12
"Амели" (Amelie) - 2001
Энэхүү Францын сонгодог бүтээлд Амели хэмээх бага насаа хүнтэй харьцалгүй өнгөрөөсөн гэнэн, залуу охины тухай гардаг. Цаг хугацаа өнгөрөхөд, Амели Парис руу нүүж бусдад туслан амьдардаг.
Найруулагч Жан-Пьер Жюнегийн бүтээсэн романтик инээдмийн төрлийн уг бүтээл нь Амелигийн уран сэтгэмж, хүүхдээрээ занг хурц өнгө, тусгай эффект, чадварлаг эвлүүлэг болон камерийн хөдөлгөөнөөр задлан харуулдаг. Кино урлаг бол тухайн дүрийн сэтгэл хөдлөлийг ямар ч тайлбаргүйгээр гайхалтай дүрслэн харуулж болдог салбар билээ.
11
"Аватар" (2009)
Аватар кинонд хөгжлийн бэрхшээлтэй усан цэрэг холын Пандора гараг руу нэгэн онцгой даалгаварт явах үеэрээ өөрийн зүрх сэтгэл болон үүрэг даалгаврын хооронд сонголт хийх болж буй тухай гардаг. Сэм Вортингтон, Зое Салдана, Сигорни Уивер нар гол дүрд тогложээ.
Жэймс Камероны найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт энэхүү бүтээл үзэсгэлэнт Пандора гарагийн 3D дүрслэлээрээ дэлхий дахины үзэгчдийг шуугиулсан байдаг. Пандора хэмээх диваажин шиг ертөнцийг үзэгчид үнэн бодит байгаасай гэж хүсэх болсон нь киноны гайхамшигт дүрслэл, үйл явдлаасаа илүү анхаарал татсаны илрэл юм.
10
"Ex Machina" (2015)
Энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд залуу програмч Калеб шинэ туршилтанд оролцохоор уригдсан тухай гарна. Амьдралд ганц тохиох энэхүү туршилтын үеэр Калеб дэлхийн анхны эмэгтэй хүний дүртэй хиймэл оюун ухаантай харилцах боломж олдоно.
Робот Авагийн гоо үзэсгэлэн энэхүү киног сайхан харагдуулах нэг хүчин зүйл хэдий ч технологийн гайхамшиг нь жинхнээсээ киног гайхалтай болгосон. Нүүр будалт, тусгай эффектүүд бүгд нийлээд энэхүү киног үнэхээр гайхамшигтай бүтээл болгожээ.
9
"Уналт" (The Fall) - 2006
Найруулагч Тарсем Сингх энэхүү кинондоо 1920-оод оны үед Лос Анжелесийн ойролцоо эмнэлэгт хэвтэж буй хоёр орлон тоглогчийн тухай харуулсан. Нэг нь, гэмтэл авсан орлон тоглогч нөгөөдөө буюу гар нь хугарсан залуу охинд үлгэр домгууд ярьж өгнө. Хүүхдийн тодоор төсөөлөн бодох чадвар болон орлон тоглогчийн дүрслэн ярьснаар үлгэрүүд бодит болон амилж харагддаг.
Хурц өнгөнүүд, төсөөллийн ертөнцөөрөө энэхүү кино бусдаас ялгарна. Бүхий л хэсгүүдэд үзэгчдийн харааг булааж, үлгэрийн нэгээхэн хэсэг мэт санагдуулна.
8
"Гранд Будапешт зочид буудал" (The Grand Budapest Hotel) - 2014
Ральф Финнес, Билл Муррэи, Уилльям Дэфо, Жэфф Жүд Лоу зэрэг олон алдартнуудын цуглуулга болсон уг кино буудлын зохион байгуулагч болон түүний найз угтагч хүү хоёрын адал явдлын тухай гарна.
Хамгийн багаар хэлэхэд л эрхэмсэг, загварын хачирхалтай шийдэл бүхий уг бүтээлийг олон хүн Вэс Андерсоны шилдэг бүтээлийн нэг гэж үзэж байна. Сүр жавхлантай, тансаг зочид буудлын дүрслэл нь ийм хүчтэй жүжигчдийн бүрэлдэхүүний дэргэд ч анхаарлын төв болж чаджээ. Хэдийгээр кино өөрөө зарим хүний заавал үзэх жагсаалтад дээгүүр жагсахгүй байж мэдэх ч өнгө дүрслэлийн гайхамшиг нь хэний ч анхаарлыг татна.
7
Татах хүч (Gravity) - 2013
Сандра Баллок болон Жорж Клуни нарын тоглосон шинлэх ухааны уран зөгнөлт тус бүтээл олон хүний сэтгэлд хүрээгүй байж мэдэх ч тусгай эффэктүүд нь анхаарал татсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Үйл явдал нь ослын дараагаар амьд үлдэхийг хичээж буй механик инженер болон сансрын нисгэгч нарын тухай гардаг.
Ид шидийн мэт гадаад сансрыг дүрслэн харуулах энэхүү бүтээл шилдэг хийсвэр эффэкт, шилдэг найруулагч гэх мэт долоон ч төрөлд Оскарын шагнал хүртсэн. Харамсалтай нь, IMAX 3D-д эхнээсээ эцсээ хүртэл гайхшруулж байсан уг бүтээл телевизийн дэлгэцнээ тийм ч их амжилт гаргаагүй билээ.
