Японы уугуул Айну хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

Ихэнх хүмүүс Япончуудыг орчин үеийн хүмүүс гэж боддог байх. Орчин үеийн Америкчууд Европ тивээс нүүн очсон иргэдээс үүсэлтэй байдаг шиг Япончууд ч мөн адил өөрсдийн гэсэн өвөг дээдэстэй байдаг. Зарим хүмүүс Япончуудыг Солонгосчуудаас гаралтай гэж үздэг боловч Япончуудын жинхэнэ өвөг дээдэс нь Айну хэмээх овог байжээ. Энэхүү овгийн хэл, соёл бараг л устаж байгаа ч тэдгээр нууцлаг хүмүүсийн талаарх сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

Японы уугуул Айну хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

1 Гарал үүсэл

Айну хүмүүс Японд, ялангуяа Хоккайдо аралд 16500 жилийн турш амьдарч иржээ. Тэдний ноёлж байсан буюу МЭӨ 14500 - МЭӨ 450  он хүртэлх үеийг түүхэнд "Жомоны үе" гэж нэрлэдэг.

Гарал үүсэл

2008 он хүртэл Айну хүмүүсийг Япон хүн гэж хүлээн зөвшөөрдөггүй, бүртгэдэггүй байжээ. Харин 2008 оноос хойш хийсэн тооллогоор 25000 орчим Айну хүмүүс байдаг гэсэн тоо гарсан бөгөөд үүнээс ч олон байж магадгүй гэжээ.

Айну хүмүүсийг боол болгодог байсан гэсэн мэдээлэл байдаг хэдий ч нотлох баримт олдоогүй байдаг байна. 1997 оноос эхлэн Айну хүмүүсийг орчин үеийн Японы амьдралын хэв маягаар амьдрахыг зөвшөөрсөн боловч олон жил гадуурхалт хавчлагыг мэдэрсэн хүмүүсийн хувьд шинэ амьдралын хэв маягт дасан хэцүү байж болох юм.

2 Амьдралын хэв маяг

Айну овгийн амьдрах хэв маяг орчин үеийн Япончуудынхаас өөр. Айну овгийнхон буга, баавгай, туулай, салмон загас, үнэг зэрэг зэрлэг амьтдыг агнаж, ургамлын үндэс зэргийг түүн хоол хүнсэндээ хэрэглэдэг. Эмэгтэйчүүд нь нөхөрт гарахдаа аман дээрээ шивээс хийлгэж, эрчүүд нь насанд хүрмэгцээ сахлаа хусахаа больдог зэрэг эртний уламжлалтай.

Амьдралын хэв маяг

Хятад хэлний олон шинжийг агуулсан Япон хэлийг бодоход Айну хэл нь маш өвөрмөц. Энэхүү хэлний бичгийн хэлбэр гэж байдаггүй бөгөөд хаанаас үүсэлтэй нь ч тодорхой бус. Айну хэлээр ярьдаг хүн тун цөөхөн бөгөөд өндөр настнууд голдуу ярьдаг учир устаж үгүй болоход тун ойрхон байгаа аж.

1994 онд Айну овгийн уугуул иргэн Шигэру Каяано Япончуудын дунд орж ирснээр өөрийн овгийн өвөрмөц байдал, соёлоо Япончуудад үзүүлэн танилцуулах боломж нээгдсэн байна. Хоккайдо дахь Айну музейгээр зочлон Айну овгийн тухай мэдэж болно.

3 Орчин үеийн Айну хүмүүсийн фото сурвалжлага

Их сургуулийн оюутан, айну үндэстэн Маяа зуны амралтаараа гэртээ ирж, ойролцоох голд загасчилж байна.

Орчин үеийн Айну хүмүүсийн фото сурвалжлага

Хоёр ихэр Айну охин гэртээ каратэгээр хичээллэж байна

Тосгондоо хамгийн нэр хүндтэй настан Казүнобү Каванано. 

Айну настан Харүзо Уракава

Улалжлалт даашинзаа өмссөн Айну эмэгтэй

Уламжлалт бүжигчин Таичи Кайзава

Мэргэжлийн анчин Монбэцү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()