10
Микки Рурк (Mickey Rourke)
1980 оны үед секс бэлгэ тэмдгийн нэг болж байсан Микки нь зодооны урлагт хүч үзэх болсноор бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн юм. Тэрбээр 8 тулаанд орсныхоо 6-д нь ялалт байгуулж байсан бөгөөд хэд хэдэн удаа хамраа хугалж, эмнэлэгт хандаж байжээ. Улмаар залуу гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн ч, харамсалтай нь тэр нь амжилтгүй болж, Микки эхний хагалгааныхаа алдааг засах эмч хайж, дахин мэс засалд орсон ч бүтэлгүйтсэн юм. Үүнээс хойш тэрбээр гоо сайхны хагалгааны донтон болсон ба заримдаа хамтрагчид нь ч түүнийг таньдаггүй гэнэ.
9
Зак Эфрон (Zac Efron)
Холливудын алдарт жүжигчин Зак Эфрон кино ертөнцөд эрт хөл тавьсан хэдий ч түүнд ашигтай санал төдийлөн их ирдэггүй байжээ. Кино агентлагууд түүнийг ринопластик хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөж байсан бөгөөд тэр өөрийнхөө хамрыг алдартай дүр авахад нь саад болдог гэж үздэг байв. Улмаар хамрынхаа хэлбэрийг өөрчилсний дараа Эфронд маш олон ажлын санал ирэх болжээ. Үүнээс гадна шүдний буруу зуулт, хооронд дахь зайгаа зассанаар тэрбээр маш их шүтэн бишрэгчдтэй болж чадсан юм.
8
Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)
Жейк гоо сайхны мэс заслын талаар асуусан ярилцлагуудаас ихэнхдээ зугтаж, тодорхой хариулт өгдөггүй хэдий ч түүний хэдэн жилийн өмнө хийсэн гэрэл зургаас харахад хагалгаа хийлгэсэн нь тодорхой байгаа юм. Түүнчлэн гоо сайхны мэс засалчид Жейкийг нүүрнийхээ хэлбэрийг илүү эрэгтэйлэг болгохын тулд хамрын мэс засал хийлгэсэн гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Гэвч түүний эгч Мэгги Жейкийг гоо сайхны хагалгаанд ороогүй гэж хэлсэн бөгөөд “Манай гэр бүл мэдлэг боловсрол, ухаалаг байдал, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хүмүүжлийг эзэмшсэн” хэмээн нэмж дурджээ.
7
Майкл Дуглас (Michael Douglas)
Гоо сайхны хагалгаатай холбоотой асуултад тэрбээр хошигносон байдлаар ханддаг бөгөөд олон хүмүүс Жейкийг түүнээс суралцах хэрэгтэй гэж үздэг юм. Майкл "Эхнэртэйгээ 25 насны зөрүүтэй байх үед хэзээ нэгэн цагт гоо сайхны хагалгааны талаар бодох хэрэг гардаг" гэж хэлж байжээ. Гэхдээ Дуглас хэм хэмжээндээ тохируулан гоо сайхны хагалгаанд ордог бөгөөд хүзүү болон эрүүний унжсан арьсаа авахуулж, үрчлээгээ татуулдаг аж.
6
Рэй Лиотта (Ray Liotta)
Рэй ботокс шахуулах мэс ажилбарыг огтхон ч зогсоож чадахгүй байгаа аж. Гэвч харамсалтай нь, түүний нүүр шаардлагатай сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадахгүй байгаа учир Рэйг кинонд урих нь багасжээ. Мөн тэрбээр гоо сайхны хагалгаанд донтсон учир ботокс болон үрчлээгээ татуулахгүйгээр амьдарч чадахаа больсон байна.
5
Сильвестр Сталлоне (Sylvester Gardenzio Stallone)
Сильвестр өөрийн насандаа сэтгэл хангалуун биш байгаа учир залуу харагдахын тулд Миккигийн адилаар гоо сайхны мэс засалд ихээр орох болжээ. Гэхдээ тэрбээр үрчлээ татуулах, хамар уруулын үрчлээ арилгах гэх мэт маш олон мэс ажилбарт орж байгаа нь түүнийг залуу бус харин лааны тосон баримал мэт харагдуулж байгаа юм.
4
Дуэйн Жонсон (Dwayne Douglas Johnson)
Тэрбээр мэргэжлийн бөхөөс жүжигчний гараагаа эхлүүлэхийг хүсэж байсан ч өөрийн гадаад төрхдөө сэтгэл хангалуун бус байжээ. Учир нь түүний хөхний хэмжээ хэвийн хэмжээнээс хэт том байсан бөгөөд энэ нь гинекомасть хэмээх өвчинтэй холбоотой аж. Улмаар Дуэйн Жонсон хөхнийхөө хэмжээг багасгахын тулд хөх жижигсгэх хагалгаанд орохоор шийдэж байжээ.
3
Том Круз (Tom Cruise)
Америкийн зурагтын нэвтрүүлгүүдэд Том Крузыг гоо сайхны хагалгаанд маш их дуртай гэж шоглох болжээ. Учир нь тэрбээр Холливудад анхдагчаар хөгшрөлтийн эсрэг маскийг түрхэж байсан бөгөөд дараа нь өгзөгний хэмжээгээ томруулсан гэх хардалтад өртөж байжээ. Мөн нас ахиж түүний нүдний дор үрчлээ гарах болсноос үүдэж Том Круз гоо сайхны хагалгаанд орж, улам залуу харагдаж, олны анхаарлыг татах болсон юм.
2
Криштиану Роналду (Cristiano Ronaldo)
Алдарт хөл бөмбөгчин залуу дотуур хувцас, үнэртэй ус, эрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд маш ихээр тоглодог. Тиймдээ ч тэрбээр өөрийн гадаад төрхөд маш ихээр анхаарч ботокс тариулж байсан ба хувийн стилист, гоо сайханчтай ажээ. Үүнээс гадна Роналду гоо сайхны хагалгаа хийлгэж, эрүүнийхээ хэлбэрийг өөрчилж байсан юм. Түүний шүтэн бишрэгчдийн үзэж байгаагаар тус хагалгааны дараа тэрбээр илүү сайхан болсон гэнэ шүү.
1
Брэд Питт (Brad Pitt)
Царайлаг залуусын тоонд Брэд Питтийн нэр үргэлж байдаг. Гэхдээ түүний энэхүү төрх нь төрөлхийнх биш бөгөөд харин мэргэжлийн чадварлаг эмчийн бүтээл аж. Тэрбээр хүүхэд байхдаа чихнийхээ хэлбэрийг өөрчилж гоо сайхны мэс засал гэх зүйлтэй анх танилцаж байжээ. Харин 40 гарсны дараа Брэд ботокс тариулж, үрчлээгээ тэнийлгэсэн байна. Мөн тэрбээр лазер гуужуулагчид байнга ордог бөгөөд сэтгүүлчид түүнийг Анжелина Жолиг гоо сайхны мэс засалд донтоход нь нөлөөлсөн гэж үздэг ажээ.