"Шуурганы өмнөх нам гүм" - Түүхэн үйл явдлаас хэдхэн хормын өмнө авсан гэрэл зургууд

Хүн төрөлхтний түүхэнд болсон дурсгалт, дуулиант мардагдашгүй түүхэн үйл явдлуудыг буулгасан олон гэрэл зургууд байдаг.  Базз Алдрин саран дээр АНУ-ын төрийн далбааны дэргэд зогсож буй сэтгэл бахдам мөч, цэргүүд Иво Жима арал дээр АНУ-ын далбааг мандуулж буй эсвэл шалан дээр үхлийн шархтай хэвтэж буй Роберт Кэннэди гэх мэт эдгээр үйл явдлыг болохоос хэдхэн хормын өмнөх агшинг харуулсан сонирхолтой гэрэл зургуудыг толилуулж байна.

"Шуурганы өмнөх нам гүм" - Түүхэн үйл явдлаас хэдхэн хормын өмнө авсан гэрэл зургууд

1 Тянь Ан Мэний талбай дээрх үйл явдал

1989 оны 6 сарын 5-ны өдөр, БНХАУ-ын Бээжин хотод Тянь Ан Мэний талбай дахь дарангуйллын эсрэг жагсагчдын дунд нэр нь тодорхойгүй  “Tank Man” хэмээн алдаршсан нэгэн эр дөрвөн танкийн эсрэг зогссон нь түүхэн дэх хамгийн мартагдашгүй эсэргүүцлийн хөдөлгөөний зураг болон мөнхөрчээ. Харин энэхүү зураг нь уг үйл явдлаас өмнөхөн, танкууд гудамжинд зогсож буй түүний зүг рүү явж буй мөч юм.

Тянь Ан Мэний талбай дээрх үйл явдал

2 Адольф Гитлерийн үхэл

1945 оны 4 сарын 29-ний өдөр буюу амиа хорлохоос нь ганцхан өдрийн өмнө авсан энэхүү зургийг Адольф Гитлерийн (баруун талд нь зогсч буй) хамгийн сүүлчийн гэрэл зураг гэж үздэг. Зурагт, тэрээр Берлин хотод өөрийн туслах Рейхийн канцлер Юльюс Щаубын  хамт байгааг харуулжээ.

Адольф Гитлерийн үхэл

3 Амели Эрхарт сураггүй алга болохын өмнө

1937 оны 6 сарын 1-д, алдарт нисгэгч Амели Эрхарт Майами хотноо нөхөр Жорж Путнамтай салах ёс хийж байна. Энэхүү зургийг авсны дараа, тэрээр Номхон далай руу аялалд гарсан хэдий ч ор сураггүй алга болсон юм.  

Амели Эрхарт сураггүй алга болохын өмнө

4 Нгуен Ван Лемийг цаазаар авсан нь

Вьетнамын дайны үеэр, Сайгонд 1968 оны 2 сарын 1-нд, Өмнөд Вьетнамын цэргүүд Вьет Конгийн хоригдол Нгуен Ван Лемийг цаазлахаар авч яваа нь. Тэрхүү цаазын ажиллагааг харуулсан гэрэл зураг нь Пулицерийн шагнал хүртэж, дайны эсрэг хөдөлгөөнийг өдөөсөн ба Вьетнамын дайн болон 1960-д оныг бүхэлд нь харуулсан зураг болж чаджээ.

Нгуен Ван Лемийг цаазаар авсан нь

5 Титаник аялалд гарахын өмнө

Титаник хөлөг онгоц 1912 оны 4 сарын 10-ны өдөр Английн Саутхэмптоноос хөдөлж аяллаа эхлүүлсэн хэдий ч тав хүрэхгүй хоногийн дараа сүйрч 1500 гаруй зорчигчид амь үрэгдэн, хөлөг Хойд Атлантын далайд живсэн байдаг.

Титаник аялалд гарахын өмнө

6 "D-Day" буюу Нормандид газардсан нь

1944 оны 06 сарын 06-ны өдөр Францын Норманд дахь Омаха эрэгт болсон холбоотнуудын дайралтын үеэрх Америк цэргүүд. Энэхүү түүхэн тулаан дэлхийн II дайны өрнөд Фронтод шийдвэрлэх эргэлт болсон юм.

"D-Day" буюу Нормандид газардсан нь

7 Саран дээр буусан нь

1969 оны 07 сарын 20-ны өдөр, Нэйл Армстронг Eagle тасалгаат хөлгийн шатыг буулган, саран дээрх хүн төрөлхтөний хамгийн анхны алхмыг хийхээр бэлдэж байна.

Саран дээр буусан нь

8 Садам Хуссейний үхэл

2006 оны 12 сарын 30-ны өдөр, Иракийн Хадимэяа хотод Иракийн ерөнхийлөгч асан Садам Хуссэйнийг дүүжлэн цаазаар авахаар бэлдэж байгаа нь.

Садам Хуссейний үхэл

9 Жон Ф. Кеннедийн аллага

Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди 1963 оны 11 сарын 22-ны өдөр халдлагад өртөн амиа алдахаас ердөө хэдхэн минутын өмнө Техасын Даллас хотын гол гудмаар явж байна.

