1
Кактус
Кактус нь гэрийн болон ажлын өрөөнд өвөрмөц орчныг бүрдүүлж чаддаг. Энэхүү ургамал нь атаархагч, өс санагчдаас таныг хамгаалахаас гадна цахилгаан төхөөрөмжөөс гарч буй сөрөг энергийг устгадаг байна.
2
Гаа
Гаа нь эрүүл мэндэд тустайгаас гадна хар шидийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Үүнээс гадна үүнийг гэртээ тарьж ургуулах үед гаа эд хөрөнгө, баялгийг дууддаг гэнэ. Харин мөнгө дуудахын тулд шинэхэн гааны навчийг түрийвчиндээ хийхэд л хангалттай аж. Мэдээж, гаа түрийвчид чинь мөнгө ургуулахгүй ч түүний нөлөө таныг зөв шийдвэр гаргахад туслах болно.
3
Хулс
Орчин үед хулс модоор гэрээ чимэглэх нь газар аваад байгаа билээ. Тэгэхээр хэрвээ та гэртээ энэ модыг тавих юм бол эерэг энергийг мэдрэх болно шүү. Хулсны мод нь амжилт, тайван байдлыг бий болгож, атаархлыг арилгадаг.
4
Жасмин
Жасмин нь хайрын цэцэг гэдгээрээ алдартай бөгөөд энэ нь хосуудын харилцааг тогтвортой болгож өгдөг. Тэгэхээр тус ургамлыг хостойгоо хамт байдаг өрөөндөө тарьж ургуулах хэрэгтэй юм. Мөн жасмин нь эерэг уур амьсгалыг бүрдүүлж, романтик мэдрэмжийг сэргээдэг байна.
5
Розмарин
Розмариныг эрт дээр үеэс эхлэн олон үндэстнүүд тарьж, ургуулсаар ирсэн билээ. Энэхүү ургамал нь үнэнч хайр, аз жаргалыг бэлгэддэг. Үүнийг цэцгийн саванд тарьж ургуулахаас гадна өөр аргаар ч хэрэглэдэг. Жишээлбэл, мөчрийг нь жижиг уутанд хийж, өрөөнийхөө булан бүрд тавьж болох юм. Энэ нь үнэнч хүмүүсийг өөртөө татах боломжийг нэмэгдүүлнэ.
6
Ганга
Эрт дээр үед гангыг гэрийн муу энергийг зайлуулах зорилготойгоор ашигладаг байжээ. Түүгээр ч зогсохгүй энэ нь муу ёроос хамгаалж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, гэрийн гишүүдэд хамгаалалт болж өгдөг байна.
7
Хризантема
Хризантема цэцэг нь өөрийн үзэсгэлэнт байдлаараа тав тухыг мэдрүүлдгээрээ алдартай. Энэхүү цэцэг нь танай гэрт аз жаргал, баяр баяслыг авчирна. Түүнчлэн та цэцгийн үр нөлөөг бүрэн мэдрэхийн хүсвэл чухал уулзалт зохион байгуулагддаг газартаа үүнийг тарьж ургуулах хэрэгтэй шүү.
8
Эвкалипт
Энэхүү ургамлыг оффисын өрөөнд тавихыг зөвлөдөг бөгөөд энэ нь үйл ажиллагааны цэцэглэлтийг бэлгэддэг. Үүнээс гадна эфирийн тос нь амьсгалын замын өвчинд эергээр нөлөөлнө. Мөн сэтгэл санаа, бие махбодийг ариусгадаг аж. Энэ цэцэг нь хажууд байгаа хүнээ муу энергиэс салгаж, тухайн хүний гэрлэн бүрхүүлд сайнаар нөлөөлдөг байна.
9
Зуун наст
Зуун настыг азгүйдэл, атаархлын эсрэг ашигладаг. Энэхүү ургамал нь гэрт эерэг энергийг нэвтрүүлж, аз дууддаг байна. Хэрвээ зуун наст эрт үхсэн бол муу энергийг өөртөө шингээж таныг муу зүйлээс аварсан гэсэн үг билээ.