6
"Interstellar" (2014)
"Gravity" киноны адилаар чадварлаг жүжигчдийн багийг уг кино бүрдүүлжээ. Мэттью Макконахи болон Энн Хаттуэй нарын тоглосон энэхүү кинонд нарны аймгийн гадна орших амьдрал бүхий гариг хайх зорилготой сансрын нисэгчдийн багийн тухай гардаг.
Сүүлийн хэдэн жилд дэлгэцнээ цацагдсан сансар ертөнцийн тухай кинонууд дундаас маргаангүй хамгийн гайхалтай нь. Сансар огторгуйн дүрслэл, дэлхийн хөл хөдөлгөөнтэй, улам дордсоор байх нөхцөл байдал зэргийг маш чадварлагаар тод томруун, сэтгэл хөндүүрлэм дүрслэн харуулснаар Шилдэг визуал эффект төрөлд Оскарын шагнал хүртжээ.
5
"Life of Pi" (2012)
Янн Мартелийн романаас сэдэвлэсэн тус бүтээл нь усан онгоцны ослоос ганц Бенгалийн барын хамтаар амьд үлдсэн залуу хүүгийн тухай өгүүлдэг. Ан Лигийн найруулсан тус кино 100 гаруй шагналд нэр дэвшиж, эцэст нь шилдэг найруулагч, шилдэг визуал эффект зэрэг 4 Оскарын шагнал авсан .
Энэхүү кино амьдрал оршихуйн тухай ээдрээтэй сэдвийг хөндөж, үүнийг цогц байдлаар гайхалтай дүрслэн, гаргаж ирсэн бүхий бүх насныханд зориулсан бүтээл юм.
4
"Mad Max: Fury Road" (2015)
Шарлиз Терон болон Том Харди нарын тоглосон уг бүтээлд ирээдүйд Фуриоза гэгч нэгэн эмэгтэй Mакс гэх хамтрагчтайгаа хүч нэгтгэн түрэмгий удирдагчийн эсрэг тэмцэж буй зөгнөлт түүх гардаг.
Бокс оффист ихээхэн амжилт олсон ба дэлхий даяар 375 сая долларын орлого олсон. Мөн 150 сая долларын төсвөөр бүтсэн тул маргаангүй хамгийн сайн визуал эффекттэй кино юм.
3
"The Revenant" (2015)
2015 оны бас нэгэн томоохон бүтээл, The Revenant кино эцэст нь Леонардо ди Каприод удаан хүлээлгэсэн анхны Оскарын шагналыг авчирсан төдийгүй, хамгийн хүчтэй, ширүүн, тод дүрслэл бүхий бүтээл юм. Үслэг арьс наймаалдаг багийнхны нэг нь 1820 онд баавгайд хүү татуулан ард хоцрох ба хүнд хэцүү нөхцөлд ганцаараа амьд үлдэхээр тэмцдэг.
Алехандро Гонзалес Инариту найруулагчийн энэхүү кино нь яах аргагүй үзэгчдийг хэлэх ч үггүй болтол гайхшруулсан бүтээл юм. Зэрлэг балмад, хурц дүрслэлтэй кино бөгөөд Ди Каприогийн жүжиглэлт бүр ч илүү хурцалж өгсөн хэмээн үнэлдэг.
2
"Skyfall" (2012)
2012 онд Даниел Крайг алдарт Бондийн дүрийг бүтээсэн тус бүтээл нь хамгийн гайхалтай дүрслэл бүхий 007 цувралын нэг юм. Энэхүү сүүлийн цувралд Бонд хувийн нөхцөл байдлаа үл харгалзан М16-н аюулыг зайлуулах ёстой болдог. Киног Sam Mendes найруулсан ба хоёр ч Оскарын шагнал хүртсэн.
Бүхий л хэсэг нь сэтгэл татам үзэгдлээр бөгөөд адал явдалт хэсгүүд, дүрүүдийн сэтгэл хөдлөл зэргийн уялдаа холбоог маш сайн гаргаж өгсөн байдаг. Хамгийн чухал нь, кинонд CGI ашигласнаар материаллаг мэдрэмжийг дордуулсан зүйлгүй бөгөөд тэнцвэрийг хадгалж чадсан нь энэхүү Бондын киноны бусдаас ялгарах онцлог болсон юм.
1
"Ямар мөрөөдөл биелдэг вэ?" (What Dreams May Come) - 1998
Жагсаалт дах хамгийн хуучны кино. Үйл явдал нь машины ослоор нас барсан нэгэн эр там, диваажингийн хооронд эхнэрээ хайж буй тухай гардаг. Бас үйл явдал нь анхаарал татахуйц санагдахгүй бол жүжигчдийн бүрэлдэхүүнд Робин Виллиамс, Куба Гүдинг нар багтсан юм шүү.
Винсент Вардын дүр дүрслэлийн гайхамшиг болсон бүтээл нь үзэгчдийг сүнслэг ертөнцөөр аялуулж өгнө. Киноны ер бусын үзэгдэх орчин, хийсвэр уран дүрслэл нь гол санааг алдагдуулсан гэж дэлхий нийтээрээ үздэг. Тиймээс шилдэг "visual effect" төрөлд Оскарын шагнал хүртэж байсан энэхүү бүтээлийг дуугүй үзсэн ч таньд таалагдах болно.