Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй 9 арми

Дэглэм, дэг журам гэдэг ойлголт аль нэг улсын цэрэг армитай холбоотой байдаг. Цэргийн албан хаагч чанга дэг журам мөрддөгөөрөө жирийн иргэнээс ялгарч, тэрхүү дэг журмаар нь тухайн армийн сүр хүч харагддаг. Бид энд дэлхийн хамгийн чанга дэг журамтай армиудыг жагсаан бичлээ.

Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй 9 арми

9 БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми

Хятад улсын арми дэлхий дээрх хамгийн том цэргийн хүчин бөгөөд маш хатуу дэг журам сахиж, чадварлаг бие бүрэлдэхүүнийг бэлддэг. Бүх эрчүүд цэргийн алба хаах шаардлагатай байдаг ба “Zhurihe” цэргийн баазад сургуулилтыг жинхэнэ байлдааны байдлаар явуулдаг.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми

8 Филиппиний тэнгисийн цэрэг болон далайн эргийн эргүүлийн ангиуд

Филиппиний тэнгисийн цэргийн тусгай хүчин, далайн эргийн эргүүлийн тусгай ангиудын цэрэг дайчид согтуу үедээ даалгавар биелүүлдэг. Энэ нь бие махбодын чадварлаг байдлаас гадна сэтгэл зүйн хувьд ч чанга хатуу байхыг  шаарддаг. Эмэгтэйчүүдийг цэрэгт татаж эхэлсэн бөгөөд бие, оюун санааны хувьд хүчтэй байх нь хамгийн гол шалгуур болдог аж. Цэргийн албан хаагчдыг согтуу бэлтгэл хийлгэхээс гадна өглөө бүр 10 километр гүйх, амралтгүйгээр 29  километр сэлэх, буудлага хийх зэргээр бэлтгэл хийлгэдэг байна.

Филиппиний тэнгисийн цэрэг болон далайн эргийн эргүүлийн ангиуд

7 АНУ-ын тэнгисийн цэргийн SEAL арми

Бин Ладеныг устгасан хэмээдэг "SEAL" арми нь эр зориг, хүч чадалтайгаараа алдартай. Тэнгисийн цэргийн албанд шинээр элсэн орогчдын 75 – 80% нь туршилтын бэлтгэлийн үеэр шантарч гардаг байна. Энэхүү армийн нэр нь зөвхөн тэнгисийн гэх тодотголтой боловч SEAL гэсэн нь тэнгис, агаар, эх газарт гэсэн утгатай бөгөөд аль ч хэсэгт тулалдах чадвар маш сайтай байдаг.

АНУ-ын тэнгисийн цэргийн SEAL арми

6 Энэтхэгийн арми

Энэтхэгийн арми гэдэг нь хатуу дэглэм гэдэгтэй хоршиж оршдог гэхэд хилсдэхгүй. Энэтхэгийн цэргийн сургуулийн сурагчдыг маш чанга дэглэмээр бие болон сэтгэл зүйн хувьд бэлддэг. Жагсаалын бэлтгэл, спортын төрлүүд, морь унах, сэлэлт зэргээр цэргүүдээ дасгалжуулж, багаар ажиллах чадвар дээр нь төвлөрөн ажилладаг байна. Мөн шийтгэлийн систем байх бөгөөд үүнд нь Махаража буюу толгой дээрээ тогтох, цахилгаанжуулсан утсан доогуур эсвэл хүйтэн усан дотор мөлхөх зэрэг ордог байна

Энэтхэгийн арми

5 Израйлын Шаетет 13 арми

Израйлын Шаетет 13 арми нь Дельта хүчин, Нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн SEAL арми зэрэгтэй харьцуулагдахуйц хүчирхэгээс гадна Израйлын аюулгүй байдлыг хангадаг маш нууцлаг арми юм. Галт зэвсэг, хүнд зэвсэг хэрэглэхээс гадна Израйлын тулааны урлаг болох Крав Мага – г заадаг. 

Израйлын Шаетет 13 арми

4 Их Британий MI6 арми

MI6 арми нь хүн төрөлхтний оюун ухааны чадамжийг судалдаг бөгөөд нэг талаараа уйтгартай мэт боловч нөгөө талаараа маш хүчирхэг арми юм. Цэрэг дайны ямар нэгэн үйл ажиллагаа болоход тэнд хэрэглэгдэж байгаа төхөөрөмж, зэвсгийг судалж байдаг. Баримталдаг дэг журмын тухайд гэвэл маш нууц байдлыг эрхэмлэдэг бөгөөд тагнуулчдыг бэлтгэдэг гэж үзэж болно.

Их Британий MI6 арми

3 Хойд Солонгосын арми

Хойд Солонгосыг маш хатуу дэг журамтай хэмээн ярьдаг. Ард иргэд нь дэг журамтайгаас гадна цэргүүд нь ч мөн тэднээс илүү чанга дэглэмтэй байдаг. Хойд Солонгосын “Storm” гэх арми ямар үйл ажиллагаа явуулдгийг хэн ч мэдэхгүй.

Нэг дор 3-15 дайсантай тулалдаж, модыг нэг дор 5000 удаа цохиж, ундааны лаазыг гараараа базаж, дайснаа давс шиг үйрүүлнэ гэсэн уриаг баримталдаг бөгөөд Storm армийн байлдагчийг гаднаас нь хараад бус чулуу шиг чанга гараас нь атгаад таньдаг гэсэн үг хүмүүсийн дунд байдаг ажээ.

Хойд Солонгосын арми

2 Оросын Спецназ

Оросын арми дайн болж байгаа газар өвдөлт байна гэж үздэг учир цэргүүдээ өвчин дааж сургадаг байна. Цэргүүдийнхээ гэдсэн дээр шатаж байгаа жижиг хавтан асгах, гэдэс рүү нь цохих зэргээр дасгалжуулдаг бөгөөд өвдөлт мэдэрч байгаагаа харуулахгүй байхыг шаарддаг байна. Мөн бие хамгаалах болон тулааны урлагаар хичээллэдэг. 

Оросын Спецназ

1 Өмнөд Африкийн Элит Арми

Өмнөд Африкийн цэргийн анги нь хамгийн чанга дэглэмтэй армид тооцогддог бөгөөд сургуулилтын үеийн хатуу чанга байдлыг дийлэлгүйгээр олон ч цэргүүд шантарч армиасаа гардаг байна. Уг армид элсэгчид хоолгүй, нойргүй байх гэсэн шалгуурыг давах шаардлагатай болдог бөгөөд энэ шалгуурыг давсан тохиолдолд л армид ордог. Армид орсны дараа 5 хоногт нэг хоолтой хээрийн бэлтгэл, цөөвөр чононоос өөрийгөө хамгаалах зорилгоор босоогоороо унтах, шүхрээр үсрэх зэрэг сургуулилтууд хийдэг ажээ.

Өмнөд Африкийн Элит Арми

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()