1
ЗХУ-ын Аж үйлдвэрлэлийн ардын комиссын байр
Энэхүү барилгыг Улаан талбай дээр, одоогийн УИД байрлаж буй газар барихаар төлөвлөж байжээ. Гэвч Хүнд Үйлдвэрийн Ардын комиссын дарга Григорий Константинович Орджоникидз нас барснаар төсөл мартагдсан гэдэг.
2
Сахалины туннел
Невелскийн хоолойгоор дамжуулан Лазарев боомтыг Сахалины Побиги боомттой холбох энэхүү туннелын төсөл амжилт олоогүй аж. Туннелийг барих зураг төсөл болон төмөр замын техникийн нөхцлийг 1950 оны 9-р сарын 6-нд Зөвлөлтийн мэргэжилтнүүд баталсан байна. 1953 онд ажлыг дуусгаж, 1955 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч байгалийн хүчин зүйлсээс болоод хэрэгжээгүй аж.
3
Москвад барихаар төлөвлөж байсан 420 метр өндөр "Зөвлөлтийн ордон"
Энэхүү төсөлд зориулан өмнө нь байсан Христийн сүмийг нурааж 1930-аад оны сүүлээр барилгын ажлыг эхлүүлсэн боловч суурийг цутгаж дууссаны дараахан дэлхийн 2-р дайн эхэлснээр тэр чигээрээ орхигджээ.
Дайны дараа төслийг үргэлжүүлээгүй бөгөөд Цамхагийн оронд нь хамгийн том усан сан байгуулжээ. Харин 1990-ээд онд өмнө нь байсан сүмийг сэргээн босгожээ.
4
Москвагийн Пантеон
Кремлийн ханын эргэн тойронд оршуулагдсан Ленин, Сталин гэх мэт нэрт удирдагчдын шарилуудыг тус газар төвлөрүүлэхээр төлөвлөж байв. Уг төсөл хэрэгжээгүй шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй байдаг.
5
Никитин-Травуш цамхаг
Японд Зөвлөлтийн хөрөнгө оруулалтаар баригдах 4000 метр өндөр, тэнгэр баганадсан Никитин-Травуш цамхагийн төслийг 1960 онд гаргажээ. Тус барилгыг орон сууцны зорилгоор ашиглах байсан бөгөөд 500 мянган хүнийг амьдруулах багтаамжтай байв. Ингээд 1966 онд барилгын ажлыг эхлүүлсэн боловч Зөвлөлтийн бүтээн байгуулалтын улсын комисоос төслийг хариуцаж байсан Никитинийг Япон руу томилолтоор явуулхаас татгалзжээ. Төслийг ийнхүү зогсоосон шалтгаан нь Японы талаас барилгын хэмжээг жижигрүүлэх хүсэлт гаргасантай холбоотой байна.
Энэхүү байгууламжийн бүтцийг сүүлд Япон улс X-Seed 4000 хэмээх өндөр барилгын төсөлд ашиглажээ.
6
Свердловын талбай дээрх кино театр
Д.Н. Чечулин болон К.К. Орлов нарын нэгэн төсөл юм. Большой театрын эсрэг талд 3000 үзэгчийн суудалтай том кинотеатрыг барих төслийг гаргажээ. Гэвч энэхүү төсөл дараах шалтгаанаас болж бүтэлгүйтсэн аж:
1. Тэд Свердловын талбайг хэрхэн өөрчлөхөө мэдэхгүй байв
2. Мөн тухайн үед том барилгуудын эсрэг тэмцэж байсан учир ийнхүү амжилт олоогүй байна.
7
Сибирийн мөрнүүдээс ус татах төсөл
1976 онд Обь болон Эрчис мөрний урсгалыг өөрчилж, Дундад Ази, Казахстан руу ус татах төслийг хэрэгжүүлж эхлэхээр зэхэж байсан ч экологи судлаачид энэхүү төслийг байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учир зогсоосон байна.
8
Туркменистаны усжуулах суваг
Энэхүү сувгийг Амударъя мөрнөөс ус татаж, Узбойн ширгэсэн гольдрилоор дамжуулан Красноводскт хүргэх зорилгоор барих байсан бөгөөд газар шорооны ажил 1950-1955 оны хооронд эхлэжээ. Гэвч Сталиныг нас барсны дараа Бериягийн хүсэлтээр суваг татах үйл явцыг түр зогсоосон бөгөөд хожим нь бүр зогссон байна.
9
Сталинград дахь Зөвлөлтийн ордон
Төслийн дагуу бол Сталинградын төв хэсэгт ёслолын 10 давхар тансаг зэрэглэлийн барилга, түүний урд талд нь 3 давхар дугуй хэлбэртэй үүдний барилга, Владимир Лениний 18 метр өндөр хөшөөний хамт барих ёстой байв.
10
Аэрофлотын ордон
Аэрофлотын төв байрыг Ленинградский проспект гудамж дахь Белорусскийн төмөр замын буудлын талбай дээр барихаар төлөвлөсөн байв. 1930-аад оны үед олон шүүмжлэл дагуулснаар төслийг зогсоожээ.
11
ЗХУ-ын анхны баатруудын дурсгалын хөшөө
Москва хотын зөвлөл уг хөшөөний зураг төсөл боловсруулах уралдаан зарласан боловч төсөл хэрэгжээгүй үлджээ.
12
Москвагийн хамгаалагчдын хаалга
Москвагийн төлөө тэмцсэн Улаан армийн дайчдад зориулсан энэхүү арк нь зөвхөн төсөл хэлбэрээр үлдсэн юм.
13
Москва голын эрэг дээрх ЗСБНХУ-ын Техникийн Ордон
Дэлхийн шинжлэх ухаан, суртал ухуулгын томоохон төв болох энэхүү техникийн ордны барилгын 4 өөр төсөл байдаг. Бүх төслүүд нь техникийн хөгжилд зориулагдахаас гадна засварын төв, лаборатори, номын сан, уулзалтын өрөө, техникийн холбогдолтой киноны өрөө, зөвлөгөөний танхим, алсыг харагч гэх мэт өдөрт 60000 хүнийг хүлээж авахаар томоохон төв байгуулахаар төлөвлөгджээ. Нэг удаад 20000 хүн хүлээж авах чадалтайгаар төлөвлөж байсан ч энэхүү төсөл хэрэгжээгүй аж.
14
Улаан талбайд байрлах байсан К. Мельниковын нэрэмжит аж үйлдвэрийн ардын комиссын барилга
15
Гариг хоорондын сансрын хөлөг
Сансрын нисэгчдийг дэлхийд хамгийн ойр байрлах гариг руу хүргэх, урт хугацааны сансрын судалгаанд зориулагдсан уг сансрын хөлгийн 2 хувилбар байжээ. Эхнийх нь "Максимов" буюу 3 хүний багтаамжтай хөнгөн сансрын хөлөг, нөгөөх нь "Феоктистов" буюу дэлхийн тойрог замын хөдөлгөөнд суурилсан олон үйлдэлт цогц хөөргөх систем бүхий хөлөг байлаа.
Хожим нь хөлгийн гол элементүүдийн нэг болох H1 пуужингийн ажил зогссоноор уг төсөл хаагджээ.