Жон Ф. Кеннедийн  аллага

10 Иво Жимад тугаа мандуулсан нь

АНУ-ын цэргүүд 1945 оны 2 сарын 23-ны өдөр Иво Жимад төрийн далбаагаа мандуулсан энэхүү зураг нь дэлхийн II дайны ялалтыг илтгэсэн алдарт гэрэл зураг байсан ч энэ нь тухайн өдөр мандсан хоёр дах далбаа байжээ. Дээрх зурагт, хэсэг цэргүүд хамгийн анхны АНУ-ын далбааг Сурибачи уулын оройд гаргасныг харж болно. Энэхүү зурагнууд аль аль нь Америк цэргүүдийн хувьд ялалтын илэрхийлэл, насан туршдаа мартахааргүй дурсамж болжээ.

Иво Жимад тугаа мандуулсан нь

11 Сувдан эрэг

Японы онгоц тээвэрлэгч хөлөг дээрх үйл явдлыг харуулсан энэхүү зурагт Японы сөнөөгч онгоцууд АНУ-ын тэнгисийн цэргийн төв бааз Сувдан эрэг рүү довтлон тус улсыг дэлхийн хоёрдугаар дайнд татан оруулсан тэрхүү түүхэн довтолгоог хийхээр хөөрч байна.

Сувдан эрэг

12 Хинденбургийн сүйрэл

1937 оны 5 сарын 6-ны өдрийн үдээс хойш, Германы агаарын бөмбөлөгт Хинденбург (Hindenburg) онгоц Нью Йорк хотын дээгүүр нисч буй нь. Хэдхэн цагийн дараа уг онгоц Нью Жэрсигийн Манчестер Тауншипд осолдсон юм. 

Хинденбургийн сүйрэл

13 Жон Ленноны үхэл

1980 оны 12 сарын 8-ны өдөр, Нью Йорк хотод Жон Леннон тухайн орой нь түүнийг хөнөөсөн Марк Дэвид Чапманд (Mark David Chapman) гарын үсгээ өгч байгаа агшин.

Жон Ленноны үхэл

14 Атомын бөмбөг хаясан нь

Хурандаа Пол В. Тиббэтс 1945 оны 8 сарын 6-ны өдөр Хирошима хот руу атомын бөмбөг хаях даалгавартаа хөөрөхийн өмнө.

Атомын бөмбөг хаясан нь

15 Сенатор Роберт Ф. Кэннэдийн аллага

1968 оны 6 сарын 5-ны өдөр, Сенатор Роберт Ф. Кеннеди Лос Анжелес хот дах "Ambassador" зочид буудлын үдэшлэгийн танхимд ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны ялалтаа тэмдэглэж буй нь. Үүнээс 5 минутын дараа танхимаас гарч явахдаа гэмт этгээд Сирхан Сирханий гарт амиа алдсан байна.

Сенатор Роберт Ф. Кэннэдийн аллага

16 Осама Бин Ладений үхэл

2011 оны 5 сарын 11-ны өдөр, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхйилөгч Жо Байден, төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүд Цагаан ордны хурлын өрөөнд Бин Ладенийг устгах ажиллагааны  шууд дамжуулалтыг үзэж буй нь.

Осама Бин Ладений үхэл

17 Бостоны марафоны үеэрх бөмбөгдөлт

2013 оны 4 сарын 15-ны өдөр, Исламын шашинт Чечений террорист этгээдүүд болох Жохар болон Тамерлан Царнаев нар Бостоны марафоны барианы хэсгийн ойролцоо зогсож байна. Тэдний дэлбэлсэн тэсрэх бөмбөгийн улмаас 3 хүн нас барж 250 гаруй хүн шархадсан юм.

Бостоны марафоны үеэрх бөмбөгдөлт

18 Мартин Лютер Кингийн аллага

Зурагт Мартин Лютер Кинг 1968 оны 4 сарын 3-ны орой, Теннеси мужийн Мэмфис хотын "Mason Temple" сүмд алдарт "I've Been to the Mountaintop" илтгэлээ тавьж байна. Дараа өдөр нь, тэрээр хажуугийн "Lorraine Motel" дэн буудалд Жэймс Эрл Рэй гэгчийн гарт амиа алджээ.

Мартин Лютер Кингийн аллага

19 АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рэйганыг хөнөөх оролдлого

1981 оны 3 сарын 30-д АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рэган халдлагад өртөхөөс хэдхэн хормын өмнө, Вашингтон дах Хилтон зочид буудлын гадна цугласан олон руу гар даллаж байна. Тухайн үед Жон Хинклигийн буудсан сум ерөнхийлөгчийн цээжинд туссан ч, 12 өдрийн турш эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрсэн аж.

АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рэйганыг хөнөөх оролдлого

20 Хунтайж Франц Фердинандыг хөнөөсөн нь

1914 оны 6-р сарын 28-нд Сараево хотноо Австрийн хунтайж Франц Фердинанд Сербийн салан тусгаарлах үзэлтэн Гаврило Принципт буудуулж амиа алдахаас хэдхэн хормын өмнө энэхүү зургийг авчээ. Энэхүү хэрэг Дэлхийн I дайн дэгдэх, улмаар XX зууны дэлхийн түүхийг эргүүлэх үйл явдлын урьтал болсон билээ.

Хунтайж Франц Фердинандыг хөнөөсөн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()