo" коллежи, Нигер

13 "Min-sheng" ахлах сургууль, Тайвань

Сурагчид үдийн хоолны дараа 30 минут ширээгээ дэрлэн унтаж амардаг. Үүний дараа 10 минут агаарт алхчихаад хичээлээ буцаж ордог. Тэд өдөрт 8-9 цаг хичээллэдэг. 

"Min-sheng" ахлах сургууль, Тайвань

14 "Escuela Primaria Angela Landa" сургууль, Куба

Эдгээр хүүхдүүдийн гэр бүл амжиргааны түвшин маш доогуур ч Барууны стандартын эм тарианы хангамж сайнаас гадна сургуульд хүүхдүүдээ үнэгүй хооллодог.  

"Escuela Primaria Angela Landa" сургууль, Куба

15 "Omar Bin Al-Khattab" цогцолбор сургууль, Катар

Европ багш нар хичээл заадаг нь үр дүнтэй санагдсан ч хатуу дүрэмтэй санагдсан хэмээн Жерман ярьжээ. Живэр сахал сурагчдын нэг бахархал аж.

"Omar Bin Al-Khattab" цогцолбор сургууль, Катар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()