Нээлтийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэм Майкл Клечески, төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар оролцсон юм. Тэд н ахлах сургуулийн сурагчдад хандаж үг хэлж, хичээлийн жилд нь эрдмийн өндөр амжилт хүслээ.
Мөн Нэст ахлах сургуулийн түнш байгууллагуудын төлөөлөл болох Ай түүлс ХК-ийн захирал Б.Тамир, Инфинит солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Саруул нар мэдээллийн технологийн суурь боловсролтой залуучуудад ирээдүйд хийж бүтээх, тэмүүлэх олон чиглэл бийг онцолж, сурагчдад амжилт хүсэв.
Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд нээлттэй хаалганы өдрөө зохион байгуулж байсан Нэст ахлах сургууль нийт 800 гаруй хүүхдээс элсэлтийн шалгалт авч 100 гаруй сурагчидтайгаар 2019-2020 оны хичээлийн жилээ угтаж байна.
Нэст ахлах сургууль гурван жилийн хөтөлбөртэй. Эхний жилд хүүхдүүдэд программ хангамжийн суурь мэдлэг олгох бол хоёр дахь жилээс программ дизайн, программ хөгжүүлэлт, мобайл хөгжүүлэлт гэх мэт дагнасан чиглэлээр мэргэшүүлэхээр төлөвлөжээ.
Тодорхой нэг чиглэлд мэргэшиж эхэлсэн сурагчдыг сургалтын бус цагаар Монголын томоохон компаниудад цалинтай дадлага хийлгэх хөтөлбөрт хамруулна гэж тус сургуулийн сургалтын баг онцолж байна. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цалинтай дадлага хийх жишгийг Нест ахлах сургууль анх удаа Монголд нэвтрүүлэх юм.
Дашрамд онцлоход тус сургууль есдүгээр сарыг нээлттэй хаалганы сар болгожээ. Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийг сонирхсон хүн бүр энэ сарын турш Нэст ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцах боломжтой юм байна.
Холбогдох утас: 7799-5555
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.