1
Ногоон навчит бүтээгдэхүүнүүд
Навчит цоохор майлз, яншуй, таримал гоньд, навчин байцаа, ногоон сонгино, цэцэгт байцаа зэрэг нь үргэлж шинэ, ногоон өнгөө хадгалж байх ёстой. Хэрэв сулбайсан, бор өнгөтэй болж эхэлбэл муудсаны шинж юм. Тиймээс худалдан авсан даруйдаа шууд хэрэглэх нь зүйтэй.
2
Байцаа
Байцааг шажигнасан, хүнд жинтэйг нь сонгож байгаарай.
3
Үндэслэг хүнсний ногоо
Манжин, лууван, нишингэ, амтат төмс зэрэг үндэслэг ногоонууд нь гарт барихад хүнд, гадна хальс нь үрчлээтэж хорчийгоогүй, шинэхэн өнгөлөг, сайхан үнэртэй байх хэрэгтэйгээс гадна ихэнхдээ жижиг хэмжээтэй нь илүү амттай байдаг.
4
Төмс
Төмсний гадна хальс үрчлээтэж хорчийгоогүй байх нь чухал, харин хэрэв ногоорсон байвал хортой соланины шинж бөгөөд ногоорсон хэсгийг тайрч аваад ч нэмэргүй шүү. Гадна талын шороо нь дөнгөж хураасны шинж бол удаж, хуучирсан төмс гадна талаасаа соёолж эхэлдэг.
5
Сонгино
Сонгино нь соёолоогүй, хатуу биетэй, хүнд байх ёстой.
6
Сармис
Сармис ч мөн хуучрахаараа соёолж эхэлдэг.
7
Усан үзэм
Багцыг өргөөд доод хэсгийг нь шалгаж үзээрэй. Усан үзэм боловсорч гүйцэхээрээ доороосоо ихээр тасарч унасан байдаг.
8
Гүзээлзгэнэ
Хэт хурц үнэртэй биш байх. Гэртээ авчрангуутаа тусад нь хадгалж байгаарай.
9
Хүчиллэг жимснүүд
Нимбэг, жүрж, мандарин зэрэг хүчиллэг жимснүүд зөөлрөөгүй, шинэхэн үнэртэй байх. Гадна тал нь борлож, зурагдсан, ногоон өнгийн цэгэн толботой байх нь жимсний чанарт нөлөөлдөггүй.
10
Алим
Гадна өнгө нь өө сэвгүй, толбогүй, жигд байвал шинэ гэсэн үг.
11
Өргөст хэмх, цуккини, хаш, болон перец
Өргөст хэмх, цуккини, хаш, болон перец зэрэг ногоонууд хүнд, үрчлээтээгүй, бараан өнгөтэй (зарим цуккини цайвар өнгөтэй байж болно).
12
Мөөг
Мөөгний их бие болон ишний үзүүр нь цагаан өнгөтэй, толигор, өө сэвгүй байх нь чухал. Хуучирч муудсан мөөг нь ишний үзүүр борлосон, их бие нь бор толботой болсон байдаг.
13
Амтат гуа
Амтат гуан дээрх тайрсан ишний үлдэгдэл зөөлөн байвал боловсорсон бөгөөд сайхан үнэртэй байдаг. Хэдий чинээ шинэлэг сайхан үнэртэй байна, төдий чинээ боловсорч гүйцсэн гэсэн үг.
14
Тарвас
Тогшиж үзэх. Хөндий дуугарч байвал боловсорсон, мөн өргөөд үзэхэд доод талд нь шар толбо байвал гүйцэд болсний шинж.
15
Улаан лооль
Улаавтар байх тусам боловсорч гүйцсэн байдаг. Хөргөгчинд хадгалах нь улаан лооль амтанд муу нөлөөтэй тул нэн даруй хэрэглэж хэвшээрэй.
16
Авокадо
Хатууг нь сонгох, эсвэл зөөлнийг аваад нэн даруй хэрэглэх хэрэгтэй.
17
Тоор
Тоор, априкот, чавга, интоор зэрэг жимснүүд боловсорч гүйцэхээрээ илүү өнгөлөг, зөөлөн болдог. Бага зэрэг өнгө алдсан байсан ч амттай хэвээр байдаг тул авсан өдрөө шууд хэрэглээрэй. Хурц үнэртэй байх тусам боловсорсон, харин ногоон тоор болоогүйн шинж юм.
18
Лийр
Лийр нь дээрх жимснүүдийн адилаар боловсорч гүйцэхээрээ илүү өнгөлөг болдог.
19
Гадил
Ногоон, хатуу гадил гүйцэд болоогүй байдаг тул шууд идэхийг хүсвэл шар өнгөтэйг нь сонгоорой. Гадна хальс нь толботсон байвал хамгийн сайн нь байдаг.