"МакРебур" компаны ерөнхий захирал Тоби МакКартни Энэтхэгийн өмнөд хэсэгт сайн дурын ажил хийж байхдаа хуванцар сав цуглуулдаг хүмүүстэй ажиллаж, тэднээс энэхүү санаагаа авчээ.
Тэдгээр хүмүүс цуглуулсан саваа хайлуулан замын эвдэрсэн хэсгүүдийг нөхдөг байж. Энэхүү технологи нь асфальтан замаас хэд дахин удаан хэрэглэгдэх зам барих, түүнчлэн асфальтан замыг барихад ашигладаг чулуун нүүрсний хэрэглээг багасгах зэрэг давуу талтай байв.
Хуванцар савны хаягдлыг хайлуулж, нунтаг хэлбэрт оруулаад, асфальтны материалтай холин энэхүү замыг тавина.
Зам барихад хэрэглэж байгаа хаягдалд мэдээж шинэ хуванцар ашиглагдахгүйгээс гадна тодорхой температурт хайлдаг байх шаардлагатай. Хаягдал хуванцар материал ашиглаж байгаа учраас замын ажлын өртөг ч маш хямд тусна.
Хуванцар савны хаягдлаар хийсэн зам нь ердийн засмал замтай яг адилхан харагдах боловч илүү удаан эдэлгээтэй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд тэсвэртэй, эвдрэл гэмтэл бага гардаг болохыг онцолж байна.
Энэ мэт ухаалаг санаачилга гарган ажилавал нь хог хаягдлыг бууруулж, байгаль орчноо хамгаалахаас гадна дэлхий нийтэд эерэг хандлага түгээж чадах юм.