5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

2013 онд ослын улмаас комад орж, 5 жилийн турш ухаангүй хэвтсэн нэгэн хятад эрийн сэрэхдээ эхнэртээ хандаж хэлсэн үг нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, урд хөршийн сошиал орчинд ярианы гол сэдэв болоод байгаа гэнэ.

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

Ли Жихуа нь 2013 онд ослын улмаас комад оржээ. Энэ хооронд эхнэр нь түүнийг цаг үргэлж асран халамжилсаар байв. Түүний хичээл зүтгэл нь ч талаар болсонгүй, 5 жилийн дараа нөхөр нь ухаан орохдоо хамгийн түрүүнд "Би чамд хайртай" гэж эхнэртээ хэлжээ.

5 жилийн турш эхнэр нь бүхий л цаг зав, хайр халамжаа түүнд зориулж, өөрөө өдөрт 2-3 цаг л унтаж амардаг байж. Тэрээр "нөхөр минь амьсгалж л байвал би түүнийг асарсаар байх болно" хэмээж, хэлсэн үгэндээ ч хүрч чаджээ. 

Эхнэр нь түүнд өдөр бүр дуу сонсгодог байв.

Эхнэр нь түүнд өдөр бүр дуу сонсгодог байв.

Тэрээр өнгөрсөн жил комоос гарч, одоо бие нь маш хурдан сайжирч байгаа аж

Тэрээр өнгөрсөн жил комоос гарч, одоо бие нь маш хурдан сайжирч байгаа аж

57 настай Жан Гүчуан нөхөр нь үүрд ухаангүй байдалтай үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд "эмч нарт тэдний буруу гэдгийг батламаар байсан" хэмээн ярьжээ

57 настай Жан Гүчуан нөхөр нь үүрд ухаангүй байдалтай үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд "эмч нарт тэдний буруу гэдгийг батламаар байсан" хэмээн ярьжээ

Энэхүү сэтгэл хөдөлгөм түүхийг  Btime, Cover News, Pear зэрэг Хятадын мэдээллийн агентлагууд саяхан мэдээлжээ.

Ли Жихуа нь 2013 оны 8-р сард скүүтер унаж яваад мотоцикльд мөргүүлэн хүнд гэмтэл авсан байна. Тэрээр унтаа байдалд орж, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан учир энэ хэвээрээ комад үлдэнэ гэж эмч нар дүгнээд, эхнэрт нь мэдэгдсэн аж. 

Харин Жан Гүчуан үүнд итгэхийг хүсээгүй бөгөөд эмч нарын буруу болохыг батлахаар шийдсэн байна.

Тэрээр өөрөө эмнэлэгт амьдарч, нөхрийнхөө дэргэдээс огтхон ч холдоогүй бөгөөд өдөр бүр түүнтэй ярилцаж, дуу хөгжим сонсгож, гадаад ертөнцөд өрнөж буй зүйлсийг ч ярьж өгдөг байжээ. Тэр хэзээ ч итгэл найдвараа алдаагүй байна. Энэ бүхэн түүний мэдрэлийн системийг идэвжихэд тусалсан гэж тэрхүү эмнэлгийн эмч Ванг үзэж байна. 

Тэгтэл өнгөрсөн жил үнэхээр гайхамшиг биеллээ олсон байна. Нэг л өдөр Ли ухаан ороод "Хань минь, би чамдаа хайртай" хэмээн хэлжээ.

Одоо тэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд дахин ярих, алхах зэргийг сурч байна. Эмч нарын зүгээс түүнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгааг онцлоод эхнэр нь үргэлж дэргэд нь байж, бүх зүйлд туслаж дэмждэгт талархал илэрхийлжээ. 

Хатагтай Жан-аас энэ хүнд хэцүү 5 жилийн яаж тэсэж гарсан талаар асуухад тэрээр "Би бууж өгөх талаар огт бодоогүй. Тэр амьд  л байвал би асарсаар байх болно" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()